АНУ-д жилд 800 мянгаад хүүхэд алга болдог гэнэ. Тэдний ихэнх нь өөрсдөө гэрээсээ дайжчихдаг, гуравны нэгийг нь хүмүүс хулгайлчихдаг аж. Харин алга болсон хүүхдүүдийн 99 гаруй хувь нь гэртээ эсэн мэнд буцаж ирдэг байна.
Тэгвэл Орост нэг жилд алга болдог хүүхдийн тоо хэдэн зуун мянга биш, хэдэн арав юм. Тэдний 90 хувийг нь л олдог. Шинжээчдийн үзэж буйгаар бол энэ талаар Америкаас сурах юм их аж.
Энэ оны хоёрдугаар сарын 20-нд АНУ-ын Техас муж улсад нэгэн машин хулгайлагдахад дотор нь таван настай хүү Дреик Уитакер байжээ. Энэ үйл явдал болсон газрын ойр хавьд байсан хүмүүс гар утсаараа тэр машины зургийг авч, хүүхэд хулгайлсан тухай мэдээллийг холбогдох газар нь хүргэсэн байна. Хүүхдийг удалгүй эцэг эхэд нь эргүүлэн авчрахад юу болж буйг тэрбээр ойлгож ухаарч амжаагүй байв.
Үүнээс өмнөхөн буюу хоёрдугаар сарын 8-нд Оросын Астраханьд 10 настай Сергей Шапошников гэрээсээ яваад эргэж ирсэнгүй. Эндхийн хууль сахиулах байгууллагынхан, аврагчид, сайн дурынхан хоёр өдөр эрээд нэгэн голын эрэг дээр ухаангүй хэвтэж байхыг нь олжээ. Түүнийг зодож орхисон байв. Тэрбээр нэг хоног гаруй хугацаанд хөдөө хээр хэвтсэнээс осгож хөлдсөн байсан тул гар хөлийг нь тайрах аюул тулгарчээ.
Дэлхийн бөмбөрцгийн хоёр талд бараг нэгэн цаг хугацаанд болсон энэ хоёр тохиолдол хүүхэд алга болох нь хүн төрөлхтний зовлон шаналал болсныг харуулж байна.
Насанд хүрээгүй хүмүүс гэрээсээ зугтаж, төөрч, гэмт хэргийн золиос болсоор аж. Азгүй тохиолдлоор юм уу, хүмүүсийн гарт хүүхдүүд амиа алдах нь ч цөөнгүй. Ийм тохиолдолд алга бологсдыг даруй олохын тулд бололцоотой бүхнийг хийх ёстой гэж эрх баригчид ч, иргэний нийгэм ч үздэг. Харамсалтай нь энэхүү “бололцоотой бүхэн” нь улс орон бүрт харилцан адилгүй байх юм. Алга болсон хүүхдийг эрж хайх ажлыг Америкт бусдаас илүү идэвхтэй зохион байгуулдаг гэж шинжээчид хүлээн зөвшөөрдөг.
Хүүхэд алга болсныг шуурхай мэдээлдэг Америкийн “Amber Alert” хэмээх тогтолцоо дэлхий дахинд үлгэр загвар болж байна. Харин Орост бол төр, олон нийтийн хоорондын уялдсан үйл ажиллагааг мөрөөдөхөөс цаашгүй. Орост хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бол алга болсон хүүхдийг эрж хайх ажлыг ДЯЯ, Онцгой байдлын яам болон тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн бусад албад хариуцдаг. Мэдээллийг цагдаагийн аль ч байгууллага хүлээж авна. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэхдээ эрж хайхыг хүсэж цагдаагийн байгууллагад хандах нь огт ашиг тусгүй байж болох талтай.
Хөгжимчин Юлия Теунникова өөрийн танил Рустам Абдуллаевыг Москвад эрж хайсан тухай жишээ болгож өгүүлье. Энэ залууг алга болчихоор нь төрөл төрөгсөд нь цагдаагийн байгууллагад ханджээ. Теунниковагийн ярьснаар бол цагдаа нар “Өргөдөл бич. Алга болсон шалтгааныг нь юу гэж үзэж буй талаар санаанд орсноо л бич, хүчинд автсан, хулгайлагдсан, алагдсан... ер юу л гэнэ хамаагүй. Тэгэхгүй бол хэн ч эрж хайж өгөхгүй” гэж зөвлөсөн аж.
11 өдрийн турш төрийн байгууллагуудаар явж, эмнэлэг, шарил хадгалах газрууд руу утсаар сураглаж, энд тэнд зарлал нааж хөөцөлдсөний эцэст Абдуллаев машинд дайруулж нас барсныг мэдэж авсан байна.
Москвагийн цагдаагийн ажилтнуудын ҮЭ-ийн байгууллагын тэргүүн Михаил Пашкиний ярьснаас үзвэл цагдаагийн байгууллага ийм нөхцөлд яаж хандах нь алга болсон хүн хэн болохоос хамаардаг гэнэ.
Тэрбээр баримт болгож “Лукойл” компанийн шилдэг менежерийн охин 16 настай Виктория Теслюкт тохиолдсон явдлыг ярьж. Энэ охин 2011 оны гуравдугаар сард гэрээсээ гараад алга болчихжээ. Хуулийн байгууллагууд шууд эрүүгийн хэрэг үүсгэж, охиныг хайх ажилд цэргийнхэн төдийгүй тусгай албадаас ч хүмүүс оролцсон байна. Жирийн хүнийг бол эрж хайхад цэргийн ангийг дайчлахгүй гэж Пашкин хэлсэн аж.
Орост алга болсон хүүхэд эрж хайх сайн дурынхны үйл ажиллагаа, олон нийтийн хөдөлгөөн 2000-аад оны эцсээс бий болж эхэлжээ. 2010 он энэ салбарт бүр эргэлт авчирсан гэж хэлж болно.
Хэдий их хүчин чармайлт гаргасан ч сарын дараа л охины цогцсыг олсон ч гэмт хэргийн эзнийг илрүүлж чадсангүй. Дээр өгүүлсэн Михаил Пашкин “Лента.ру” сайтын сурвалжлагчтай ярилцахдаа Москвагийн цагдаагийн байгууллагынхан хүн алга болсон тухай мэдээллийг бүртгэж авахаас илүүг хийж чаддаггүй гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр хүүхэд алга болсон тохиолдолд хууль сахиулах байгууллагын ажилтнууд сайндаа л уг үйл явдал болсон байж болох газарт буй цахим бичлэгийг үздэг аж.
1991-1992 онд Москвагийн Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан, одоо зөвлөгөө өгөх бизнес эрхэлдэг Аркадий Мурашев “Цагдаагийн байгууллагад төдийгүй хууль сахиулах тогтолцоонд бүхэлд нь өөрчлөлт хийхгүйгээр эрж хайх ажлыг сайжруулж огт чадахгүй” гэж үзэж байна.

2010 оны есдүгээр сард таван настай Лиза Фомкина охин эмээтэйгээ алга болчихжээ. Хэд хоноход тэднийг хэн ч эрж хайсангүй. Ийм юм болсныг интернэтээс мэдсэн сайн дурынхны үйл ажиллагаа харин идэвхжжээ. Ингээд Москва орчмын ой руу 500 хүн явсан байна. Эхлээд эмээгийн нь цогцсыг олов. Арав хоног дээрээ охины амьгүй биеийг олсон аж. Задлан шинжилгээ хийхэд охин ес хоног дээрээ осгож өөд болсон байв. Эрж хайх ажлыг ядаж нэг өдрийн өмнө эхлүүлсэн бол түүнийг аварч болох ч байсан юм бил үү. Одоо сайн дурынхны өөрсдийнх нь үзэж буйгаар Орост алга болсон хүүхдүүдийг эрж хайх ажил эрхэлдэг үүсгэл санаачилгын 70 орчим байгууллага ажиллаж буй аж.
Эдгээрийн ихэнх нь “Алга болсон хүүхдийг хайх” хэмээх хөдөлгөөнд нэгджээ. Лизаг амиа алдсаны дараа байгуулсан “Лиза Алерт” эдний нэг бөгөөд эхний үед Москва хот болон Москва мужид үйл ажиллагаа явуулж байснаа одоо энд тэнд өөрийн салбаруудтай болжээ. Ийм байгууллагуудад жилд хэдэн зуун мэдээлэл ирэх болсон байна. Сайн дурынхан хот суурин газруудад зарлал гаргаж, хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, алга болсон хүний очсон байж болох газруудыг шалгаж, шуурхай үйлчилгээ эрхэлдэг газрууд руу утсаар хэл дуулгадаг аж.
Албан ёсны баримтаар бол 2011 онд цагдаагийн байгууллагууд 18 мянган хүүхэд эрж хайгаад 16.4 мянгыг нь олсон байна.
Түүнчлэн ахмад настнууд, тахир дутуу хүмүүст ч сайн дурынхан тус хүргэх болсон байна. Насанд хүрсэн хүмүүсийг эрж хайх ажлыг ч эд зохион байгуулдаг гэнэ. Сайн дурынхан хууль сахиулагчидтай харилцан ажиллах гэж оролддог бөгөөд энэ нь янз бүрийн л үр дүнтэй байдаг юм байна.
