МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2022.08.25/ хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Харин өнөөдөр Ховд аймгийн Засаг даргыг сонгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан болж буй. Хуралдааны үеэр Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлж буйг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбат эсэргүүцэв.
Тэрбээр Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Т.Дэлгэрсайхан нь 2020 оноос Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байна.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэвээнравдан "Аливаа албан тушаалтан ажиллаж чадахгүй байгаа бол ард иргэд нь, ИТХ нь хариуцлага хүлээлгэдэг. Дараагийн ажиллах хүнээ ИТХ нь мэдэж, ард иргэд, нутаг орны эрх ашгийн төлөө нэр дэвшүүлээд явдаг энэ зарчмыг тууштай мөрдөх ёстой.
Нэг удаагийн буруу жишиг нэг нутагшчихвал цаашид муу үр дагавар нь залгамжлагдаад яваад байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Засаг даргыг шууд огцруулаад дараагийн хүнээ томилж болно. Энэ шийдвэр цаашид сум руу, баг руу хавтгайрвал яах вэ. Энэ болгоны төлөөст ард иргэдийн, нутаг орны хөгжил тодорхой хугацаагаар ухарна.
Бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж чадахгүй байна гэдэг зорилтууд биелэхгүй байх, ажил ухрах эрсдэлтэй. Энэ албан тушаалд ямар ч чадварлаг хүн ирлээ гэсэн ажлаа таньж, мэдэх гэж нэг жилийн хугацаа алддаг. Энэ бүхний сөрөг үр дагавар Ховдын ард түмэнд л ирнэ" гэж үзэл, бодлоо хуваалцав.
Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзоригийн саналаар хуралдаан нэг цаг завсарласан. Улмаар 16:00 цагаас хуралдаан үргэлжилж, Ховд аймгийн Засаг даргад Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан нар өрсөлдөж байна.
Мэдээллийг Ховд.мн сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.