Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтад Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж байгаа аж. Шинэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц бэлэгшээлтэй зүйл болж байна хэмээн Ерөнхий сайд хэллээ.
“Одоогийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн тоо 3.1 сая гаруй хүнд хүрсэн байна. Мөн 100 хоногийн хугацаанд Монголд 28930 хүүхэд мэндэлсэн. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр" гэдгийг онцоллоо.
Мэргэжлийн Засгийн газар түүхэндээ хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа эдийн засгийг хүлээж авсан. Иймээс бид эдийн засгийг хүндхэн байдлаас маш богино хугацаанд гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдаж, бодлогын бичиг баримт болох ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа аж.
Түүнчлэн "2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн. Маш хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын өмнөө тавьсан зорилго гэлээ. Ингээд шинэ Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг товч хүргэе.
- Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгоно.
- Татварын өртэй 3993 аж, ахуй нэгжийн дансыг, мөн 373 нийгмийн даатгалын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн.
- “Эрдэнэт”-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхэллээ.
- "Эрдэнэс Тавантолгой" болон орон нутгийн “Тавантолгой” чиглэлийн 13 км замыг хатуу хучилттай болгоно.
- Төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан.
- Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн.
- Бакалаврын ангийн оюутнууд жил бүр сургалтын төлбөрөө 100 хүртэл хувиар Боловсролын зээлийн сангаас зээлэх боломжтой болсон.
- 12609 хүүхэд цэцэрлэгтэй болсон.
- Орхон голоо хамгаалж үлдэх шийдвэр гаргасан.
- Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон.
- Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон.
- Мянганы сорилтын сангийн тусламж дахин ирлээ.
- Оффшорыг хуульчлан хориглохоор болов.
- Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулахаар болсон.
- Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно.
- 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон.
- Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахаар тогтлоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих болсон.
- Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.тетр болгож нэмэгдүүллээ.
- Хөшигийн хөндийн хурдны замын барилгын ажил, Шивээхүрэн боомтын төмөр замын ажлыг эхлүүллээ зэрэг ажлуудыг хийсэн байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир