gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Гүнжидмаа: Сэтгүүл зүйн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог

О.Хандмаа
Нийгэм
2023-01-25
79
Twitter logo

Энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 27-нд болох “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт форумын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад энэ удаагийн форумын онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?
-Сайн байцгаана уу. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүр сэтгүүлзүйн форумыг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн. Бид тухайн жил хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт өрнөсөн ач холбогдолтой, гарц шийдэл шаардлагатай, бодлогын хүрээнд хөндөж болохуйц сэдвүүдийг сонгодог.

Сэтгүүл зүйн ёс зүйн форум:

  • 2017 онд “Ёс зүй ба Эрх зүй”,
  • 2018 онд “Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй”,
  • 2019 онд “Хэвлэлийн эрх чөлөө – Дижитал хувьсал”,
  • 2022 онд "Ковид 19: Мэдэх эрх ба сэтгүүлчийн ёс зүй" сэдвээр тус тус болсон.

Энэ удаад буюу 2023 онд "Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, илтгэлийг олж авах нь" сэдвээр болох гэж байна.

Тухайлбал, Хамгийн анхлан 2017 онд “Ёс зүй ба Эрх зүй” сэдвийн хүрээнд “Зөрчлийн хуулиар гүтгэхийг шийдвэрлэх нь редакцад эдийн засгийн цензур үүсгэж байна” агуулгыг хөндсөн. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар ёс зүйн зохицуулалтыг шийдвэрлэх бүрэн боломжтой хэмээн туршлагаа хуваалцаж байсан.

Үүний дараа Зөрчлийн хуулиас гүтгэх зөрчил хасагдаж байв. Дараа нь мэргэжлийн сэтгүүлзүй, сошиал медиагаас хэрхэн ялгарч манлайлах вэ, сошиал медиагийн цунамид сэтгүүлчид автах учиргүй. Сэтгүүлчид мэргэжлийн редакцынхаа ёс зүйн кодыг өөрийн хувийн цахим талбарт нягт баримтлах уриалгыг гаргасан. Сэтгүүлч хоёр нүүртэй байж болохгүй гэх сэдвийг гаргаж ирсэн.

/2019 онд зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө – Дижитал хувьсал” форум. Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарна уу/

Үзэн ядах үг хэллэгээс ангид байх, мэргэжлийн ёс зүйн дүрмээ редакц, сэтгүүлчид дагаж мөрдөх сэдвээр 2018 оны форум болсон. Өнгөрсөн жил ковид-19 цар тахлын үед сэтгүүлзүйд ямар бэрхшээл тулгарав, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн яаж хумигдах эрсдэл тулгарав, эрхзүйн зохицуулалт хэрхэн явсан талаар хэлэлцсэн.

/2022 онд зохион байгуулсан "Ковид-19: Мэдэх эрх - Сэтгүүлчийн ёс зүй" сэдэвт форумын хүрээнд хэлэлцсэн асуудал, зөвлөмж. Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарна уу/

Энэ жил “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” гэх сэдвийн хүрээнд хийж байна. Сэтгүүл зүйн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог. Мэргэжлийн ёс зүйн код, редакцын бодлогын дүрэмтэй редакцууд олон нийтийн итгэл үнэмшлийг илүү их хүртдэг.

Энэ итгэл өндөр байх тусам тухайн редакцын нэр хүнд, эдийн засгийн байдал ч илүү дээшилдэг. Уг уялдаа холбоотойгоор сүүлийн үед хямралд өртөөд буй нөхцөл байдлыг даван туулах гол гарц бол уншигч, сонсогч, үзэгчдийнхээ итгэлийг сэргээн олж авах явдал болж байна.

Бидний эрх чөлөөгөө хадгалж хамгаалах хамгийн чухал үнэт зүйл зүйл бол “ёс зүй” юм. Нөгөөтэйгүүр, хариуцлагын асуудал биднийг тойрохгүй. Эрх чөлөөний нөгөө талд хариуцлага бий. Хариуцлагыг сахих тухайд бид хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хүрээнд юу хийж, ямар туршлага бий болгов, цаашдаа эрх зүйн ямар зохицуулалт хэвлэлийн эрх чөлөөг илүү дэмжиж, ямар заалтууд хэвлэлийн эрх чөлөөг боомилж буй талаар хөндөнө. Түүнчлэн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалтын практик үр дагавруудыг форумаар хэлэлцэнэ.

Форум хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт сэтгүүлчид, редакцууд олон нийтийн мэдэх эрхийг хангах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, ил тод байдлыг дэмжих чиглэлд хэрхэн хичээл зүтгэл гарган ямар үр дүнтэй ажлууд хийж байгаагаа олон нийтэд танилцуулна. Үдээс хойших хоёр дахь хэсэгт бид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт болон хуулийн зохицуулалтын ач холбогдол, үр дагаврын талаар хөндөнө.

2018 онд зохион байгуулсан  “Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй” форумын үеэр...

-Форумын жил бүрийн сэдвүүд цаг үетэйгээ таарсан оновчтой санагддаг. Өнгөрсөн жилүүдийн форумаас ямар үр дүн гарсан бэ. Үүний хэрэгжилтээс яривал?
-Форум бүрээс бид зөвлөмж гаргаж, уриалга дэвшүүлдэг. Мөн салбарынхаа ёс зүй, эгэх хариуцлагыг хөнддөг жишиг тогтсон.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг. Хэвлэл мэдээллийн хууль, эрхзүйн орчныг таатай болгох, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах дуу хоолой болох, мэргэжлийн салбарын бусад холбоодтой хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийсээр ирсэн. Энэ хүрээнд “Хэвлэл мэдээллийн бодлого” дугуй ширээний ярилцлагыг жилдээ хоёр удаа хийдэг. Энэ үеэр дэд сэдвүүдийг хөндөж, хэвлэл мэдээллийн төдийгүй төрийн, олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан хамтын хэлэлцүүлэг өрнүүлдэг.

Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах, Жендэрийн мэдрэмжтэй ёс зүйтэй мэдээлж сурвалжлах тухай удирдамжтай болсон. Түүнчлэн форумаас гарсан зөвлөмжийг редакц дотор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичиг гаргадаг.

Жишээлбэл, Геополитик ба хэвлэл мэдээлэл, Олон улсад хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэж буй туршлага зэрэг дэд сэдвийг хөндөөд байна.

Мөн эвсэл, холбоодтой хамтран зөвлөлдөх уулзалтыг хийдэг. Нийтийн мэдээллийн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх ажлуудыг хамтран хийсэн. Ингэснээр хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад саналаа нэгтгэж өгөх ажлуудад анхаарч ирсэн.

Түүнчлэн форумаас гарсан санал санаачилгыг редакцын бодлогод нэвтрүүлэх чиглэлд ажиллалаа. Одоогоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дөрвөн сэдвийн хүрээнд редакцын жишиг удирдамжийг боловсруулаад байна. Жишээ нь: 2018 оны форумын дараа “Цахим орчинд редакцын баримтлах бодлого”-ыг гаргасан. Мөн Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах, Жендэрийн мэдрэмжтэй ёс зүйтэй мэдээлж сурвалжлах тухай удирдамжтай болсон. Түүнчлэн форумаас гарсан зөвлөмжийг редакц дотор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой олон удаагийн уулзалт, дугуй ширээний ярилцлага, сургалт, менторшип хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

-Энэ удаагийн форумаас онцлох зочин, илтгэлээс дурдвал?
-МУИС-ийн багш Д.Идэржаргал “Өөрийн зохицуулалт: Редакцын түвшинд сэтгүүл зүйн ёс зүйг зохицуулж буй байдал” сэдвээр илтгэл танилцуулна. Тэрбээр энэ сэдвээр саяхан докторын зэрэг хамгаалсан. Тиймээс түүний судалгааны ажил шинэлэг бөгөөд хэрэгцээтэй байна гэсэн хүлээлт байгаа.

Мөн ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эрх зүйн онол, компьютер-мэдээлэл зүйн шинжлэх ухааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф илтгэл хүргэнэ. Тэрбээр Герман болон бусад улс оронд эрүүгийн эрх зүйд гүтгэх, доромжлохыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн, олон улсын туршлагаас хуваалцана. Түүнээс хүний нэр төр, алдар хүндийг эрүүгийн эрх зүйд хэрхэн оновчтой бөгөөд үр дүнтэйгээр хамгаалдаг, мөн хуурамч мэдээлэлтэй бусад улс орнуудын тэмцэж буй туршлагаасаа хуваалцахыг хүссэн. 

2017 онд зохион байгуулсан “Ёс зүй ба Эрх зүй” форумын үеэр. Бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөллийг хэлэлцүүлэгт урьсан байгаа.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны төлөөллийг мөн урьж оролцуулна. Хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдсан, эсвэл санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл түгээсэн гомдлуудыг Хэвлэл мэдээллийн зөвлөл хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүн үзүүлж буй туршлагаасаа хуваалцана. Одоогоор Хэвлэл мэдээллийн зөвлөл иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн ёс зүйн зөрчилтэй холбоотой 600 орчим өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлээд байна.

Эдийн засаг, улс орны нөхцөл байдал хэдийгээр хүнд байгаа ч ардчиллын тулгуур багана болсон хараат бус, чөлөөт хэвлэлийг хадгалж хамгаалахын төлөө олон редакцууд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн редакцууд ямар зорилго тавьж, хүчин чармайлт гарган ажиллаж байгааг олон нийтэд тайлагнах болно.

Форумын үр дүнг сонсоод хэвлэл мэдээлэл хэрэглэгч, олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэл нэмэгдэх байх хэмээн найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан