gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЖУУЛЧИН: Монголд морин дэл дээр гайхалтай 10 хоногийг өнгөрөөсөн

Б.Нямдарь
Нийгэм
2024-07-11
34
Twitter logo
Б.Нямдарь
34
Twitter logo
Нийгэм
2024-07-11
ЖУУЛЧИН: Монголд морин дэл дээр гайхалтай 10 хоногийг өнгөрөөсөн АНУ-ын жуулчид болох Мелисса болон Стив

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай танилцаж буй зарим жуулчны сэтгэгдлийг сонирхлоо.

АНУ-ын жуулчид болох Мелисса болон Стив хоёр:

- Та хоёр Монголд хэзээ ирсэн бэ?
- Бид яг 10 хоногийн өмнө ирээд 10 хоногийн турш морин аялалд явлаа. Аялал маш гайхалтай, Монголын хөдөө нутаг үзэсгэлэнтэй байсан. Өчигдөр аймгийн наадам үзсэн бол өнөөдөр Наадмын нээлтийг үзлээ.

Мөн хөөмий аялгуу үнэхээр гайхалтай. Ер нь нээлт бидний төсөөлж байснаас илүү гоё байлаа.

- Нээлтийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
- Маш олон гоё зүйлийг нэг дор үзлээ. Тэдгээрээс морьтон баатруудын үзүүлбэр их сэтгэл хөдлөм байлаа. Ялангуяа 10 хоног морин аялалд яваад ирсний дараа тийм зүйл үзэх их гоё санагдсан шүү.  Мөн хөөмий аялгуу үнэхээр гайхалтай. Ер нь нээлт бидний төсөөлж байснаас илүү гоё байлаа.

- Яагаад Монголд аялахаар зорьсон бэ?
- Бид Монголд морь унахыг хоёр жилийн өмнөөс л хүсэж байлаа. Монголын говьд морь унахад маш гоё гэж сонсож байсан. Тиймээс бид нэлээн судалж ирэхээр болсон. Тэгээд л монгол морин дэлэн дээр 10 хоногийг өнгөрөөлөө шүү дээ. Мөн наадмын өдрүүдийг тааруулж ирсэн нь энэ юм.

Тэд давхих их дуртай. Амыг нь сайн татахгүй л бол ер нь давхичих гээд байсан шүү.

- Ингэхэд монгол морь европ мориноос хэр өөр санагдав?
- Морин аяллаар явж байхад анзаарсан нэг зүйл маань тэд ус уухаар зогсох нь их бага санагдсан. Нэг үгээр тэд усгүйгээр маш урт замыг туулж чаддаг тэвчээртэй. Замдаа амрахгүйгээр маш хол замыг нэг өдөрт туулах чадвартай санагдсан. Тэд давхих их дуртай. Амыг нь сайн татахгүй л бол ер нь давхичих гээд байсан шүү. /инээв/ Харин Америкт морь унахаар 1-2 цаг яваад зогсчиxоод явж өгөхгүй, хүнээр хүчлүүлэх шаардлага гардаг.  Мэдээж монгол морь харьцангуй жижиг биетэй ч тэднийг удирдан чиглүүлэхэд амар санагдсан. Тэгээд мэдээж тэд маш хүчтэй.

- Та бүхэн хэзээ буцах вэ?
- Бид 15-нд буцна. Энд дахиад хоёр хоног юм үзэж харж явах ч яг хаашаа гэдгээ хараахан шийдээгүй л байна.

"ЭНД БҮГД ГОЁ ХУВЦСАА ӨМССӨН ИХ ТААЛАГДЛАА"

Баруун гар талаас Баянмөнх, Борхүү, Билгүүнтөгс, Хангай нар

Монгол хэлээр ярьдаг АНУ-ын иргэдтэй таарч наадмын талаарх сэтгэгдлийг нь сонирхлоо. Тэд өөрсдийгөө монгол нэрээр танилцуулсан юм.

Хангай: Бид Монголын их дээд сургууль болон дунд сургуулиудад англи хэлний багшаар ажилладаг. Миний хувьд үзэж буй анхны наадам маань юм.  Мөн одоо наадмын хуушуур анх удаа идэж үзэхээр явж байна. Би монгол хэлийг нэг жил орчим сурч байна даа.

Билгүүнтөгс: Наадам үнэхээр гоё болдог. Энд бүгд гоё хувцсаа өмссөн нь их таалагдлаа.

Борхүү:  Миний хувьд ирээд хоёр дахь жилээ үзэж байна. Би Монгол өв уламжлалаас үндэсний бөхөд их дуртай. Бөхийн спортод ер нь дуртай. Өөрөө чөлөөт бөхөөр хичээллэдэг юм. Монгол үндэсний бөхөөр барилдаж үзээгүй, үзмээр л байна.

Баянмөнх: Наадмын баярыг тэмдэглэх дуртай. Монголчуудтай хамт энэхүү баярыг тэмдэглэх үнэхээр сайхан санагддаг.

"ЭХНЭРИЙНХЭЭ НУТАГТ 13 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА ИРЖ БАЙНА"

АНУ-ын иргэн Жерралд Жонсон болон түүний гэргий Л.Ягаанцэцэг

АНУ-ын иргэн Жерралд Жонсон:
-
Бид Монголд ирээд хоёр хонож байна. Сая наадмын нээлтийн ёслол үзлээ. Бүжигчид, морьд, дуу хуур гээд бүгд л таалагдлаа. Гэрлээд 13 жилийн дараа би эхнэрийнхээ нутагт анх удаа ирж байна. Гайхалтай ёс заншил, уламжлалтай орноос гаралтай сайхан эмэгтэй. Тэр маш халамжтай. Эхнэрийн маань гэрийнхэн ч их сайхан хүмүүс бий. Бид гурван хүүхэдтэй.

"АНХ ИРЭЭД АНЗААРСАН ЗҮЙЛ ПРИУС МАШИН МАШ ОЛОН БАЙСАН"

Найзууд болох Алдар болон Жордан хоёр

 АНУ-ын иргэн Жордан:
- Би Америкаас ирсэн. Монголд ирээд хоёр жил болж байна. Тэгэхээр энэ бол миний тэмдэглэж буй хоёр дахь наадам юм.

- Монголд анх ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
- Би өвлийн улиралд Монголд анх ирж байлаа. Маш  хүйтэн байсан. Анх ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол маш олон приус байсан явдал. Гоё санагдсан шүү. Өнгөрөн жил би наадмын нээлтийн тоглолтыг үзсэн, үнэхээр сайхан санагдсан. Монголчууд энтертайнмент зүйлд дуртай юм байна лээ. Би мөн өчигдөр The Hu хамтлагийн тоглолт үзлээ. Тайз, гэрэл, дуу, бүжиг гээд бүгд гайхалтай байлаа.

- Танд дээл их зохижээ.
- Баярлалаа. Энэ дээлийг надад хүн бэлэглэсэн
.
ОХУ-ын иргэн Алдар:
-
Миний хувьд Монголд цагийг их сайхан өнгөрөөж байна. Би бол Буриад хүн. Тэгэхээр Монголчуудын нэгэн адил л гэсэн үг. Миний бодлоор бид нэг өвөг дээдэс, нэг соёл, уламжлалтай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан