Мөнгө зарахынхаа хэрээр таныг улам БАЯН болгодог аялал гээч зүйлтэй та хэр их нөхөрлөдөг вэ? Хариулт ер нь андашгүй. Аялагч хүн ЭЕРЭГ бас ДАРУУ байдаг нь байгаль дэлхийн эрчим хүнийг цэнэглэж бас хүмүүжүүлдэгтэй холбоотой болов уу.
Аялал нь аялагчийг минималист болохыг шаарддаг. Гадны жуулчид хоёрхон үүргэвчтэй явж харагддаг ч, цүнхэнд нь хэрэгтэй бүхэн нь багтсан байдаг. Энд хэлэх хамгийн гол санаа бол ачааг аль болох хөнгөн бас авч явахад авсаархан байлгах юм.
Аялал хэд хоног үргэлжлэх, аль зүгт, ямар төрлийнх зэргээс хамаарч авч явах зүйлс бага зэрэг өөрчлөгддөг ч туршлагатай аялагчид цүнхээ бэлдэхдээ заавал багтаадаг зүйлсийг энэхүү бяцхан зөвлөмжид багтаалаа.
Ингээд эхний хэсэгт багтах 8 зүйлийг дурьдаж байна.
- Цүнх
- Мешок (аяны хөнжил)
- Чийгний гудас
- Майхан
- Хувийн ариун цэврийн хэрэгслүүд /оо, сойз, алчуур гэх мэт/
- Эмийн сан
- Сольж өмсөх хувцас
- Нүдний шил
Аялалд ямар цүнх тохиромжтой вэ
Жингийн хуваарилалтыг маш сайн хийдэг, алхахаас авахуулаад бүхий л төрлийн үйл ажиллагаанд биед дараа болохгүй байх нь аяллын цүнхийг худалдаж авах хамгийн том шалтгаан юм. Болж өгвөл цүнх ус нэвтэрдэггүй материалаар хийгдсэн байвал сайн. Үгүй бол гялгар уутаар доторлож болно. Бороо орсон ч хувцас хэрэгслүүд тань хуурай байх нь хамгийн чухал шүү дээ.
Мешок
Загвар, материал гээд маш өргөн сонголтоор худалдаж авах боломжтой. Зориулалтаасаа хамаараад үнийн хувьд олон янз. Мешок 30 мянгаас сая төгрөгийн үнэтэй.
Чийгний гудас
Аялна гэдэг амарч алжаалаа тайлж, бухимдал, стрессээс салах юм шүү дээ. Чийгтэй газар хэвтэж биеэ өвчлүүлж хэрхэвч болохгүй. 500 грамм ч хүрэхгүй чийгний гудас /йога матрасс/ нь аяны богцонд заавал байх ёстой зүйл юм. Хуйлж аваад л аяллын цүнхэндээ бэхэлчих. Стандарт хангаагүй чийгний гудаснууд доороос чийг татдаг талтай.
Майхан
Хэдэн хүн явахаас хамаарч авч явах майхны хэмжээ тодорхой болно. 1 хүнийхээс эхлээд багтаамж нь өөр өөр. Тасалгаатай, тасалгаагүй гэх мэтээр олон төрөл бий. Гол нь хөнгөн авсаархан хавар, намрын салхинд нурчихааргүй, зуны бороонд ус нэвчихээргүй байвал сайн. Болж өгвөл чанарын баталгаа өгдөг газраас авсан нь дээр.
Хувийн ариун цэврийн хэрэгслүүд /оо, сойз, алчуур/
Нүүр гарын алчуур, биеийн алчуур-Аялалд явж байхдаа алчуураа хэрэглэснийхээ дараа заавал хатааж байх хэрэгтэй. Чийгтэйгээр нь далд хийвэл хувцаснаас авахуулаад цүнхэнд яваа зүйлсэд таагүй үнэр шингэнэ. Оо, сойз, саван зэргийг тусад нь хийвэл танд л амар байх болно. Жижиг эд зүйлсийг ангилж хийх нь ухаж төнхөх асуудлаас салгаж өгнө. Ариун цэврийн цаасны голын хатуу хэсгийг сугалж аваад дарчихвал зай бага эзэлнэ. Мөн битүү, гялгар уутанд хийвэл норохгүй.
Эмийн сан
Өөрт хэрэг болох анхан шатны эм, хэрэгслүүдийг байнга авч явах. Говь хээрийн бүсэд бол гол ус тэр бүр таарахгүй. Ихэвчлэн гүний худаг тааралдах нь элбэг. Ус солигдсоноо гэдэс эвгүйрхэх тохиолдол цөөнгүй бий. Нүүрсэн эм, эсвэл мезимфорте байхад илүүдэхгүй. Мөн өндөр тунгийн бус өвчин намдаагч авч явахаа мартав аа. Дээрээс нь шарх цэвэрлэх цацлага, шархны лент, боолт хийх зүйлс хэрэг болно. Эдгээрийг авч явахад ямартай ч өөртөө анхан шатны тусламж үзүүлчих боломжтой.
Хувцас
Гутал хувцас бол таны хамгийн чухал бэлтгэл байх болно. Аялалд явах гэж байж жинсэн өмд зэхэж буй бол түр азнаарай. Таны хувцас хэрэгслүүд үргэлж танд таарсан байх хэрэгтэй. Хэт бариу хувцас тухгүй, тааламжгүй мэдрэмж төрүүлэх болно. Даавуун өмд, цамц, юүдэнтэй цамц, дээл зэрэг өөрт хамгийн тухтай байдаг хувцаснуудаа л авч явах хэрэгтэй. Хөлс хатаагчтай, салхи, борооны хамгаалалтай гээд олон талаараа танд хэрэг болох аяллын тусгай хувцаснууд таныг олон ч асуудлаас эвтэйхэн гаргах "чадалтай". Нэг өдөр, нэг хоног ч бай аялал бол таны алжаал ядаргаагаа тайлж, өөртөө зарцуулах үнэт цаг гэдгийг санах хэрэгтэй.
Нарны шил
Нарны шил гоёлын болон нарны хамгаалалттай шил гэж хоёр ангилагдана. Ойр зуурхан найз нөхөдтэйгөө амрахаар явж буй бол таньд гоёлын шил л тохирно. Харин уул хаданд авирах, явган, дугуйтай аялал зэрэг урт хугацаанд наранд явах гэж буй нөхцөлд та нарны хамгаалалттай хувцас, шил зэргийг авахад илүүдэхгүй. Нүд болон арьсаа хамгаална гэдэг маш чухал. Нүдээ нарны туяанаас хамгаалах нь эрт хараа муудах, нүдтэй холбоотой асуудлаас хамгаалах чухал ач холбогдолтой. Мэргэжлийн аялагчдын сэтгэл зүй хийгээд өөрийгөө авч явах чадвар нь маш өндөр байдаг. Тэд ихэнхи тохиолдолд өөртөө л найддаг. Магад та ч гэсэн энэ чадварыг эзэмших хэрэгтэй. Гэнэтийн тохиолдолд танаас өөр хөтөч, тогооч, эмч, удирдагч гэж байхгүй тул бүх шийдвэрийг өөрөө л гаргана гэсэн үг юм.
Аяллын тухай мэдээллийг https://joinme.mn/-ээс авах боломжтой.