Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд данстай Монгол дөрвөн шүүгч Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дугаар шатны тоглолтуудыг шүүхээр өнөө өглөө Хонконгийг зорилоо.
Өнгөрсөн долдугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Б.Хаш-Эрдэнэ, Э. Ариунболд нар ажилласан нь Монгол шүүгчид анх удаа олон улсын тэмцээн шүүсэн явдал болсон.
Тус тэмцээнийг сайн шүүсэн Монгол шүүгчид Азид өндрөөр үнэлэгдсэн тул хоёрдугаар шатны тоглолтод манай дөрвөн шүүгчийг урьсан байна. Ингэснээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс гэсэн шилдэг шүүгчид энэ сарын 6-14-ний хооронд болох “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ны тоглолтуудыг дэнсэлнэ.
Тус тэмцээнд БНАСАУ, Хятадын Тайвань, Хонконг, Гуам, БНСУ-ын шигшээ багууд өрсөлдөж, нийт зургаан тоглолт хийх бөгөөд аль тоглолтыг манай шүүгчид шүүх нь тоглолтын өмнө тодорхой болно.