Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Тэмүүжин өрлөг сургууль 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, өдөрлөг зохион байгууллаа.
Цэргийн дүрэмт хувцастай сурагчдыг харан догдлох хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуус зэвсэгт хүчин, цэргийн албаны түүх, соёлоор аялж, ирээдүйн Монгол Улсын батлан хамгаалах салбарт бэлтгэгдэж буй үе тэнгийн хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөсөн юм.
Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Б.Мөнххишиг “Тэгш бус, хүртээмжгүй байдлаас болж бид цаг тутам хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэг. Хүртээмжгүй байдал гэдэг ганцхан өвчтэй, бэрхшээлтэй хүмүүст тулгардаггүй. Үүнийг шийдэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө маш идэвх, санаачилгатай байх хэрэгтэй байна.
Би гурван настайдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өнөөдрийг хүртэл олон саадыг даваад ажиллаад явж байна. Одоо тэр олон жилийн өмнөхийг бодвол байдал нэлээдгүй өөрчлөгдсөн. Хууль, эрх зүйн орчин, шаардлагатай тоног, төхөөрөмж гээд олон зүйлд ахиц гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч, боловсроход тэгш, хүртээмжтэй байдал л дутдаг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнүүр орж, бүх зүйлийг нь хийх биш өөрөөр нь хийлгэж, бие даасан болгох хэрэгтэй.” гэв.
Мөн тэрээр “Job сouch” гэх шинэ мэргэжил гарсан талаар онцоллоо. Майна улсад анхны 15 “Job сouch” бэлтгэгдээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй оюуны бэрхшээлтэй иргэдийг ч ажлын байранд зуучилдаг байна.
Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү “Ерөнхийлөгчийн санаачилгаар “Бидний бахархал” төслийг аравдугаар сараас хойш амжилттай хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн 5000 гаруй хүүхдүүдийн хүрээнд төслөө явуулсан. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархалт үзэлтэй болгох, түүх соёлоо мэдүүлэхэд оршдог.
Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засал, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчдыг оролцуулав. НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах олон улсын өдөр гэж тунхагласан.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл гэж бий. Манай салбарын тухайд 90 гаруй, энэ онд харьяа анги, байгууллагуудад 22 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж байна. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин бол тусгай чиг үүргийн ажил эрхэлдэг учир хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай болох хүндрэлтэй. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандсан үйл ажиллагааг явуулдаг. Мэргэжил эзэмшүүлэх, тэргэнцэр, шаардлагатай хэрэгслээр хангах, ээж, аавд нь ажлын уян хатан цагийн хуваарийг санал болгох зэрэг боломжит бүх ажлыг хийхийг хичээдэг.” хэмээлээ.
Хөдөлмөрийн тухай хуулиар 25-аас дээш хүнтэй байгууллага тодорхой хувийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах ёстой билээ.
“Эрх билэг хан” ТББ-ын тэргүүн Ж.Оюунжаргал "Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, хүртээмжтэй байдлыг хангах ажлыг хийх шаардлагатай байна.
Цэргийн музейд ороход хэрэгцээтэй хүн нь ашиглах боломжтой хоёр тэргэнцэртэй байх жишээтэй.
Үүнтэй адил бусад байгууллагууд хэр хүртээмжтэй, эрх тэгш үйл ажиллагаа явуулж, анхаарч байна вэ гэдэгт төвлөрөх цаг болсон.” гэв.
Өнөөдрийн өдөрлөгийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Тэмүүжин өрлөг сургууль, “Эрх билэг хан” ТББ хамтран зохион байгуулсан байна. Үйл ажиллагааны төгсгөлд хүүхэд бүр “Ёстой гоё байлаа”, “Яасан мундаг хүүхдүүд вэ?” гэсээр инээмсэглэн буцацгаалаа.