gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жэки Чаны тухай бидний мэдэхгүй 16 баримт

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-04-14
0
Twitter logo

Дэлхийн кино урлагт 50 гаруй жил зүтгэж яваа алдарт жүжигчин Жэки Чан өнгөрсөн жил Хүндэт Оскар шагнал хүртсэн билээ.

Тэрбээр шагналаа гардан авахдаа 23 жилийн өмнө найз Сильвестер Сталлонегийн гэрт энэ шагналыг харчихаад заавал авах болно гэж өөртөө амлаж байсан тухайгаа хэлээд "56 жил кино урлагт зүтгэж, 200 гаруй бүтээлд тоглож, олон удаагийн бэртэл гэмтэл авч, ясаа хугалсны эцэст энэхүү шагналыг хүртлээ" гэж хэлж байв.

Тулааны мастер, алдарт жүжигчин гэдгээр нь л мэддэг Жэки Чаны тухай  сонирхолтой 16 баримтыг хүргэе.

1. ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ НЭР ЧАН КОН САН

Жэки Чан аав, ээжтэйгээЖэки Чаны жинхэнэ нэрийг Чан Кон Сан гэдэг. Түүнийг Австралид барилга дээр ажиллаж байхад хамтран ажиллагсад нь хятад нэрээр нь дуудаж чаддаггүй байсан тул Жэки гэдэг нэр өгсөн байна.

Харин багад нь түүний аав ээж нь Пао Пао гэж дууддаг байжээ. Энэ нь их бууны сум гэсэн утгатай үг бөгөөд энд тэндгүй гүйж байдаг хурдан шаламгай болохоор нь тэгж хочилдог байжээ.

Жэки Чан хүүхэд байхдаа

2. ЕСДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ҮЙЛ ЯВДЛЫН ТУХАЙ КИНОНД ЦОНХ УГААГЧИЙН ДҮРД ТОГЛОХ БАЙЖЭЭ

Жэки Чан "Nosebleed" нэртэй кинонд цонх угаагч эрийн дүрд тоглох байжээ. Энэ кинонд Дэлхийн худалдааны ихэр цамхаг руу халдсан алан хядагчдыг цонх угаагч эр зогсоож байгаа тухай үйл явдал гарах байсан ч есдүгээр сарын 11-ний аймшигтай явдалтай холбоотойгоор киног цуцлахаар болсон байна.

3. ТЭРЭЭР БРЮС ЛИД ЦОХИУЛСАН ТҮҮХЭЭ ЯРИХ ДУРТАЙ

Брюс Лигийн алдарт "Луугийн замнал" кинонд Жэки Чан тулааны хамгийн чухал үзэгдэлд тоглож байхдаа Брюс Лид цохиулчихжээ. Чан хүчтэй гэмтээгүй ч Брюс Лиг уулчлалт гуйхад нь ихэд өвдсөн мэт дүр үзүүлсэн гэнэ. Харин одоо тэрээр энэ түүхээ дурсан ярих дуртай.

4. ТЭРЭЭР ШҮТЭН БИШРЭГЧДЭЭ ЦОХИУЛЖ БАЙЖЭЭ

"Оргил цаг 2" киноны зураг авалтын үеэр эргэж харахдаа шүтэн бишрэгчдээ  цохиулчихжээ. Цохисон хүн нь Жэки Чаныг өөрийгөө хамгаална гэж бодсон гэнэ. Гэтэл ингэнэ гэж огт төсөөлөөгүй байсан Чаны нүүрэн дундуур тасхийтэл буулгаад авсан байна.

5. ЖЭКИ ЧАН ХҮҮДЭЭ ХӨРӨНГӨӨ ӨВЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

Кунфу мастер одоогоор 130 сая ам.долларын хөрөнгөтэй ч нэг ч цент хүүдээ өвлүүлэхийг хүссэнгүй. Тэрээр хүүгээ мөнгөтэй болохыг хүсч байгаа бол өөрийн хүч хөдөлмөрөөр олох ёстой гэж заадаг байна.

6. ЧАН ХАМТРАН ТОГЛОДОГ ЖҮЖИГЧИДТЭЙГЭЭ НУУЦ ХЭЛЭЭР ХАРИЛЦДАГ

Жэки Чан киноны тулаантай хэсгүүдэд хамтран тоглодог жүжигчидтэйгээ ойлголцож, шилдэг үзүүлбэр үзүүлэхийн тулд нууц хэлээр харилцдаг байна.

Жэки Чаны тоглосон кинонуудын шилдэг 10 тулааны хэсэг

7. ДУУЧИН ЖЭКИ ЧАН

Жэки Чан зөвхөн тулааны урлагийн мастер биш. Тэрээр чадварлаг жүжигчний зэрэгцээ бас дуучин.  Тэрээр “Би хэн бэ” киноныхоо дууг дуулж, "Дисней"-н "Мулан" хүүхэлдэйн киноны “I’ll Make A Man Out Of You” дууг дуулсан гээд түүний урын сан арвин.

8. ТУЛААНЫ КИНОНД ХАМТРАН ТОГЛОДОГ ЖҮЖИГЧДЭЭ САНХҮҮЖҮҮЛДЭГ

Хэчнээн бэртэл гэмтэл их авдаг ч тулааны кинонд хамтран тоглодог жүжигчид нь даатгалгүй аж. Тиймээс Чан зураг авалтын үеэр хамтран тоглодог жүжигчдэдээ хувиасаа мөнгө төлдөг байна.

9. ТЭР ЖИНХНЭЭСЭЭ ЗОДОЛДДОГ

Түүний тулааны үзэгдлүүдэд ямар нэг компьютеэр график ашигладаггүй бөгөөд бараг бүх кинонд жинхнээсээ тулалддаг. Тиймээс Чаны хүчтэй цохилтоос биеэ хамгаалахын тулд жүжигчид нь зориулалтын зөөлөвч өмсдөг байна.

Жэки Чаны хуучны хамтран тоглогчид нь баярлуулжээ

10. ЧАН КИНОГОО ӨӨРӨӨ ОРЧУУЛДАГ

Тэрээр кинонуудаа англи эсвэл мандарин хэлнээ орчуулдаг. Мөн кинонууддаа өөрөө дуу оруулдаг  тул орчуулга хийсэн ч киноноос нь өөрийнх нь дуу хоолойг сонсох боломжтой.

11. ТЭРЭЭР ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЗЭН ЯДДАГ

Хэчнээн тулааны кинонд тоглодог ч тэрээр хүчирхийллийг огт байх ёсгүй зүйл гэж үздэг. Бодит амьдрал дээр тэрээр ганц удаа л хүнтэй зодолдож байжээ.

12. "ЖЭКИ ЧАНЫ АДАЛ ЯВДАЛ" ХЭМЭЭХ ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД ТЭРЭЭР ӨӨРӨӨ ДУУ ОРУУЛААГҮЙ

2000-2005 онд дэлгэцнээ гарч байсан “Жэки Чаны адал явдал” нэртэй цуврал хүүхэлдэйн кинонд тэрээр өөрөө дуу оруулж байгаагүй аж. Түүний хоолойг жүжигчин Жэймс Сай уншдаг байжээ.

13. ЧАН ДОЛООН ХЭЛЭЭР ЯРЬДГААС ГАДНА ДОХИОНЫ ХЭЛ МЭДДЭГ

Жэки Чан кантон, мандарин, англи, герман, солонгос, япон болон дохионы хэл мэддэг.

14. ЧАН ТОЛГОЙДОО ХИЙМЭЛ СУУЛГАЦТАЙ

Тэрээр амьдралдаа маш олон удаагийн бэртэл гэмтэл авч байжээ. Жүжигчний карьерынхаа хугацаанд гурван удаа хамраа хугалж, шагай, шанаа болон бараг бүх хуруугаа хугалж байсны дээр гавлын ясаа цөмөлсөн байна. Нэгэн хүнд бэртлээс болж тэрээр гавлын ясандаа суулгац суулгуулжээ.

Жэки Чаны зураг авалтын үеэр авсан бэртлүүд

15. ЖЭКИ ЧАН ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙДЭЭ ҮРГЭЛЖ ХАРАМСДАГ

Жэки Чан нарийн мэргэжил эзэмшээгүйдээ амьдралдаа хамгийн ихээр харамсдаг. Тиймээс тэрээр боловсролд хөрөнгө оруулж, олон сургууль санхүүжүүлсэн байна.

16. UNICEF-ИЙН САЙН ҮЙЛСИЙН ЭЛЧ

Жэки Чаныг 2004 онд Камбожид очиход UNICEF-ийн сайн үйлсийн элчээр өргөмжилжээ. 2004 оноос хойш эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн UNICEF-ийн олон үйл ажиллагаанд оролцсон бөгөөд тухайлбал тэрээр Мьянмар улсад зочлохдоо хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байв.

Түүнчлэн Чан сургууль байгуулах "Dragon's Heart"  хэмээх нэг долларын хандивын сан байгуулж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан Өвөрмонгол болон Хятадын бусад бүс нутгуудад хэд хэдэн сургууль байгуулж өгчээ.

Тэрээр өнгөрсөн жил "Skiptrace" хэмээх бас нэгэн инээдмийн тулаант киногоо нээсэн бөгөөд энэхүү бүтээл тун удахгүй IPTV-гээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан