БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байна. Ойд зориулсан “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээлт өнөөдөр /2025.02.06/ боллоо.
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Болдбаатар, Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ Тусгай архивын судлаач, доктор На.Батболд нарын эмхэтгэн гаргасан энэ номд 1953 оноос хойш ТЕГ-ын Тусгай архивт нууцын зэрэглэлтэйгээр 71 жил хадгалагдсан Маршал Чойбалсангийн үнэт өв болох гэрэл зургуудыг дэлгэж байна.
Маршал Чойбалсан өөрөө гэрэл зураг дарах, цуглуулах сонирхолтой хүн байсан тул түүнтэй холбоотой гэрэл зургууд хамгийн их үлджээ. Маршалын цуглуулгаас Тусгай архивт шилжин нууцын зэрэглэлтэй хадгалагдаж байсан Монголын төрийн түүхэнд 1911-1934 онд хүчин зүтгэж явсан МАН-ыг үүсгэн байгуулагчид, тэргүүлэгчид, Монгол Улсын Ерөнхий сайдууд, төрийн сайдууд зэрэг төр, нийгмийн зүтгэлтэн 102 хүний гэрэл зургийн цомог хийж, маршал өөрөө тухайн хүмүүсийн талаар товч тайлбар бичиж цомог болгон үлдээсэн нь өнөөдөр ном болж, уншигчдын хүртээл болж байна. Түүхч Ч.Болдбаатар, На.Батболд нар Маршал Х.Чойбалсан болон цомогт багтсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн намтрын бүрэн шинэчлэн гаргажээ.
Маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны нутаг Хэрлэн цагаан талбай хэмээх газар суваргачин овгийн эмэгтэй Хорлоогийн хөвүүн болж мэндэлжээ. Тэрээр найман наснаас Сан бэйсийн хүрээнд шавилан сууж, 1913-1914 онд Нийслэл хүрээн дэх Хаант Оросын консулын газрын дэргэдэх орос, монгол хэл бичгийн сургууль, 1914-1918 онд Эрхүү хотын дунд сургууль гимназид суралцжээ. Улмаар Д.Бодоогийн үүсгэн байгуулсан элссэн бөгөөд 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явсан МАН-ын төлөөлөгчдийн нэг юм.
1921 оноос Монгол ардын журамт цэргийн суртлын номлогч, 1921-1923 онд МХЗЭ-ийн Төв хорооны дарга, Бүх цэргийн дэд жанжин, 1924 оноос Бүх цэргийн жанжин, Түр цагийн шүүн таслах газрын дарга, 1929-1930 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1930-1934 онд Гадаад явдлын яам, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд Дотоод явдлын яамны сайд, 1937 оноос Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд Гадаад явдлын яамны сайдаар хавсран ажиллаж байгаад 1952 оны нэгдүгээр сарын 26-нд 57 насандаа ЗХУ-ын Москва хотод таалал төгсжээ.
Номын нээлтийн ёслолыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нээж үг хэллээ.
Я.Содбаатар, Намтар судлалын үүднээс авч үзвэл эдүгээ Маршал Х.Чойбалсанд холбогдох эд өлгийн зүйлс, архивын баримт, түүнд холбогдох гэрэл зураг, газар орон, байшин барилга бүгд түүх, соёлын өв болж байна. 1934 онд бүтээгдсэн гэж үзэж буй Маршал Чойбалсангийн энэхүү альбомд гэрэл зургийн тайлбарыг улаан, хар бэхээр бичсэн байсан түүхэн хүмүүсийн намтрыг судлаачид дэлгэрүүлэн бичлээ. Маршалын үлдээсэн энэ альбом нь Монгол төрийн зүтгэлтнүүдийн намтар судлалын орхигдсон балархайг тодруулна гэдэгт итгэлтэй байна хэмээгээд ном бүтээсэн доктор На.Батболд, Ч.Болдбаатар нарт талархал илэрхийлэв.
Мөр тэрбээр Маршал Чойбалсантай хамтран зүтгэж явсан ардын хувьсгалын анхны долоог алдаршуулан дурсаж, “анхны долоо”-гийн үүсгэн байгуулсан Монгол ардын намаас санаачлан “Анхны долоо” санг байгуулснаа дуулгав. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиосон 2025 оны 2-р сарын 2-ны өдөр ардын хувьсгалыг удирдан зохион байгуулж, ялалтад хүргэсэн гавьяаг үнэлж, анхны долоогийн үйл хэргийг үргэлжлүүлэх, тус сангаар дамжуулан нийгэм, улс төр бодлогын судалгааны хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.
