gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: 80 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 12 нь ЁС ЗҮЙН кодоо өөрсдөө боловсруулжээ

О.Хандмаа
Боловсрол
2023-01-27
61
Twitter logo

-Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2023-

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт форумыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд зохион байгууллаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын оруулж буй хувь нэмэр” илтгэлийг хүргэв. Тэрбээр “Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид 520 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалттай маргасан, хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тохиолдол маш бага. Харин “Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс суралцаж байна, алдаагаа олж харлаа, дахиж давтахгүй байхыг хичээнэ” хэмээж байсан редакц, сэтгүүлчдийн тоо олон байлаа. ХМЗ редакцуудтай тогтмол уулзалт хийдэг. “Глоб интернэшнл төв”-ийн хийсэн судалгаагаар мэдээллийн эрх чөлөө буюу мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх эрх хамгийн их зөрчилтэй байгаа нь харагдсан.

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2022 оны арваннэгдүгээр сард редакторуудын зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Энэ үеэр төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хамгийн хэцүү болсныг сэтгүүлч, редакторууд онцлон тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.

Сэтгүүл зүйн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог. Редакцын бодлогын дүрэмтэй редакцууд олон нийтийн итгэл үнэмшлийг илүү хүртдэг. Монголын сэтгүүл зүй ч үүний төлөө хичээн ажиллаж байна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйг баримталж олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө хичээн зүтгэж буй маш олон редакц бий. Монголын сэтгүүл зүй бусдаас хоцроогүй гэж итгэдэг. Шинэ технологи, чиг хандлагад байнга суралцсаар байна. Олон шинэ хөтөлбөрүүд энэ салбарт хэрэгжсэн” хэмээлээ.

Форумын талаар ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙ РЕДАКЦЫН ТҮВШИНД ХАМГИЙН ИХ АЛДАГДАЖ БАЙНА

Энэ удаагийн Сэтгүүл зүйн ёс зүйн форумын онцлох илтгэлийг МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал тавилаа. Тэрбээр редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг хэрхэн зохицуулж буй талаар судалгаа хийснээ танилцуулсан юм.

МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал “Манай улсад ёс зүйг баримталдаг редакцууд бий. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Бид ёс зүйг баримталж ажилладаг” гэдгээ хүлээн авагчдадаа үргэлж баталдаг. Энэ соёл манайд дутагдаж байна. Ёс зүйг баримталдаг хэвлэлүүд олон байдаг ч олон нийтийн итгэлийг олж авахын тулд үүнийгээ зарлаж тунхагладаггүй.  

Түүнчлэн редакцууд ёс зүйн кодоо ил тод болгодоггүй. Судалгааны явцад зарим редакцаас ёс зүйн кодыг нь асуухад дотоод журамтайгаа хольчихсон байгаа нь ажиглагдсан. Тэгээд дотоод журмыг олон нийтэд мэдээлэх боломжгүй учраас хэмээн асуудал үүсдэг.

Ёс зүйн кодоо яагаад олон нийтэд хуваалцах дургүй гэдэгт хариулт болох тодорхой шалтгаан байдаггүй. Тухайн редакц ямар ёс зүйн код баримталж байна гэдгийг олон нийт хүлээж авснаар маш их итгэл бий болдгийг хэвлэлүүд хайхрахгүй байна.

-Судалгааныхаа үр дүнгээс онцолбол?
-Редакцын ёс зүйн кодуудыг агуулгынх нь хувьд шинжилсэн. Мөн редакцад ёс зүйн шийдвэр гаргадаг соёл хэр төлөвшиж байгааг 100 гаруй сэтгүүлч оролцуулан судалсан. Манайд өөрсдөө ёс зүйн кодоо боловсруулсан хэвлэл маш ховор байна. 80 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 12 нь өөрсдөө боловсруулсан ёс зүйн кодтой байв. Үүнээс хамгийн олон шалгуур хангасан нь GoGo.mn, Ikon.mn, Mpress.mn сайтын ёс зүйн кодууд байлаа.

Сэтгүүлч шинээр ажилд ороход ёс зүйн кодоо танилцуулдаггүй, ажиллаж буй сэтгүүлч тухайн хэвлэл ёс зүйн кодтой эсэхийг мэддэггүй. Шинэ техник технологийн нөлөөгөөр ёс зүйн шинэ асуудал гарч ирсээр л байна.

Хэвлэлийн эздийн хувьд ёс зүйн код гэдэг бол тухайн бүтээл чанартай болох нэг стандарт болно. Харин сэтгүүлчдэд өөрсдийгөө хамгаалах эх сурвалж болж, олон нийтэд итгэл үнэмшил нь болдог.

-Редакцуудад тухайлан зөвлөгөө өгвөл?
-Судалгаанд үндэслэн тодорхой санал зөвлөмж гаргасан. Ёс зүйг сэтгүүлч, редакц, салбарын гэх гурван түвшинд авч үздэг. Монголд сэтгүүл зүйн ёс зүй редакцын түвшинд хамгийн их алдагдаж байна. Редакцууд ёс зүйн кодоо сайн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон нийтийн итгэл үнэмшлийг хүлээх нь маш чухалд тооцогдож байна.
-Жишээ татвал, өвөл болсон жагсаалтай холбоотойгоор янз бүрийн худал мэдээлэл тархлаа. Сүүлдээ олон нийт энэ жагсаалыг хэн зохион байгуулж байна хэмээн янз бүрээр л дүгнэсэн. Сэтгүүл зүй ёс зүйтэй мэргэжлийн байхгүй бол нийгэм хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэхээ боливол маш их аюултай.

БИД ӨӨРСДИЙН УЛСЫН ТУРШЛАГА, МЭДЛЭГИЙГ ХУВААЛЦАНА

-“Ханнс-Зайделын сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Глинк:
-Монгол Улсад сүүлийн үед нэлээн эрчимтэй яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлт болон Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бидний анхаарлыг ихээхэн татаад буй. Үүнийг манай байгууллага хоёр улсын хамтын харилцааны хүрээнд их анхаарч байна.

Ерөнхийдөө энэ асуудал хаашаа чиглэж байгааг ажиглаж байгаа. Түүнчлэн Герман улсын энэ агуулгын хүрээний туршлагыг хуваалцахад дэмжин ажиллаж байна. Монгол Улс Үндсэн хуулийн өөрчлөлт болон Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өөрсдийнхөө хүрээнд шийдвэрлэнэ. Гэхдээ бид өөрсдийн улсын туршлага, мэдлэгийг хуваалцах чиглэлээр ажиллаж байна.

Германд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлыг ярьж байгаа. Гэхдээ бид Үндсэн хуулиараа үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг тогтоочихсон учраас үүнийг хатуу чанга баримталдаг. Тиймээс бид өөрийн зохицуулалтаар энэ асуудлыг зохицуулах боломжийг олгодог.

БИД СЭТГҮҮЛ ЗҮЙН АМИН СҮНС БОЛСОН ОЛОН НИЙТ БУЮУ ҮЗЭГЧ, СОНСОГЧ, УНШИГЧДАА ОРХИГДУУЛАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг:
-Бид сэтгүүл зүйн амин сүнс болсон олон нийт буюу үзэгч, сонсогч, уншигчдаа орхигдуулах хандлагатай байна. Тэдэнд зориулж л бид бүтээгдэхүүн хийдэг. Гэвч тэднийг хангалттай төлөөлж чадаж байгаа юу. Манай хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэгвэл бидний боловсруулж буй контент эш татаж буй эх сурвалж, ярилцаж буй хүмүүс жендэрийн тэгш эрхийг хангаж байна уу. Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнхийн дуу хоолойг хангалттай хүргэж байгаа юу гэх мэтээр эх сурвалжаа ангилж авч үзэх хэрэгтэй. Нийгмийн олонх нь залуус. Тэгвэл бид тэдний үзэл бодлыг хэр авч үздэг вэ. Энэ байдлаар оролцоо, төлөөллийг хангаснаар бид сэтгүүл зүйн бүтээлийнхээ өнцгийг шинэлгээр гаргаж чадна.

