“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” нь арван нэгдүгээр сарын 17-нд Шангри-Ла зочид буудалд болно. Уг форумыг Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр хамтран зохион байгуулах аж.
Тогтвортой хөгжлийн үндэсний форумын зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтууд, үзэл баримтлалын талаар өргөн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж, гадаад, дотоодын судлаачид, мэргэжилтнүүд, төр засгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй харилцан мэдээлэл хуваалцах, туршлага солилцох боломжоор хангах юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ын үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд дотроос доорх зорилтуудад тулгуурлан тодорхой сэдвүүдийн хүрээнд олон улсын судлаачид болон үндэсний экспертүүд санал бодлоо хуваалцаж, илтгэлүүд тавих аж.
- VIII зорилт: Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг бүрэн, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах.
- XI зорилт: Хот, суурин газруудын тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих
- XVI зорилт: Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институцийг бүх шатанд бий болгох.
Форумд оролцохыг хүсвэл 2016 оны арван нэгдүгээр сарын 9-ний 18:00 цагаас өмнө ЭНДдарж бүртгүүлэнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн 70117704 утас болон css.mongolia@gmail.com хаягаар холбогдон авна уу.