Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Монголбанкны зарласан ам.долларын ханш 2476 төгрөг байна.
- Малчдад туслах хандивын аянд "ТЭЦ-3" ТӨХК, 97 дугаар сургууль, 131дүгээр сургууль, 24 дүгээр сургуулийн хамт олон нэгдэж нэмнээ, лаа, шүдэнд болон бусад эд материал хандивласныг нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүргийн Онцгой комисст энэ сарын 21-ний өдөр хүлээлгэн өглөө.
- Танай гэр бүлийн хамгийн эрхэм гишүүн, телевизийн бяцхан үзэгчдэд зориулсан Хүүхдийн контент хэрэгтэй байна уу. Монгол контент ХХК-аас хүүхэд багачуудад зориулан цуврал бүтээлүүдээсээ Юнивишн, СКАЙмедиа видео санд байршууллаа.
- “Тавантолгой” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Говь” 1,18, “Жуулчин дюти фрий” 0.19 хувийн өсөлтөөр удаалав.
- Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээгээр Ургах наран хороолол, Мишээл экспо орчимд бохирдол хамгийн бага байлаа.
- МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Обихиро хотноо хүрэлцэн ирж, эрэгтэйчүүдийн 10000 м болон багийн уралдаанд медаль хүртсэн баг тамирчдад медаль гардуулж өглөө.
- Японы Осака хот дахь Угсаатны зүйн музейн судлаач, Монголч эрдэмтэн Хотта Аюүмигийн сонирхолтой ярилцлагыг та бүхэн ЭНД-ээс уншаарай.
- Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн хөгжлийн хороо хамтран нийгэмд хурцаар хөндөгдөж буй тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа хүүхдийн хүмүүжлийн аяныг эхлүүлээд байна.
- “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллага Хүний хөгжил төвтэй хамтран үе үеийн Засгийн газрыг буруутай болон эс үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэхээр шүүхэд өгөх ажлаа эхлүүлжээ.
- Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээгээр шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 27-ны даваа гарагт Улаанбаатарт өдөртөө -3 градус, шөнөдөө -17 градус байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
- Монгол улсын мэдээллийн технологийн аудитын эрхзүй, зохицуулалтын орчинг хэлэлцэж, аудитын тогтолцоог бий болгох арга замыг тодорхойлох зорилготойгоор Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгууллаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.
- “SweetYmotion” хамтлагийн гишүүн Э.Ганболор “Ганцаараа байхдаа” нэртэй бие даасан шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
- Улсын хэмжээнд 15 аймгийн 170 гаруй сумд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байна.
- Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр өчигдөр МЧБХ-ноос “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд ахмадуудаа хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул О.Батбилэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Т.Гантөмөр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Отгоннасан нар Монгол Улсын тов манлай уяач боллоо.
- Шинжлэх ухааны академийн эрдэмтэд "Эрдэмтдийг гудамжинд гаргалаа" гэсэн уриа барин өнөөдөр жагсав.
- Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан, уламжлал ёсоор ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авч уулзлаа.
- Монгол Улс, ОХУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу Монгол, Оросын хилийн боомтууд Монголын уламжлалт сар шинийн баяр болон ОХУ-ын Эх орноо батлан хамгаалагчдын өдрүүдэд амарна.
- "Бөртэ чоно-2016" наадмын шилдэг дасгалжуулагч, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш Ч.Базарсүрэн гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахаар болжээ.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-аас ирүүлсэн зарлан дуудах хуудаст зааснаар өнөөдөр 10.30 цагаас эхлэн өдрийн турш байцаалт өгөв.
- Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргажээ.
- Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна.
- Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулахаар болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
- “Хувьцаа ямар ашигтай вэ” номын зохиогч, Монголын хөрөнгийн зах зээлийн судалгааны хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Г.Мөнх-Эрдэнэтэй ОУВС-гийн хөтөлбөрийн хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөний талаар ярилцлаа.
- ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт болж, энэ сарын
20-нд захирлуудаа томилжээ. - Монголын урлаг дизайны академи болон Их Засаг ОУИС-ийн харьяа Дүрслэх урлаг, технологийн сургуулийн хамтран “Art and design” үзэсгэлэнг дэлгэлээ.
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар орчин үеийн жишигт нийцсэн иргэдэд зориулсан хүлээлгийн өрөөг тохижуулжээ.
- Монгол үндэстний сар шинийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулсан Монгол агуулга бүхий, монгол өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Оюунлаг бэлгийн багцыг” Монгол Контент компаниас гаргалаа.
ДЭЛХИЙД:
- Жэй Зи Америкийн дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах анхны реппер болно.
- ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотын захад байрлах цэргийн сэдэвчилсэн паркд Берлины Рейхстагийн хувилбарыг барих гэж байгаа талаар Думын хурал дээр мэдэгдсэн байна.
- Сансрын нисгэгч болохын тулд хэрхэн бэлтгэ хөдөлмөрлөдөг талаарх нийтлэлийг ЭНД-ээс уншина уу.
- Дэлхийн тэргүүлэгч орон болохын хувьд АНУ-ын тэргүүнээр хэн сонгогдох бол, Орос Америкийн харилцаа дахин сэргэх үү гэсэн асуулт зөвхөн хоёр их гүрний иргэдийн төдийгүй дэлхий дахины асуулт байсаар ирсэн талаарх нийтлэлийг ЭНД-ээс уншина уу.
- Төлөвлөгөө, барилгын ажил нь олон жил үргэлжилсэн Apple Park буюу компанийн шинэ оффис ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх гэж байна.