УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Баянгол дүүрэг, 23-р тойрогт 134872 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нь хамгийн олон сонгогчтой тойрог болж байна гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Харин 5-р тойрог буюу Говь-Алтай аймагт 37448 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нь хамгийн цөөн сонгогчтой тойрог болж байна.
Баянгол дүүрэгт гурван мандатын төлөө 36 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол Говь-Алтай аймагт 10 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр 5-р тойрогт сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 34.19 хувьтай, 26-р тойрогт 26.02 хувьтай байна.