Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр УБ-Дархан чиглэлийн замд ажиллажээ. Тэрээр замын гүйцэтгэгчид, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан, ажил хариуцсан бүх хүмүүстэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонссон байна.
Нийт найман компани 700 орчим машин техник 1500 шахам хүн зам барьж байна.
“Нийт таван багц ажлаас 2, 4-р багц үнэхээр төвөгтэй, хоцрогдолтой байна. Гол шалтгаан нь цементийн тасалдал. Нэг өдөрт 1000 тонн цемент шаардлагатай ч 400- 500 тонн олддог. Хөтөлийн цементийн үйлдвэр засварт ороогүй байсан бол ийм хүндрэл гарахгүй байв. Цементийн ханган нийлүүлэлтийг таслахгүй байхад гол анхаарлаа хандуулж, хүч тавина. Энэ жил нэг урсгалын хоёр эгнээний хөдөлгөөнийг нь нээхийн тулд хичээнэ” гэж Зам тээврийн хөгжлийн сайд мэдээлэв.