Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлм өрөө зориулан, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж яваа шилдэг 14 эмч өчигдөр “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээ Дэлхийн эмч нарын өдөр болдгоороо онцлогтой.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Манай улс 2001 оноос Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэж ирсэн. Гартаа чагнуур, даралт хэмжигчээс өөр хэрэгсэлгүй байсан эмч нар эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийн явцад өдгөө орчин үеийн техник технологи эзэмшиж, олон улсын түвшинд ажиллах мэдлэг, ур чадвартай болсон.
Цагаан нөмрөгтнүүдийг алдаршуулах, ард түмэнд таниулах, хөдөлмөрийг нь үнэлэх зорилготой “Алтан чагнуур”-ын эзнээр өдгөө 45 эмч тодроод байгаа аж.
Энэ салбарт өнөөдрийн байдлаар 8597 эмч 35 мэргэжлийн чиглэлээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж байна. Бид эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж, ургийн гажгийг эрт үед нь оношлох, зайн оношлогоо нэвтрүүлсэн зэрэг оношлогоо, эмчилгээний орчин үеийн технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ. Та бидний хүчин чармайлтын үр дүнд хүн амын дундах нас баралт, тэр дундаа эхийн болон нярайн эндэгдэл тогтвортой буурч байгааг хэлэхэд таатай байна” гэв.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)- ноос санаачилсан “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн ажиллагаа эдүгээ эрүүл мэндийн салбарынхны хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.

Энэ жил эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлүүд “Алтан чагнуур”-ын эзэнд 11 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй шилдэг эмч нарынхаа нэрийг дэвшүүлснийг МЭМАҮЭХ тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн, алтан чагнуурт 14 эмчийг шалгаруулжээ.
Энэ шагналын эзнээр тодорсон эмч нарт жилд нэг удаа тухайн байгууллагаас нь мөнгөн урамшуулал олгодог байх, цалинг нь зах зээлийн жишигт хүргэх зэрэг олон асуудлыг ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран шийдвэрлэсэн юм.
“Алтан чагнуур”-ын 14 номинацид 50 гаруй эмч өрсөлдсөнөөс хэн хэн тэргүүлснийг дор дурдав.
Дотор судлал-Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч Ц.Жаргалсайхан “Алтан чагнуур” зүүсэн юм.
Тэрбээр салбартаа 18 жил тасралтгүй ажиллаж буй тэргүүний эмч. Энэхүү нэр хүндтэй шагналыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, эмчийн чагнуур, өрөөний хаяг, “Acer” брэндийн зөөврийн компьютер дагалдаж байгаа.
Дүрс оношлогоо судлал - Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны их эмч С.Эрдэнэбат шалгарлаа. Хавдар судлал, дүрс оношлогооны чиглэлээр улсдаа 33 жил ажиллаж байгаа түүнийг хот хөдөөгийн мэргэжил нэгт нөхөд нь “ЭХО”-ны Эрдэнэбат хэмээн дууддаг гэнэ. Учир нь түүний өвчтөнд тавьсан онош нь хэзээ ч зөрж байгаагүй, нийслэлийн том эмнэлгийн эмч нар “Эрдэнэбат оношилсон бол дахин шалгах шаардлагагүй” хэмээдэг аж.
Халдварт өвчин судлал - ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн тасгийн эрхлэгч С.Ундармаа давхардсан тоогоор 26000 хүн эмчилж, эдгээн, гоц халдварын голомтод 18 удаа орж, ажилласан гэдгээрээ шалгарлаа. Тэрбээр 1986 оноос ХӨСҮТ-д тасралтгүй ажиллаж байгаа аж.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлал - ГСС ҮТ-ийн их эмч Н.Оюунчимэг тэргүүлж, “Алтан чагнуур”- ын эзэн болсон юм. Тэрбээр салбартаа 17 жил, 2005 оноос ГССҮТ-д ажиллаж, 4139 хагалгаанд оролцжээ.
Хүүхэд судлал - “Баянгол” эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн тасгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээний их эмч Б.Болормаа
Яаралтай тусламж судлал - нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эрчимт эмчилгээ, зүрх судасны бригадын эмч Т.Түвшин
Сэтгэц, мэдрэл судлал - Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа
Сумын эрүүл мэнд судлал - Дархан-Уул аймгийн Дархан сумын “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Отгон
Нүд, чих, хамар, хоолой судлал - ЭМЖЖ эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Э.Жаргалхүү
Хавдар судлал - Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Одонтуяа
Мэс засал судлал - Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэс заслын эмч Ш.Наранцэнд
Сүрьеэ судлал - ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэг
Нүүр ам судлал - Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүдний их эмч К.Дамыс
Нийгмийн эрүүл мэнд судлал - Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн У.Нармандах
О.Бат-Ундрах