“Монгол Контент” ХХК-иас эрхлэн гаргадаг Маамуу хүүхдийн нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан тусгай дугаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр зохион байгуулсан Үндэсний бүтээлийн уралдааны “Хүүхдэд зориулсан үндэсний бүтээл” төрөлд шалгарлаа.
“Маамуу төсөл” нь бага насны хүүхдийн боловсролд зориулсан олон төрлийн контент бүтээн, бяцхан хүүхдүүд, залуу эцэг эхчүүдийн хүртээл болгодог. Түүний нэг нь Маамуу хүүхдийн нэвтрүүлэг билээ.
Бид бага насны хүүхдэд зориулсан, үндэсний хэв шинжийг агуулсан, өндөр чанартай, бүрэн хэмжээний контент бүтээх зорилгоо бодит болгож, 2017 оны есдүгээр сарын 1-нд анхны дугаараа үзэгчдийн хүртээл болгосноос хойш өнөөдрийг хүртэл нийт 180 орчим нэвтрүүлгийг бэлтгэн хүргээд байна.
Нэвтрүүлгээ илүү хүртээмжтэй, орон даяар хүргэхээр МҮОНТВ-тэй хамтран ажиллаж 2018 оноос эхлэн долоо хоног бүрийн лхагва, баасан, мөн пүрэв, бямба гарагуудад давтан хүргэдэг.
17 дугаар жарны Хотол төгс хэмээгч Хулгана жилийн сар шинийн баярын дугаараа бид битүүлэх, золгох ёсон, үндэсний дээл хувцас, цээрлэх зүйлсийн талаар хүүхэд багачуудад сонирхолтой, ойлгомжтой байдлаар зохиомжлон МҮОНТВ-ээр хоёрдугаар сарын 23, 26, 27, 28-ны өдрүүдэд олны хүртээл болгосон төдийгүй дохионы хэлний хөрвүүлэгтэйгээр Маамуу фэйсбүүк хуудсаар дамжууллаа.
Өнөөдрийн байдлаар сар шинийн баярын тусгай дугаарыг нийт 641,409 хүн үзэж, харин Маамуу Youtube сувгаар дохионы хэлтэй хувилбар нь 13,094 үзэлт, энгийн видео нь 5,645 орчим үзэлттэй байна.