Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн найз бүсгүйдээ өндөр үнэтэй эд, зүйлс бэлэглэсэнтэй холбоотойгоор түүнийг болон аавыг нь орлогоо нотлохыг шаардан иргэд шүүмжилж буй. Зарим иргэн тэдний хөрөнгө, орлогыг шалгуулахаар энэ сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан.
Гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын хөрөнгө, орлогыг шалгахаар болсон тухай өмнө нь мэдээлсэн.
Шалгалтын явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт "Авлигатай тэмцэх газраас хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног" гэв.
Ташрамд мэдээлэхэд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 101 гомдол, мэдээллийг шалгажээ. Одоогоор 877 хэргийг мөрдөн шалгаж байна.