- Хойд Каролинад "Vinfast"-ийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн анхны туршилт 2024 онд эхлэх товтой байгаа.
Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Vinfast" компани АНУ-ын Хойд Каролина мужид үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авлаа. Тус үйлдвэрт компани автомашины эд анги үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж.
Үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай бусад зөвшөөрлийг авах хүсэлтэй гаргасан бөгөөд барилгын ажил ойрын хугацаанд эхлэхийг компани мэдэгдэлдээ дурджээ. Тус зөвшөөрөл нь усны чанарт үзүүлэх хор нөлөөг хязгаарлахад чиглэсэн бөгөөд намгархаг газар барилгын ажилд саад учруулахгүй байхаар зохицуулахыг мөн мэдээлсэн байна.
Хойд Каролинад цахилгаан автомашины үйлдвэрлэлийн анхны туршилт 2024 онд эхлэх товтой байгаа. Энэ хүртэл "Vinfast" Вьетнамын Хайфон хот дахь үйлдвэртээ цахилгаан автомашинуудаа үйлдвэрлэн АНУ руу нийлүүлэх юм. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Үнэт цаасны комисст хувьцаагаа бүртгүүлсэн тус компани энэ оны II улиралд багтан АНУ-д IPO хийхээр төлөвлөж байгааг өмнө нь эх сурвалж мэдээлж байсан юм.