Бичиг үсгийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн есдүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.
“Бүх нийтээрээ хос бичигтэн” болох уриалгыг хүүхэд залуус, тэр дундаа орон нутгийн хүүхдүүд дэмжин манлайлж, үндэсний бичиг үсгээ сурч байна.
Соёлын яамны нэгдүгээр давхрын танхимд өнөөдөр Говь-Сүмбэр аймгийн “Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын “Тэгш таван хүсэл” үзэсгэлэн, мөн есдүгээр сарын 1-нд болсон “Эх хэлний өдөр”-өөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн эгч дүүсийн уран бичлэгээр бичсэн бүтээлийн “Хос бичигтэн” үзэсгэлэн дэлгэжээ.