Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой судлаач Г.Эрдэнэцолмонтой бэлчээрийн доройтол, үүний шалтгаан, малчдын ахуй амьдралын талаар ярилцав.
-Яамд, сайд бүр өөрийн салбар, өөрийн хуулийг нэгдүгээрт тавин, илүү чухалд тооцдог. Үүний уршгаар нэгдсэн, уялдаатай байдал алдагдав. Үүнд малчид маш их хохирсон. Тэд таван өөр бүлэгт харьяалагддаг. Нэг малчин ойн нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын бүлэг, малчдын бүлэг, хоршооны гишүүн байгаа юм.
Малчин өрхийн эрх зүйн холбооны тухай хуулиар тэднийг холбооны зохион байгуулалтад оруулсан. Өөр өөр нэртэй ч яваад очихоор нэг л уулын амны малчид юм. Нэг нэршилтэй болгон, нэг малгай хуульд малчны эрх үүргийг жигд тусгах хэрэгтэй байна.
Үндсэн хуульд байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэж заасан. Нийтийн өмчийг хамгаалж, ашиглаж буй хүмүүс нь малчид.
Доройтсон ойг нөхөн сэргээх, хулгайн мод бэлтгэхийг таслан зогсоох, хулгайн мал эргүүлэхгүй байх, хортон шавжтай тэмцэх, уст цэгийг хамгаалах гэх мэт чиг үүргийг малчдад нэммээр байна.
-Малчид өөр өөр бүлэгт харьяалагдсанаар ямар сөрөг талтай вэ?
-Нэгдсэн байдлаар зохицуулахад хүндрэл учирч байна. Бэлчээр, ой, ургамал, амьтан, хөрс, газрын хэвлий гэх мэт төрийн нийтийн өмчийг малчид ашигладаг. Газрын хэвлий уул уурхайтай холбоотой тул өөр зохицуулалттай. Нэг нэршилтэй болговол хуулийн цоорхойнууд арилна. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл илүү хариуцлагатай болох шаардлагатай.
Манай улс газрын нэгдмэл сангийн өөр өөр ангилалтай. Гэхдээ бүгд хоорондоо байнга шилждэг. Малчдыг уст цэгүүдээс салгах ямар ч боломжгүй. Иймд нэг дээвэр дор, нэгдсэн тодорхойлолт дор малчдыг нэгтгэх хэрэгтэй.

Газрын тухай хуульд бэлчээрийн эдэлбэр гэж хөдөө аж ахуйн зориулалттай, тариалангийн бус газрыг хэлнэ гэж заасан. Иймд усны, ойн сангууд орхигдсон.
Манай улсын нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэсэн. Гэвч тусгай хамгаалалттай газарт зарим малчин амьдардаг. Хөөгөөд гаргаж чадахгүйгээс хойш зохицсон зохицуулалт хэрэгтэй.
-2023 оны зудын талаар та ямар дүгнэлт хэлэх вэ?
-Бид байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд бэлэн биш байна. Манай улсын малын тоог зуд зохицуулж байгаа нь маш харамсалтай. Уг нь хүн зохицуулах ёстой. 70 сая мал 57.7 сая болтлоо хэдхэн сард буурсан.
1992 онд нийт малын 19 хувийг ямаа эзэлжээ. Одоо 39 хувийг эзэлж байна. Ямаа өсөөгүй гэж маргах боломжгүй.
1982 онд манай улсын бэлчээрийн даацыг тогтоожээ. Ямар ч малгүй нөхцөлд 212 сая толгой хонин толгой бэлчээрлэх боломжтой гэжээ. 2021-2022 оны бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 96 сая гэж гарсан. Энэ нь нийт 30 сая тоо толгой мал гэсэн үг юм. 40 жилийн хугацаанд бэлчээрийн даац гурав дахин багасжээ. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч бий.
Социализмын жилүүдэд малыг 26 саяас давуулж байгаагүй. Одоо 57 сая малтай байна. Нэг малын идэх өвсийг 9 мал хувааж идэж байна. Үүнд малчдыг шууд буруутгах хэцүү. Зудад олон сая малаа алдалгүй, мөнгө болгоод ашигласан бол хэчнээн сайхан.
-2023 оны зудаас бидний авах ёстой сургамж юу вэ?
-Би саяхан судалгаа хийж үзэхэд малын тоо, бэлчээрийн даацтай шууд хамааралгүй байна. Нөөцөд тулгуурлан мал аж ахуйгаа явуулахгүй байна гэсэн үг юм. Энэ нь зудыг үүсгэх гол хүчин зүйл мөн.
Нэг хонин толгойн бэлчээрээс идэх өвсний хэмжээг тооцъё. Өдөрт 15 метр газар хэрэгтэй. Гэтэл ийм нөөц алга. Бэлчээр харахад ногоон ч хазахад хоосон байна. Биомассын хувьд бэлчээрээс өвч гарч байгаа ч очоод үзэхээр цагаан шарилж ургачихсан. Мал иддэг ургамлууд ургахгүй байгаа нь их аюултай.
Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалд “...Ерхөг найгасан талаас есөн гарагт хүргэсэн “ гэж бий. Тэр хүн ямар их мэдлэгтэй байгаа вэ? Ерхөг малын хамгийн сайн идэмжит ургамал. Үүнтэй адил үетэн ургамлууд багаслаа.
Малд махан, өөхөн тарга гэж бий. Мал кали, кальци, фосфорыг ургамлаас авдаг. Эдгээр ургамлыг идэж чадахгүй байгаа тул малын амьдын жин хэмжээндээ хүрэхээ больсон. Жишээ нь, Хөвсгөлийн цагаан гэж үүлдрийн хонь 84 кг-д хүрч байжээ. Одоо хаанаа ч хүрэхгүй болсон нь шим тэжээлт өдлөг хялгана, таана гэх мэт ургамлууд ургахаа больсонтой холбоотой.
Харин бэлчээр доройтсоныг илэрхийлдэг гууль гэх мэт ургамал ургаж байна. Соргог бэлчээр хомстов.
-Та эдгээр мэдээллийг малчдад хүргэдэг үү?
-Бид чадлаараа л малчдад сургалт явуулдаг. Өнгөрсөн онд долоон аймгийн 500 малчныг сургалтад хамруулав. Ойлгох нэгэн байна, ойлгохгүй нь ч бий. Ойлгоод хэрэгжүүлж эхэлсэн хүмүүс ч байдаг. Бэлчээрийн даацдаа уялдуулан малаа маллах бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой.
2000 адуутай нөхөд энд тэндхийн бэлчээрийг талхлаад явдаг нь үнэхээр харамсалтай. Сүхбаатар, Дорнодод ийм хүмүүс их.
-Зарим малчин эсэргүүцэх байх?
-Хэрэгжүүлэхэд хэцүү. 2020 онд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулийг таван жилийн өмнө баталсан тул тул дүн шинжилгээ хийх цаг иржээ. Нэг сум малын хөлийн татвар ногдуулахад нөгөө сум нь тэглэчихдэг. Малчид өөр өөр татвар төлдөг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн энэ татварыг тогтоох уу, тийм бол ямар хэмжээгээр гэдгийг шийддэг. Татвар ногдуулсан ч төлөлт нь бүрэн бус.
Уг нь энэ татварыг бэлчээрт зарцуулах ёстой ч өөр зүйлд зарцуулдаг. Багийн төв барьчихсан, зам тавьсан байна. Учир нь Төсвийн тухай хуулиар энэ татварыг Орон нутгийн хөгжлийн сан руу оруулдаг юм. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналд үндэслэн зарцуулдаг.
Малын хөлийн татвараа төлөөгүй малчдыг хэрхэх вэ гэсэн хариуцлага байхгүй. Отроор яваа малчид татвараас зугтаадаг. 2000 адуутай нөхөд энд тэндхийн бэлчээрийг талхлаад явдаг нь үнэхээр харамсалтай. Сүхбаатар, Дорнодод ийм хүмүүс их. Арай гэж бэлчээрээ сэргээхээр мянгат малчид малаа бэлчээрлүүлдэг.
Малын хөлийн татвар харилцан адилгүй үйлчилж байна. Байгалийн ургамлыг мал идэж байгаа тул энэ хуулийн нэрийг Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль гэх нь зөв.
Бусад татвараас ялгаатай нь энэ нөөцийг буцаагаад байгалийн нөөцийг сэргээхийн тулд ашиглах боломжтой. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль бий. Энэ хуулиар ч зохицуулах боломжтой. Энэ нөхцөлд олон нийтээс санал авахгүй юм.
Нөөцийнхөө төлбөрийг төлөөд малчид төрийн, нийтийн өмч болох ургамлыг малдаа идүүлж болно. Учир нь мал тухайн хүний хувийн өмч. Малын хөлийн татварын тухай хуульд 0-2000 хүртэл төгрөгийн татварыг мал тус бүрийн толгойгоор төлөхөөр заасан. Үүнийг суурь буюу дээд доод босго үнэтэй болгох хэрэгтэй. Учир нь хууль 0-оос гэсэн тул олонх ИТХ ямар ч татвар ногдуулалгүй, 0 татварыг сонгочихдог.
Ингэснээр татварыг жигд ногдуулна. Бэлчээрийн даацдаа тохируулбал урамшуулах тогтолцоо ч мөн чухал. Малчид жил бүрийн хавар ноолуураа тушаадаг. Нэг ямаанд 2000 төгрөгийг эсвэл ноолуурын орлогынхоо нэг хувьтай тэнцэх малын хөлийн татвар төлөх боломжтой. Ингэж орлоготой нь уялдуулах хэрэгтэй.
200-аас доош малтай иргэд маш их хохирдог. Олон малтай өрхүүд олон өвөлжөөтэй тул зудын эрсдэлд өртөх нь бага. Цөөн малтай бол татвараас хөнгөлж болно. Татвараа инфляцтай уялдуулах, тусгай хамгаалалттай газарт, тариалангийн бүс нутагт мал маллавал яах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.
Учир нь тусгай хамгаалалттай газрууд газрын нэгдмэл санд ордоггүй. Малчид зудад малаа алдаж, эдийн засгийн, сэтгэл санааны маш их хохирол амсдаг.
Би ой судлаач хүн. Мод тарихаар малд идүүлчихдэг. Тэглээ гээд малчид хариуцлага хүлээдэггүй.
-Бэлчээрийн даацад тохируулсан малын тоотой болох ажлыг улс даяар нэгэн зэрэг эхлүүлж байж л үр дүнд хүрнэ.
-Тэгнэ. Улс төрчдийн манлайлал хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар төлөвлөх хэрэгтэй. Малчид дэмжинэ. Харин улс төрчид нь малчид эсэргүүцнэ гэж хоосон айдаг. Үнэндээ малчид үүнийг бие сэтгэлээрээ ойлгож, мэдэрчихсэн. Малын хөлийн татвар төлье. Түүгээр бэлчээрийг сэргээхэд туслаач гэдэг.
Би ой судлаач хүн. Мод тарихаар малд идүүлчихдэг. Тэглээ гээд малчид хариуцлага хүлээдэггүй. Мод ургаснаар ус нэмэгдэж, илүү таатай уур амьсгал бүрдэнэ гэдгийг малчид мэдэхгүй байна.
Манай улсад хөдөө аж ахуйн салбарт маш их татаас өгдөг. Цаашид бэлчээрийн даацтай татаасаа холбох хэрэгтэй. Сүүлийн арван жилд нийт нэг их наяд төгрөгийн татаас өгчээ.
-Намайг бага байхад малчин хүн 1000 мэргэжлийн эзэн, цаг уураа шинждэг, ургамлаа таньдаг гэдэг байв.
-Би мал дээр өссөн. Мал маллах арга ухааныг өвлөж авсан малчид мэдээж бий. Гэхдээ малчдын тоо буурч, нас нь залуужин, хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн гээд нийгмийн олон бэрхшээл үүслээ. Залуучууд мал маллах сонирхолгүй болжээ.
Мөн залуу малчин багийн нийтийн хурал дээр өвөлжөө, хаваржааны газар авах гээд чадахгүй байна шүү дээ. Багийн бусад гишүүд нь “Миний бэлчээртэй, манай өвөлжөөтэй давхцаж байна” гээд газар өгөөгүй. Тэгэхээр яаж малчид нэмэгдэх вэ? Бид цөөхүүлээ атлаа шинэ малчинд өвөлжөө хаваржааны газар олдохгүй байна.
Яривал энэ мэт урт түүх бий. Бид малчдыг дарамтлах гээгүй. Харин ч уламжлалт мал аж ахуйгаа сэргээх зорилгоор ажиллаж байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлаа. Танд ажлын амжилт хүсье.