Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн судалгааны баг энэ сарын 19-21-ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллалаа.
Судалгаанд тус аймгуудын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн байгууллага, сургууль хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 170 орчим алба хаагчийг хамруулсан юм.
Мөн энэ үеэр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг танилцуулж, гамшгийн эрсдэл, гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, ой, хээрийн түймрийн өнөөгийн байдал, гамшигтай тэмцэх чадавхын асуудал, химийн ослын үеийн удирдлага зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа сэдвээр хичээл зааж, химийн багаж ашиглалтын талаар арга зүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.