Өнгөрч буй энэ долоо хоногийн онцгой сонин үйл явдал юу байв? Эргэн санацгаая.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Өчигдөр буюу энэ сарын 25-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болов. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын залуу гишүүн Ж.Баярмаа нарын дунд үгэн "дуэль" болов.
УИХ-ын гишүүн "Орлого олоод, ашигтай ажиллаж байж Монгол Улс Баялгийн сандаа мөнгө төвлөрүүлдэг. Он гарсаар манай улс хасах баланстай буюу ₮353 тэрбумын алдагдалтай явж буй. Харин өнгөрсөн оны мөн үед ₮1.6 их наядын нэмэх баланстай байсан. Тиймээс, ийм байдалтай байхад Баялгийн сан чинь бүрдэх үү? гэж асуусан.
Ерөнхий сайд хариуд нь "С.Баярцогтод хариулъя, залуу хүн байж битгий хачин юм яриад бай" хэмээн бухимдаж ёжилсон нь гишүүний уурыг улам хүргэв. Болсон явдлын дэлгэрэнгүйг Улс төр цэсээс уншаарай.
Дүнжингаравын уулзварт гарсан ослын буруутан байж болзошгүй хоёр хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг удаан хүлээлгэсний эцэст (2025.04.22) боллоо.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болов. Н.Баатаржав, Ч.Ренчиндорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.
Мөн хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчид "Nissan Patrol" машины жолоочийг прокуророос “нэхэв”. Тэрээр шүүх хуралд ирээгүй юм. Олон хүн эрдэнэт амиа алдаж, олон гэр бүлийг уй гашууд автуулж, эд хөрөнгийн ихээхэн хохирол учруулсан ослыг дахин мөрдөн шалгах боллоо.
Нийслэлийн төвийн олон ТҮЦ-ийг хүчээр нүүлгэв. Гэвч Багшийн дээдийн автобусны буудлын урд талд байрлалтай ТҮЦ-үүдийг хүчээр нураан, доторх барааг сүйтгэсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулав. Уг нь эхэндээ иргэд хотын ажлыг таатай хүлээн авч, хог шороондоо дарагдсан ТҮЦ-үүдийг нүүлгэхийг дэмжсэн.
Гэвч зорилго нь зөв энэ ажил хэрэгжилтийн шатанд алдаа гаргаж, дүүргийнхний түрэмгий, дээрэнгүй үйлдлийг иргэд эсэргүүцэж эхэллээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлт өчигдөр (2025.04.25) болов.
“Монголын төмөр зам”-ын баг энэ замыг дөрвөн сарын дотор барина. Замын дэлгэмэл урт нь 150 км. Нийслэлчүүд өдөр бүр төмөр замын гарам дээр 144 минут гацдаг, хүлээдэг. Энэ хугацаа ирэх аравдугаар сараас хойш 40 минут болно гэв.
Энэ төмөр зам тээвэр логистикийн салбарт хамгийн том хөрөнгө оруулалт болно. Зураг төслийг “Монголын төмөр зам” компани хийжээ. Төмөр замын голын даац 25 тонн. “Монголын төмөр зам”-ын баг энэ замыг дөрвөн сарын дотор барина гэж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Дэлгэрсайхан мэдээлэв.
ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжсэнгүй. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр энэ сарын 22-нд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй.
Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА
Энэ хаврын гол сэдвүүдийн нэг “ноолуур” боллоо. Учир нь “ Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол улс зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Энэ бодлогоор дамжуулан дотоодын үйлдвэрүүддээ нэмүү өртөг шингээж, эдийн засгаа дэмжих зорилготой ч, БНХАУ руу угаасан ноолуур гаргаж сурсан ченжүүд, зарим малчдын дунд үл ойлголцол, бухимдал үүсээд буй.
Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид энэ шийдвэрт хэрхэн хандаж байгаа талаар бид “Ханбогд кашимер” компани болон “Star Blue Cashmere” самнах үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, байр суурийг нь сонслоо.
Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой судлаач Г.Эрдэнэцолмонтой бэлчээрийн доройтол, үүний шалтгаан, малчдын ахуй амьдралын талаар ярилцав. Тэрээр "Доройтсон ойг нөхөн сэргээх, хулгайн мод бэлтгэхийг таслан зогсоох, хулгайн мал эргүүлэхгүй байх, хортон шавжтай тэмцэх, уст цэгийг хамгаалах гэх мэт чиг үүргийг малчдад нэммээр байна.
Газрын тухай хуульд бэлчээрийн эдэлбэр гэж хөдөө аж ахуйн зориулалттай, тариалангийн бус газрыг хэлнэ гэж заасан. Иймд усны, ойн сангууд орхигдсон.
Манай улсын нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэсэн. Гэвч тусгай хамгаалалттай газарт зарим малчин амьдардаг. Хөөгөөд гаргаж чадахгүйгээс хойш зохицсон зохицуулалт хэрэгтэй" гэв.
Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолдог.
Энэ удаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүнтэй сэтгүүлч Г.Тэгшсүрэн ярилцав.
Манайд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрууд хомс гэвэл хэн ч маргахгүй биз ээ. Дотор орчинд гэвэл хэдэн кино театр, кофе шоп, томоохон молл худалдааны төв, эсвэл гадаа дулаан бол хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тэд ихэвчлэн цагийг өнгөрөөдөг.
Хүүхдүүдийн утас, дэлгэцийн хэрэглээ хэрээс хэтэрлээ, цаашлаад сэтгэл зүй, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж буй талаар мэргэжилтнүүд анхааруулаад буй. Тэгвэл өсвөр насныханд зориулсан, тэдний сонирхлыг нь татахуйц, бараг анхны гэж хэлж болохуй нэгэн төв нээгдсэнийг бид энэ удаагийн "Гарааны бизнес" буландаа онцлов.