ЧОЙБАЛСАНГИЙН ХУЛАН: ЭЭЖ МИНЬ ААВЫГАА МАРТУУЛАХГҮЙН ТУЛД ЭГЧ, БИД ХОЁРЫГ ӨВӨӨГИЙН НЭРЭЭР ОВОГЛОСОН
Маршал Хорлоогийн Чойбалсан Нэргүй гэж хүү, Сувд гэж охинтой хоёр хүүхэдтэй байжээ. Охин Сувд нь Халиун, Хулан гэж хоёр охинтой. Охидын бага Чойбалсангийн Хулантай өвөөгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Өвөөгийнхөө талаар хэр сайн мэдэх вэ?
-Биднийг төрөхөд байгаагүй учир өвөөгийн талаар тийм сайн мэдэхгүй. Намайг нялх байхад манай эмээ нас барсан. Тэгэхээр бид нар өвөөгийнхөө талаар ээж, нагац ах хоёроосоо л сонсож, бусдын адил ном зохиолоос л уншиж мэдсэн дээ. Гэр бүлийн хүмүүжил байж магадгүй, манайхан үг дуу цөөтэй хүмүүс. Ээж минь ганц ахтайгаа ойр дотно орж гарч, нэгнээ халамжилдаг. Энэ тал дээр жирийн ах, дүү нараас ч илүү ойр дотно байсныг бид харж өссөн дөө. Ээж минь 53-тайдаа бурхан болсон.
Хаалттай нийгэм цаг үе байсан болоод тэр үү, манайхан өвөөгийн талаар нэг их ярьдаггүй. Бидэнд ч хэлье гэж боддоггүй байсан шиг байгаа юм. Ардчилсан хувьсгал дөнгөж гарах тэр үед би юмны учир ойлгох насанд хүрч, сонирхож асууж эхэлсэн.
Өвөөгийн комиссар байсан Шагдарсүрэн гуайн гаргасан ном байдаг. Зарим номуудын намтрууд хоорондоо зөрүүтэй байх нь ч бий. Тэр бүхний аль нь үнэн, аль нь худлааг сайн ялгаж мэдэхгүй үлджээ. “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” ном хэвлэгдсэнээр өвөөгийн намтар, түүхэн үйл ажиллагааг илүү тодруулан судалж, гаргаж ирж байгаад талархаж байна.
-Маршалын зээ охин гэхээр хүмүүс сонирхдог, хүндэтгэж харьцдаг байв уу?
-Би Нэгдүгээр сургуульд сурдаг байсан. Намайг багад сургуулийн захирал өрөөндөө дуудаж оруулаад, загнаж байсан. Өвөөг нь манай өвөө хэлмэгдүүлсэн гэж л боддог байсан шиг байна лээ. Би юугаа ч мэдэхгүй, гайхаад л өнгөрч байв. Манай ээж ШУА-ийн Дорно дахины эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан. Ардчиллын үед ээжийг ажлаас гарга гэж шахдаг. Хүрээлэнгийн захирал нь сайн хүн байсан учир “Нас ахиж яваа хүнийг гаргахгүй” гэж миний ээжийг номын санчаар үлдээсэн.
-Өвөөгийнх нь хэрэглэж байсан эд зүйл та нарт үлдсэн үү?
-Гэрэл зургийн цомгууд байдаг. Өвөөгийн монгол бичгээр бичсэн тайлбартай гэрэл зургууд дугтуйнд байдаг. Тэр үед бид нар монгол бичиг мэдэхгүй. Монгол бичиг мэддэг хүн авчирч уншуулаад, тайлбарыг нь бичиж авсан. Сүүлд нь ээж бид хоёр альбом гаргасан. Тэр үеийн 5-6 альбом манай гэрт байдаг. Өвөөг өнгөрсний дараа эмээ өвөөгийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, гадны улс орнуудын Элчин сайд нарын өгсөн бэлэг дурсгалын зүйлс зэргийг музейд хүлээлгэж өгсөн гэдэг. Өвөөгийнхөө шинель, дээлийн дотор өмсдөг цамц, наадмаар гоёж байсан дээлийг нандигнан хадгалдаг.
-Яагаад Маршалын нэрээр овоглосон бэ?
-Намайг 6-тай байхад ээж эгч, бид хоёрыг өвөөгийн нэрээр овоглосон. Бид нар мөнх биш. Надаас хойш хүмүүс өвөөг чинь мартана. Үр удам нь байдаг гэдгийг сануулахын тулд эгч, бид хоёрын овгийг өөрчилсөн гэв.