Нэгдүгээр сараас хойш ковидын тархалт тууштай буурсаар байна. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжжээ. 2022 оноос хойш ковидын улмаас нас баралт бүртгээгүй байна.
ДЭМБ-аас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. БНХАУ-тай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна. БНХАУ руу нэвтрэхэд иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт ковидын 2-3 тохиолдол бүртгэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.
Томуугийн өвчлөлийн тухайд:
Өнгөрсөн 12 дугаар сараас хойш томуугийн халдвар өсөж, буурахгүй байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.
ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Эрхэмбаяр: 2020, 2021 онтой харьцуулахад энэ онд салхин цэцгийн халдвар нэмэгдсэн. Хэрэв хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарвал цэцэрлэг сургуульд нь битгий явуулаарай. Ингэснээр халдварт өвчнийг бусдад тархаахгүй.