ОРОН НУТАГТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗАРДЛААС ХУЛГАЙ ХИЙХ НЬ ТҮГЭЭМЭЛ БОЛСОН

Эрдэнэс таймс медиа группын захирал Б.Мөнгөнтуяа /Зүүн талаасаа хоёр дахь/ Форумын нэгдүгээр салбар хэлэлцүүлэг “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь” сэдвээр болов. Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам чиглүүлэгч хийв.

Тэрбээр орон нутгийн төлөөлөл ирснийг маш зүйтэй гэж үзэж байна хэмээгээд хэлэлцүүлгийн оролцогч Эрдэнэт таймс медиа группын захирал Б.Мөнгөнтуяагаас “Орон нутагт хүмүүс янз бүрийн байдлаар мэдээлэл авч байгаа. Телевизэд итгэх итгэл буурснаар группын захирал хүний хувьд танд ямар шок мэдрэгдэж байна” хэмээн асуув.

Үүнд Эрдэнэс таймс медиа группийн захирал Б.Мөнгөнтуяа “Орон нутагт боловсон хүчин, хүний нөөцийн асуудал тулгамдсан. Үнэхээр чадвартай, мэдлэгтэй сэтгүүлчид бий. Гэхдээ тэднийг улс төр аваад явчихдаг. Орон нутагт ажиллаж буй сэтгүүлчдийг төрийн байгууллагад урьж ажиллуулдаг нь хамгийн том шок болсон.

Мөн сэтгүүл зүйн олон түмэнд мэдээлэх асуудлыг улс төрчид өөрсдөө хийдэг болсон. Тухайлбал, нэг хурлын талаарх мэдээллийг нэг дарга фэйсбүүкт пост бичээд мэдээлчихдэг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдийн засгийн байдал хүнд байна. Татвар төлөгчдийн мөнгийг төр өөрсдийнхөө мэдээллийг ард иргэдэд хүргэ хэмээн зардал тавьдаг. Гэтэл энэ мөнгө нь хэвлэл мэдээлэлд хуваарилагдах биш улс төрчид бизнес эрхэлж буй хүмүүсийн хулгай болж байна. Орон нутагт хэвлэл мэдээллийн зардлаас хулгай хийх нь түгээмэл болсон. Улсад ч ийм асуудал бий. Гэхдээ бид уг асуудлыг хөндөж ярихгүй байна” гэлээ.

2016 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРЧ БУЙ ОЮУТНЫ ТОО 60 ХУВИАР БУУРЧЭЭ

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа /Зүүн талаасаа хоёр дахь/-ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа:
-Бид сэтгүүл зүйн боловсролоор дагнаж судалгаа хийж байна. Үүнд үндэслэж хэлэхэд, сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутнуудын тоо буурч байгаа. Тухайлбал, 2016 оны үеийг өнөөдрийн тоотой харьцуулахад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутны тоо 60 хувиар буурчээ.

2020 онд судалгаагаа шинэчилж сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэж буй найман их, дээд сургуулийн 235 оюутны дунд судалгаагаа хийв. “Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу” гэж оюутнуудаас асуухад 40 хувь нь “үгүй” гэж хариулсан. Энэ бол гайхмаар тоо биш. Гэхдээ оюутнууд мэргэжлээрээ ажиллахгүй гэх шалтгаанаа ихэвчлэн “Сэтгүүл зүйн салбарын үнэлэмж муу. Цалин бага. Ажлын цаг нь их” гэх мэтээр тайлбарласан.

Тэрбээр олон нийт байтугай сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй оюутнуудын сэтгүүл зүйд итгэх итгэл буурсныг яриандаа онцолсон юм.

Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт форумын үдээс хойших хоёрдугаар хэсэг дараах илтгэлүүдээр үргэлжлэв. Үүнд:

  • Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт ба практик”-Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн МУИС-ийн докторант Д.Оросоо
  • Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт-ХБНГУ болон бусад улс орнуудын туршлагаас- ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эрх зүйн онол, компьютер-мэдээлэл зүйн шинжлэх ухааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф

Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй уг форумд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор, салбарын судлаач, хуульчдын 100 орчим төлөөлөл оролцсон юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан