Хүүхдийг үл хайхарч, бие махбод, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй нөхцөлд өсгөж, эцэг эх байх эрхээ хасуулах хэмжээнд хүрээгүй л бол хүүхэд эцэг эхтэйгээ өсөх учиртай.
Амьдарч байгаа орчин нь өндөр эрсдэлтэй биш гэж үзсэн ч тухайн гэр бүл ямар нэг асуудалтай, эцэг эх нь архи амсдаг, ажилгүй орлогогүй, орон гэргүй бол архинаас гаргах эмчилгээ хийж, мэргэжил олгож ажилтай болгох, цаашлаад орон гэртэй болоход нь туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага манай улсад дутагдалтай байна.
Эцэг эхийг нь засаж байна гээд хүүхдийг нь салгаж, асрамжийн газар өгснөөр аав ээж нь хүүхдийнхээ төлөө амьдрах сэтгэлгүй, хариуцлагаа ухамсарлах шаардлагагүй болж, хүүхдээ өөрөө өсгөхийн тулд ажил хийх ёстой, амьдралаа авч явах ёстой гэсэн зорилгогүй болдог байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн гэргий Г.Амарсайхан нараас тодруулга авсан юм.
Г.АМАРСАЙХАН: ХҮҮХДЭЭ АЛДСАН ЭЦЭГ ЭХ ЮУНЫ ТӨЛӨӨ АМЬДРАХ ВЭ? ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ САЛСАН ХҮҮХЭД ХЭН БОЛЖ ТӨЛӨВШИХ ВЭ?
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн гэргий Г.Амарсайхан ийнхүү ярилаа.
“Үр хүүхэдтэйгээ хамтдаа байж л дуусашгүй аз жаргалтай гэр бүл байна гэдгийг бид өөрсдийн гэр бүлээр үлгэрлэн үзүүлж байгаа хүмүүс.
Гэр бүлд ч гэсэн асуудал байдаг. Тэглээ гээд гэр бүлээ салгая, тусгаарлая гээд асуудлаа шийдчихгүй. Миний хүүхэд алдаа гаргасан юм чинь манай гэр бүлийн гишүүн биш гээд гаргачихдаггүй биз дээ.
Төрд үлгэр дуурайл үзүүлж, сэтгэл зүрхээ зориулж байгаа хүн нь чухам хэд байна вэ? Дарга маягаар ажиллаад бүтэхгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл бид хоёр шиг ингэж ажилласан хүн алга.

Үүнийг гэр бүлийн хүрээнд шийддэг юм. Тийм хандлагаар л бид үр хүүхдээ хайрла, халамжил гэж заадаг. Гэр бүл хамтдаа даван туулах нь чухал.
Архичин учраас аавыг нь баривчилгаанд, хүүхдийг нь асрамжийн төвд аваачдаг. Төр дандаа тийм юм хийдэг учраас хүүхэд гэр бүлийн асуудал ийм хүнд хэмжээнд очсон. Хүүхдээ алдсан эцэг эх юуны төлөө амьдрах вэ? Эцэг эхээсээ салсан хүүхэд хэн болж төлөвших вэ? Энд анхаардаг нэг ч төрийн албан хаагч байдаггүй учраас бид хоёр өнөөдөр хохироод явж байна” гэлээ.
Н.МАНДУУЛ: АРХИ УУДАГ ХҮМҮҮСИЙГ ГЭР БҮЛЭЭР НЬ ЭМЧЛЭХ БОДЛОГО ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
-Ямар байгууллагуудад хүүхэд асарч халамжлах эрхийг олгодог юм бэ?
-Мэргэжлийн туршлагатай, хуульд заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллагуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас магадлан итгэмжлэлийг олгодог.
Магадлан итгэмжлэлийг авсан байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Дурын нэг байгууллага тийм үйлчилгээ үзүүлэхгүй.
Тухайлбал, “Зөв амьдрах ухаан” ТББ үйл ажиллагаа явуулаад 14 жил болж байна. Манай байгууллагатай сүүлийн хоёр жил идэвхтэй хамтран ажиллалаа.
“Зөв амьдрах ухаан” ТББ-д 2019 оны дөрөвдүгээр сард магадлан итгэмжлэлийг олгосноор хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болж, бид хамтарч ажиллах эрхтэй болсон.
Гэвч энэ нь хүүхдийг 24 цагаар буюу байнгын асаргаанд байлгана гэдгээс огт өөр ойлголт. Хүүхдийг 24 цагаар байнгын асаргаанд байлгах эрх нь асрамж халамжийн төвүүдэд байдаг. Энэ үйлчилгээг асрамж халамжийн байгууллага үзүүлнэ.
Өнгөрсөн онд Стандартчилал хэмжилзүйн газраас Асрамж халамжийн хувилбарт үйлчилгээний стандартыг баталсан. Яаж ажиллах, ямар үйлчилгээ үзүүлэх, ямар шаардлага хангасан байх ёстой талаар заачихсан. Олны сайн мэддэгээр “Ид шидийн орон”, “Үжин” төв зэрэг ТББ-ууд хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх эрхтэй.
Харин асрамж халамжийн төв нь огт өөр ойлголт. “Зөв амьдрах ухаан” ТББ-д асрамжийн газрын тусгай зөвшөөрөл эхнээсээ байгаагүй, одоо ч байхгүй. Энэ зөвшөөрлийг харьяа яам нь өгдөг. Та энэ зөвшөөрлийг авахыг хүсэж байгаа бол шаардлагыг нь хангачихаад материалаа өгчих гэж Г.Загдаа гуайд би хэлж байсан.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18 байгууллагын 28 асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Тэнд нийт 867 хүүхэд амьдарч байна.
-“Зөв амьдрах ухаан” ТББ-д орон гэргүй, архины хамааралтай иргэд хүүхэдтэйгээ ирээд амьдарч байна. Энэ мэт гэр бүлээр нь цуг байлгаад эцэг эхийг нь архинаас гаргаж, хүүхдүүдийг нь асрамжиндаа байлган, амьдралд хөлөө олоход нь туслах газар, хууль эрх зүйн орчин манайд байна уу?
-Ийм эрх зүйн орчин манайд дутагдалтай байна. Үүнийг зайлшгүй хийх ёстой. Наркологийн төв, архины эмчилгээний газарт насанд хүрсэн хүмүүс л явдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлээр нь үйлчилгээ үзүүлдэг практик Монголд төдийлөн байхгүй. Албан бусаар тийм үйлчилгээ хийж байна.
Хүүхэд эрсдэлтэй байдалд байгаа, хүчирхийлэлд өртөж байгааг харвал та 108 утсанд мэдэгдэнэ үү.
Хүүхдээ дагуулчихсан согтуу хүн эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг харвал та 108 утсанд мэдэгдэнэ үү. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдэгдсэнээр хүүхдийн түр хамгаалах байрандаа байлгаж, нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, холбогдох хууль журмын дагуу ажилламаар байгаа юм.
Харин цаашдаа таны үзэл бодолтой санал нэг байна. Тийм ч учраас хотын удирдлагуудад удаа дараа үүнийг хэлснээр дэмжлэг авч эхлээд байна.
Энд таван төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээг стандартчилуулах ажлыг холбогдох төрийн байгууллага хийх ёстой.
Өөрөөр хэлбэл хүүхдийг нь асрамжийн газар, томчуудыг нь тусгай төв мэтийн байгууллагад тусад нь авааччихаад гэр бүлд түшиглэсэн үйлчилгээ үзүүлнэ гэхээр явахгүй. Үүнийг нийлүүлсэн нэг үйлчилгээ Монголын нийгэмд зайлшгүй хэрэгтэй байна. Үүнийг нийслэлд хийх эхлэл нь тавигдчихсан. Ам бардам хэлж байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амд энэ ажлыг эхлүүлэхээр болсон.
Энд үзүүлэх таван төрлийн үйлчилгээ нь:
-
Архи уулгахгүй байх /Энэ хашаанд орж ирсэн бол архи огт уухгүй байх ёстой гэсэн гэрээтэй/
-
Хордлого тайлах эмчилгээ
-
Сэтгэл заслын үйлчилгээ /Архи уух дуршлыг бууруулах эмчилгээ/
-
Сэтгэл зүйн үйлчилгээ /Харилцаа хандлагын хувьд зөв хүн болгоход чиглэсэн үйлчилгээ. Гэр бүлтэй нь эргэн нэгтгэх, эхнэр хүүхэд, нөхөр хүүхэдтэй бол цуг амьдруулах, хүүхдүүдээ хаячихсан бол гэр бүл үүсгэхтэй холбоотой ажил хийх/
-
Хөдөлмөр эрхлэлтэд холбон зуучлах, мэргэжилгүй бол мэргэжил олгох
Энэ таван үйлчилгээг цогцоор нь хийнэ. Хотын дарга тодорхой санхүүжилт гаргаж барилга байшингийн ажлыг эхлүүлье гэсэн. Газрын асуудал нь шийдэгдчихсэн, зураг төслийн ажил нь хийгдсэн, магадлалаас гарчихвал тендер зарлагдаад явна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс хариуцаад явж байна. Үүний дараа үйлчилгээг нь хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой болно.
Гэр бүлээрээ яагаад архины хамаарлаас гараад, харилцаа хандлага нь зүгээр болоод хэвийн амьдралдаа ороод явна.
Асрамжийн газрын хүүхдүүдийн 60 хувь нь аав ээжтэй. Анх бүтэн өнчин хүүхдүүдийг асран сувилах зориулалтаар байгуулсан. Гэтэл эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд ажилламаар байна. Холбогдох хуулиудад эцэг эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлийн заалтуудыг оруулах шаардлагатай байна.
-Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Нөлөөллийн ажлууд хийж байна. Иргэдийн дунд “Би хариуцлагатай аав ээж” нөлөөллийн ажил хийж байна. Зөрчлийн тухай хуульд тодорхой зохицуулалтууд орсон. Бид дахиад холбогдох яам, агентлагаар дамжуулаад УИХ-д тодорхой 18 саналыг оруулсан. Бүгд эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой.
Монгол Улсын Үндсэн хуульд цэргийн алба хаах нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн гэж заасан байдаг. Тийм учраас цэргийн албанаас зугтсан хүнд холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэж байна. Гэтэл Үндсэн хуульд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг мөн гэж заасан байдаг. Үндсэн үүрэг биш журамт үүрэг гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Мандуул би үр хүүхдээ худалч, хулгайч болгосныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Сайн хүн болголоо гээд ямар ч дэмжлэг байхгүй. Үүнийг бид журамламаар байна. Эндээсээ тодорхой болж байж цаашдын юмнууд нь тодорхой болно. Аав ээжүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулмаар байна.
Гэр бүлийн тухай хуулийг батлаад өгөөч гэж гуйх уу, шаардах уу?
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахгүй олон жил дуншиж байна. Батлаад өгөөч гэж гуйх уу, шаардах уу.
Энэ шинэчилсэн найруулгад гэр бүлийн боловсрол олгох үйлчилгээнүүдийг заачихсан. Гэр бүлийн боловсрол олгох тухай ярьдаг ч албан бус. Хэн, хэдэн настай хүнд, хэзээ, хэдэн цаг заах юм бүү мэд. Хуульчлагдаагүй, журамлагдаагүй ойлголт.
Гэр бүлийн боловсрол байхгүйгээс болоод хэд хэдэн тохиолдол гарсан. 20-22 настай залуухан ээжүүд хүүхдээ тэвэрчихээд ороод ирж байна. “Танайд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газруудын судалгаа байдаг гэсэн. Тэрийгээ өгөөч” гэж хэлж байна. “Яасан?” гэхэд “Манай нөхөр тоглодог PC газрууддаа байдаггүй. PC л тоглоод явчихдаг юм. Танайд байдаг судалгаанаас харж байгаад хаяг, утасны дугаараар нь хайж нөхрөө олж авах гэсэн юм” гэж хэлж байна.
"Нөхөр маань PC тоглоод л явчихдаг юм. Ордог газрууддаа байдаггүй. PC тоглоомын газрын жагсаалтыг өгөөч" гээд хүүхдээ тэвэрсэн 20-22 настай бүсгүйчүүд орж ирдэг
Энэ юу вэ? 21 настай залуу өөрийгөө аав болсноо ойлгохгүй явж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэдээ эцэг нь байх, өрхийн тэргүүн байх, эхнэртээ хань нь байх гэдэг ойлголтыг, гэр бүлийн боловсролыг тухайн залууд бид өгөөгүй юм.
Хөөрхөн охинтой таараад, нэг нэгэндээ хайртай болоод аав болох, өрхийн тэргүүн байх гэдэг ойлголтыг тэр залуу ойлгоогүй явж байна. Үүнийг төр хийх ёстой. Энэ үйлчилгээ нь Монголд байхгүй.
Миний мэдэхийн зургаа, долоон жил, хоёр парламент дамжаад энэ хуулийг ярьж байна. Энэ парламент хэлэлцэхгүй бол гурав дахь парламент руу шилжлээ.
Би аргаа бараад Нийслэлийн Улсын бүртгэлийн газар руу бичиг явуулж “Гэр бүл болж байгаа хосуудад долоо хоногийн сургалт хийх гэсэн юм. Гэр бүл болох гээд ирж байгаа хосууддаа та нар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүд дэх манай байгууллагын хэлтсээс гэр бүлийн боловсрол олгох сургалтад сууж ирсэн хүний гэрлэлтийг нь батална гэсэн тушаал гаргаад өгөөч” гэлээ.
Гэтэл Бүртгэлийн газрын даргаас “Таны гаргасан санал санаачилга сайхан юм байна. Гэхдээ би Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гэр бүл болж байгаа хосод ийм шаардлага тавих боломжгүй. Учир нь хуульд байхгүй. Таны хүсэлтийг хуульд байхгүй зүйл хүссэн учраас хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Холбогдох хуульд нь ийм зүйл заалт оруулчихвал би ийм үйлчилгээ үзүүлмээр байна. Даанч алга.
Гэр бүлээ цуцлуулж байгаа айл болгоны ард хүүхэд байгаа. Цуцлаад явах тоолонд хүүхэд өнчирч амьдын хагацал үзэж байна.
Гэр бүл гэж зүйлийг хөгшин залуугүй ойлгохгүй байна. Өдөр бүр Улаанбаатар хотод зургаагаас долоон хос, нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 2500-2700, улсын хэмжээнд 4200 хос гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол аюулын харанга.
Гэр бүлээ цуцлуулж байгаа айл болгоны ард хүүхэд байгаа. Цуцлаад явах тоолонд хүүхэд өнчирч амьдын хагацал үзэж байна. Бат бэх гэр бүл бий болгох нь маш чухал. Тийм учраас хуулийг нь батлаад өгөөч гэж шийдвэр гаргагчдаасаа гуймаар байна.
Ний нуугүй хэлэхэд манай ажил дээр зарим нэг хүн “Хүүхдээ ав” гээд ороод ирнэ. “Яасан хүүхэд билээ?” гэж асуухаар “Би энэ хүүхдийг тэжээж тэтгэж чадахгүй нь. Харин гудамжинд хаяагүй нь их юм шүү. Бичиг баримт нь энэ байна. Хүүхэд хамгаалдаг байгууллагад нь явуул. Хүүхдээ ав” гээд хаячихаад гараад явж байна. Холбогдох хуульд нь хүүхдээ хаяж, төөрүүлсэн эцэг эхэд хариуцлага үүрүүлэх тухай заасан байдаг. Гэтэл төөрүүлээгүй байхгүй юу. Нөхцөл байдал ийм байна.
-Эцэг эхтэй нь байлгаж, халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа газар хэр их байна вэ?
-Цөөхөн. “Амьдралын аваргууд” ТББ цөөн тооны хүмүүст хүүхдүүд, гэр бүлтэй нь өдөр болгон ажилладаг. Гэхдээ Г.Загдаа гуай шиг 24 цагаар байлгадаггүй. Гэр бүл, эрчүүдийн хөгжлийн байгууллага нь мөн ялгаагүй архины хамааралтай хүмүүсийн гэр бүл дээр очиж ажилладаг. Яагаад ийм байгууллага их байхгүй байна гэхээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх журам Монгол Улсад байхгүй.
“Зөв амьдрах ухаан” ТББ-д одоогийн байдлаар насанд хүрсэн 59 хүн, 39 хүүхэд байна. Энэ хүүхдүүд өөрсдийнх нь хүүхдүүд. Өөрөөр хэлбэл тус төвд одоо хараа хяналтгүй нэг ч хүүхэд байхгүй. Энд байгаа хүмүүстэй бид боломжоороо хамтарч ажиллана.
Монгол Улсын иргэн өөрийн оршин суух газар, хаягаа чөлөөтэй сонгох эрхтэй. Энэ хашаанд, энэ хаяг дээр амьдармаар байна гэж хэлж байхад “Чи гар” гэж хэлэх эрх надад байхгүй. Магадгүй энд байгаа хүмүүс эндээс гарах гэсэн чинь “Гаргахгүй байна” гэдэг зүйл хэлбэл хүний эрхийн зөрчил болно. Тэгвэл хүний эрхийн байгууллагад хандах нь зөв.
Би Г.Загдаа гуайд “Та лайв бичлэгээрээ тэр хүүхдүүдийн нүүр царайг гаргаж, нэрийг нь хэлж, ээж нь биеэ үнэлэгч, аав нь шоронгийн хоригдол, гудамжны архичин” гэж хэлээд байж болохгүй гэдгийг хэлдэг.
-Та бүхний дүгнэлтээр тэнд хүүхдүүд эрүүл өсөх орчин нөхцөл хэр вэ?
-Орж ажиллахад тодорхой хүндрэл байдаг. ТББ-уудтай хамтарч ажиллахад бүгд л биднийг байгууллагадаа оруулдаг бол "Зөв амьдрах ухаан" ТББ-д хүүхдийн эрхийн байцаагчид, мэргэжилтнүүд ажиллая гэхээр дотогш оруулахгүй гэдэг. Арайхийж ороод, нөхцөл байдлын үнэлгээ хийх гээд хүүхэдтэй ганцаарчилж уулзах гэхээр хажууд нь бичлэгээ хийгээд "Гоё байна уу, муухай байна уу? Хэл дээ" гээд суучихдаг. Нөгөө бүлтийсэн хүүхэд гоё байсан ч гоё байна, муухай байсан ч гоё байна гэж хэлнэ. Насанд хүрсэн хүнтэй нь ч, нялх хүүхдүүдтэй нь ч ганцаарчилж уулзаж чадахгүй байна.
Тийм учраас тэнд хүчирхийлэл байгаа гэж шууд таамгаар хэлж чадахгүй. Байхгүй гэж бас хэлж чадахгүй. Биднийг ажиллах нөхцөл боломжоор хангаад өгчихвөл ороод ажиллахад өнөөдөр ч нээлттэй.
Уг нь мэргэжлийн сэтгэлзүйч тэр хүүхэдтэй уулзах гээд байгаа юм. Түүнээс биш Загдаа гуай чамайг зодож байна уу гэж асуух гээгүй. Мэргэжлийн хүн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гээд байгаа юм.
Би Г.Загдаа гуайд “Та лайв бичлэгээрээ тэр хүүхдүүдийн нүүр царайг гаргаж, нэрийг нь хэлж, ээж нь биеэ үнэлэгч, аав нь шоронгийн хоригдол, гудамжны архичин” гэж хэлээд байж болохгүй гэдгийг хэлдэг. Хүүхэд жаахан учраас мэдэхгүй шүү дээ. Ядахдаа ар нуруунаас нь, нүүр царайг нь далдалж хий. Өөр би танаас юу ч хүсэхгүй гэсэн.
Тэр хүүхэд тэндээс гараад сургуульд явна. Ангийнх нь хүүхдүүд “Танай ээж чинь биеэ үнэлэгч биз дээ, аав чинь гудамжны архичин биз дээ” гэж хэлбэл ямар дарамт ирэх вэ?
Энэ ТББ-ыг татан буулгах уу гэж байна. Би үгүй гэж хэлсэн. Яах гээд байгаа юм? Тэнд байгаа хүмүүсийг яах юм? Тэнд архи уухгүй, ажил хийх боломжтой нь ажил хийгээд, орох оронтой, оочих аягатай байж байхад нь хөөж гаргачихаад яах юм? Төр өөрөө тийм ажил хийж чадахгүй.
Гэр бүл гэдэг аав ээж нь хүүхэдтэйгээ байж гэр бүл болно. Гэр бүлд нь түшиглэсэн халамжийн үйлчилгээ дутагдаж байна.
-Халамжийн байгууллагаас тэнэмэл иргэдийн хүүхдүүдийг нь асуухаар хүүхдийн асуудлыг Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас асуу гэж байсан.
-Яг тэгж хэлнэ. Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлнэ гэхээр насанд хүрсэн хүнтэй холбоотой болчихож байна. Гэр бүл гэдэг аав ээж нь хүүхэдтэйгээ байж гэр бүл болно. Гэр бүлд нь түшиглэсэн халамжийн үйлчилгээ дутагдаж байна. Өөх ч биш булчирхай ч биш болчихсон. Манай дээр хүүхэд нь байгаа ч юм шиг үгүй ч юм шиг, халамж дээр байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Бидний төрийн байгууллагуудын үл ойлголцол хэн нэг хүүхдийг хохироох ёсгүй.
Монгол Улс үнэхээр иргэндээ ээлтэй, хүүхдэд ээлтэй, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр ажиллая гэвэл гэр бүлээр нь архины хамаарлаас гаргадаг, харилцаа хандлагыг нь өөрчилдөг үйлчилгээг нэн яаралтай оруулж ирэх ёстой.
Манайх шиг эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдийг нь тус тусад нь тавьчихаад нийлээд жаргалтай амьдар гэдэг юм байхгүй. Энэ ажлыг маш яаралтай хийх ёстой.

-Монгол Улс нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсээ, хүүхдүүдээ хаячихсан, тэдэнд чиглэсэн ажлаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг. Төрийн бус байгууллагуудаар энэ ажлыг хийлгэж байгаа нь улс хүчрэхгүй байгаатай холбоотой юу?
-Нийслэлд орон гэргүй тэнэмэл 2370 хүн илэрч байна. Тэднийг аваачих газар байхгүй. Наркологийн эмнэлэг 20 ортой, Мааньтад байгаа эмнэлэг дүүрчихсэн. Нийгмийн хамгааллын тусгай төв 200 ортой, бас л дүүрэн. 2000 хүн битгий хэл 20-ийг нь ч авч дийлэхгүй байна. Төр дахиад л нэгийг байгуулаад явах боломжгүй. Тэрний оронд мэддэг чаддаг ТББ-уудаар нь ажлыг нь хийлгээд гэрээний мөнгийг нь өгөх ёстой.
Бид архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Зарим хүмүүс төр ажлаа хийж чадахгүй болохоороо татвар төлөгчдийн мөнгийг энэ хүмүүст өгөөд байна гэж ярьж байна. Тийм юм байхгүй. Дэлхийн аль ч улсад төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр хийлгэдэг. Монгол Улс хуультай, төр хувийн хэвшлийг дэмжих бодлого барьдаг.
-Ярилцсанд баярлалаа.