Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Доналд Трамп энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Обама Цагаан ордонг орхих юм. Тэрээр энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэллээ. Уламжлал ёсоор Цагаан ордоноос үдэлтийнхээ үгийг хэлэхийнхээ оронд Барак Обама анх Сенатад сонгогдож байсан Чикаго хотноо хүрэлцэн иржээ. Америкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама америкчуудад тэр дундаа Трампыг дэмжигч нарт хандаж тэрээр хэзээ ч өөрчөлт шинэчлэлтэд итгэх итгэлээ алдаж байгаагүйгээ онцолсон байна. Түүнийг үг хэлэх явцад танхимаас, “Би чамд хайртай, Обама!”, “Дахиад дөрвөн жил!” хэмээн орилж байсан юм. Нэг цагийн турш үргэлжилсэн үдэлтийн үгэндээ тэрээр өнгөрсөн найман жилд гол гол салбаруудад ямар ямар ололт амжилтыг гаргасан талаараа ярьсан ба түүний ажил үүгээр зогсохгүй хэмээн амаlсан юм.
Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар нутаг буцлаа. Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Японы Ерөнхий Консулын газрын өмнө байрлуулсан юм. Үүнтэй холбоотойгоор Япон улс Элчин сайд болон Ерөнхий Консулаа Өмнөд Солонгосоос эгүүлэн татаж, валют солилцох асуудлаарх хэлэлцээг зогсоож байгаагаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн билээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон авлигын шуугиан үргэлжилсээр байна. Солонгосын "Самсунг Электроникс" компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнийг Ерөнхийлөгчийн авлигын хэрэгтэй холбогдуулан байцаав. Yonhap агентлагаас мэдээлснээр Ли Жэ Ён албан ёсоор хоригдох магадлал өндөр байгаа гэнэ. Ли Жэ Ён болон Самсунгийн өөр бусад албан тушаалтнуудыг Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд их хэмжээний мөнгө өгсөн хэргээр олон сарын турш байцааж байгаа юм. Түүнчлэн прокурорын газраас Самсунг компани өөрийн хоёр охин компаниа нэгтгэх асуудалд улсаас дэмжлэг авахын тулд 25.28 сая ам. долларын авлига өгсөн үгүйг шалгаж байгаа юм байна.
АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Alibaba цахим худалдааны сайтыг үндэслэгч Жэк Матай Нью Йорк хотноо уулзсан нь энэ долоо хоногийн онцлох мэдээний нэг байлаа. Уулзалтын дараа Жэк Ма Америкийн бизнес эрхлэгчдэд өөрийн сайтын тусламжтайгаар шинээр нэг сая ажлын байр бий болгоход нь туслана гэж хэллээ. Түүний компани Америкийн нэг сая жижиг дунд бизнес эрхлэгчдийг татан, Хятадын зах зээлд бараагаа борлуулах боломжийг олгох гэнэ. Alibaba компанийн төлөөлөгч мэдээлснээр компани нь нэг сая шинэ ажлын байрыг ирэх таван жилд бий болгох ба Alibaba-тай харилцаж эхлэх Америкийн жижиг дунд бизнес эрхлэгчид хүмүүсийг нэмж шинээр ажилд авах аж. Америкийн баруун зүгт байрлах фермерүүд болон хувцас үйлдвэрлэгчид Alibaba цахим зах зээлийг ашиглан Хятадын хэрэглэгчдэд хүрэх нь зүйтэй хэмээн Жэк Ма онцолжээ.
Кино болон телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулах 2017 оны “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд болж өнгөрлөө. 74 дэх “Алтан бөмбөрцөг” наадам гэнэтийн зүйлээр дүүрэн байсан ба ёслолын үйл ажиллагааг Жимми Фэллон хөтлөн явуулсан юм. Кино шүүмжлэгчдийн таашаалыг хүртээд байсан “La La Land” мюзикл кино Шилдэг кино, Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, Шилдэг найруулагч зэрэг нэр дэвшсэн бүх долоон төрөлдөө ялалт байгуулан шуугиан дэгдээлээ. Харин телевизийн салбарт “The Night Manager” цуврал гурван төрөлд ялалт байгуулжээ.