Горхи, Тэрэлжийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг тодрууллаа.
Тэрбээр “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татсан. Иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасрахгүй байна. Манай дүүрэг 40 мянган хүнтэй бол энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлж байна” хэмээв.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Улаанбаатар хотын иргэд юу хүсэж байна, түүний төлөө явна. Улаанбаатар хотод хууль зөрчсөн маш олон асуудал байна. БОАЖЯ Туул голын урд хууль бусаар олгосон газруудыг яах вэ. Улаанбаатар хотын эдэлбэр газруудыг хуулийн дагуу цэгцэлж өгөөсэй гэж Байгаль орчны сайдаасаа хүсмээр байна. Хуулийн хэлтсээс БОАЖ-ийн сайдад Богд уулын 33 аманд хууль зөрчсөн газруудын мэдээллийг өнөөдрийн дотор хүргүүлээрэй. Залуу, эрч хүчтэй сайд богино хугацаанд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярив.