Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос 2022 оны шилдгийн шилдэг санхүүгийн байгууллагаар “Бичил Глобус финанс ББСБ” ХХК-ийг тодрууллаа.
Тухайлбал, Монголын санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 522 банк бус санхүүгийн байгууллагуудаас “зээлийн багц, чанаргүй зээлийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд, зохистой харьцааны үзүүлэлт, шинэ үйлчилгээ, техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн байдал, хүний нөөцийн чадавхи, санхүүгийн үзүүлэлт, татвар төлөгдсөн байдал” зэрэг үзүүлэлтийг нэгтгэн шалгаруулан “Шилдэгийн шилдэг” банк бус санхүүгийн байгууллагаар “Бичил Глобус финанс ББСБ” ХХК-ийг тодруулжээ.
“Бичил Глобус финанс ББСБ” ХХК нь 2021 онд “Шилдгийн шилдэг” санхүүгийн байгууллагаар мөн адил тодорж байсан бөгөөд 2022 онд амжилтаа бататган харуулсан байна.
“Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийнхан 2008 онд нэг өрөөнд гурвуулаа эхэлсэн бол өдгөө төв оффис, 16 салбартаа 65 ажилтантай өнөр олуулаа болж, 5700 гаруй зээлдэгчтэй, нийтдээ 18 000 орчим харилцагчтай ажиллаж байна. Толгой компани нь “Бичил глобус” ХХК. Зээл, факторингийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу биржийн бус зах зээл болон Монголын хөрөнгийн биржээс хаалттай болон нээлттэй хүрээнд санал болгох 20 тэрбум төгрөгийн бонд амжилттай арилжаалж хөрөнгө оруулалт татсан. Нийгмийн сайн сайхны үйлс санаачилж, усжуулалтын систем, тусгай зориулалтын хашаатай 23 төрлийн 12 мянган гаруй ширхэг модтой “Мөрөөдлийн төгөл” шинэ ойг шинээр үүсгэн ургуулж байгаа, 23-35 хүртэлх насны залуу үеийн зонхилсон хамт олон юм.
Харилцагчдад хүртээмжтэй байдлыг эрхэмлэн нийт харилцагчдынхаа санхүүгийн чухал хэрэгцээнд тулгуурласан таатай нөхцөлийг санал болгодог ба иймээс ч системийн нийт чанаргүй зээлээс 8 дахин бага чанаргүй зээлийн үзүүлэлттэйгээрээ онцлог. Тус компани нь шалгуурыг чанарын өндөр түвшинд хангаж, бусдыгаа манлайлан ажилласан амжилтаараа ийнхүү “Бичил глобус Финанс ББСБ” ХХК тэргүүлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоо давуулан биелүүлжээ.