Америкийн рок хамтлаг "Linkin Park" эргэн нэгдсэнээ мэдэгдэж өнөөдөр "From Zero" хэмээх шинэ цомгийнхоо нээлтийг шууд дамжууллаа.
Энэ үеэр тэд хамтлагийн шинэ дуучин Эмили Армстронгийг танилцуулав. "Dead Sara" хамтлагийн гоцлол дуучин байсан 38 настай Эмилигээс гадна хамтлаг "G Flip", "Illenium", "One OK Rock"-ын дуу зохиогч, продюсер 37 настай Коллин Бриттэнийг бөмбөрчнөөр авснаа зарласан юм.
Нээлтийн үеэр хамтлаг "The Emptiness Machine" хэмээх шинэ дуугаа толилуулсан нь тус хамтлагийн долоон жилийн дараа гаргаж буй анхны дуу юм. Энэхүү дуу From Zero цомгийнх нь эхлэл бөгөөд уг цомог есдүгээр сарын 15-д Warner Records-оор зарагдаж эхлэх төлөвтэй байна. Linkin Park-ын гоцлол дуучин Чэстер Бэннингтоныг өөд болохоос өмнө 2017 онд гаргасан "One More Light" цомгоос хойших анхны бүрэн хэмжээний уран бүтээл нь энэ болох юм.
Хамтлагийн өмнөх гишүүд болох Майк Шинода, Брэд Делсон, Дэйв Фаррел, Жо Хан нар эргэн хамтдаа нэгдэж дуулсан нь үзэгчдийн хайр хүндлэлийг багагүй хүртээд байна. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд тэд өнгөрсөн жилүүдэд хамтлагаа сэргээх талаар ярилцаж байсан бөгөөд "багийнхаа онцгой шинэ гишүүдийг эцэст нь олсон" гэжээ.
Шинэ цомог гарахтай зэрэгцэн хамтлаг зургаан удаагийн аялал тоглолтын хуваариа гаргасан нь Лос Анжелес, Нью Йорк, Хамбург, Лондон, Сөүл болон Богота хотуудад очих аж.
Эх сурвалж: Variety