Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2022.05.10) 52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр Тусгай хамгаалалттай газар, нутаг бүр хамгаалалтын менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж, эдгээр захиргаадад нийт 827 хүн ажиллаж байгааг тодотгов.
Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан нийт 15 байгалийн нөөц болон дурсгалт газрууд хилийн заагийг тогтоохоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яамнаас санал авахад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 390 нэгж талбартай давхцалтай гэсэн үндэслэлээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайтай давхцалтай байна гэсэн үндэслэлээр, мөн 2020 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан 4 газар нутгийн хилийн заагийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэсэн үндэслэлээр, нийт 19 тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг одоо болтол баталгаажуулаагүй байгааг онцоллоо.
Улсын тусгай хамгаалалттай 10 газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 25 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байна. Тухайлбал, Тосон хулстай, Их газрын чулуу, Зэд-Хантай- Бүтээлийн нуруу, Тэнгис-Шишгэд, Мөнххайрхан уул-Үенчийн хавцал, Чигэртэйн голын ай сав, Алтан хөхий уул, Хурх хүйтэний хөндий, Хөх нуур бумбат, Ноён уул зэрэг тус газар хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна.
Мөн тусгай хамгаалалттай 16 газарт газар ашиглалтын 5.9 мянган га газрыг хамарсан 3069 гэрчилгээ гарсан байна. Үүний 98.3 хувь нь Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборт газарт байгаа бөгөөд суурьшлын бүс хэт хавтгайрч байгалийн доройтлыг ихээхэн хэмжээгээр үүсгэж байна гэж Ажлын хэсэг үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцлоод газар ашиглагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зориулалтын бусаар ашиглах, газрын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй зэрэг асуудлууд бодит байдал дээр түгээмэл байна.
Энэ бүхнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд цаг үедээ тааруулан хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна гэж дүгнэж байна гэв.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21,0 хувь буюу 32,8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад, 15,0 орчим хувь буюу 24,3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байна. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл:
- Дархан цаазат ангилалд 22 газар 13,8 сая га талбай, 8.8 хувь,
- Байгалийн цогцолборт ангилалд 37 газар 13,5 сая га талбай, 8.6 хувь,
- Байгалийн нөөц ангилалд 47 газар 5,3 сая га талбай, 3.4 хувь,
- Дурсгалт ангилалд 14 газар 106,557 га талбайн 0,07 хувийг тус тус эзэлж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь нь ойн сангийн 40 хувь нь хамрагдаж хамгаалагдсан хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.