“Лиза Алерт”-ын зохицуулагч, сэтгүүлч эмэгтэй Ирина Воробьевагийн ярьснаас үзвэл төр тэдэнд тусалдаггүйгээр барахгүй саад болох нь цөөнгүй гэнэ. Тэгвэл “Алга болсон хүүхдийг хайх” хөдөлгөөн цагдаа нартай хамтарч ажиллахыг аль болохоор хичээдэг байна. Бусад байгууллагаас ялгаатай нь бид хүүхдийг эрж хайхдаа мөрдөн байцаах газраас зөвшөөрөл авдаг гэж тус хөдөлгөөний зохицуулагч Дмитрий Второв ярьжээ.
Зарим тохиолдолд эрж хайх ажлыг хаана, хэзээ хийхийг цагдаагийн байгууллага зөвлөдөг аж. Хүн эрж хайж буйгаа олон түмэнд дуулгаад байх нь хүүхдийн амь насанд аюул учруулах тохиолдол ч байж болзошгүй тул сайн дурынхныг заримдаа ажил хэрэгт оролцохгүй байхыг ч хүсэх нь бий гэнэ.
Албан ёсны баримтаар бол 2011 онд цагдаагийн байгууллагууд 18 мянган хүүхэд эрж хайгаад 16.4 мянгыг нь олсон байна. Харин Дмитрий Второв өөр тоо хэлдэг. Түүнийхээр бол Орост жилд хүүхэд алга боллоо гэсэн 35 мянган тохиолдол бүртгэгддэг байна. Эдний зарим нь тун удалгүй олддог бол 90 хувь нь гэртээ эргээд ирдэг аж. Арван хувь нь золгүй тохиолдлоор юм уу хүчинд автан амиа алддаг байна.
Алга болсон нийт хүүхдийн гурван хувийг нь зориуд хулгайлсан байдаг аж. Алга болсон, хулгайлагдсан хүүхдийн талаар олон түмэнд мэдээлэх Америкийн “Amber Alert” тогтолцооны түүх 1996 оны нэгдүгээр сард Техас муж улсын Арлингтон хотод болсон үйл явдлаас эхэлсэн аж.
Тус хотод амьдардаг Амбер Хейгерман гэдэг есөн настай охин эмээгийнхээ гэрийн хажууд унадаг дугуйгаар явж байгаад хулгайлагджээ. Ингээд цагдаа нар оролцсон эрэл эхэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-нд мэдэгдсэн байна. Дөрөв хоногийн дараа охины цогцсыг олсон аж. Алсан хүнийг нь тогтоож чадаагүй ч хүүхэд алга болсон хэрэгт шуурхай хандах тогтолцоог боловсронгуй болгох кампанит ажлыг талийгаач охины эцэг эх нь эхлүүлсэн байна.
Хүүхэд алга болсон тохиолдолд цаг хугацаа их том хүчин зүйл болдгийг Амбер Хейгермантай учирсан явдал харуулжээ. Хэрэв хүүхдийг танихгүй хүн хулгайлсан бол ердөө хэдхэн цагийн дараа амийг нь хороодог болохыг олон баримт нотолсон байна.
Тиймээс ийм төрлийн хэрэг гарсан тухай мэдээлэл хүлээж авмагц цагдаагийн байгууллага боломжтой бүх арга хэмжээг маш шуурхай авах ёстой аж. Уг хэргийг илрүүлэхэд олон түмэн асар их үүрэгтэй байдаг тул болсон явдлын талаарх мэдээллийг түүнд яаралтай хүргэх нь чухал.
“Amber Alert” тогтолцоо ийнхүү бий болжээ. Эхлээд энэ тогтолцоог зарим нэг муж улсад нэвтрүүлж байснаа 2000- аад оны эхнээс улсын хэмжээнд хэрэгж үүлэх болсон байна. Amber гэдэг нэр ч охины нэрнээс үүсэлтэй юм. Хүүхэд алга болсон тухай Америкт жил бүр 800 мянган мэдээлэл бүртгэгддэг байна. Тэдний 200 мянгыг нь салсан эцэг эхчүүдийн аль нэг нь хулгайлсан байдаг гэнэ. 58 мянгыг нь танил хүмүүс нь аваад явчихдаг аж. Эцэст нь ердөө 115 орчим хүүхэд л санамсаргүй тааралдсан гэмт хэрэгтнүүдийн гарт өртдөг байна.
Ямар тохиолдолд цагдаагийн байгууллага олон нийтэд зарлах тухайд Америкт хатуу журам байдаг байна.
Нэгдүгээрт. алга болсон хүүхэд 17-гоос доош настай бол.
Хоёрдугаарт. хүүхэд хулгайлагдсан нь тодорхой бөгөөд түүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болохыг цагдаагийн байгууллага тааварласан байх.
Гуравдугаарт. гэмт хэрэгтний гадаад төрх байдал болон унаж яваа машиных нь талаар цагдаагийн байгууллагад хангалттай мэдээлэл байх ёстой. Ингээд цагдаагийн байгууллага ажиллаад эхэлбэл тухайн орон нутгийн радио, телевиз, замын хажуу дахь зарлалын самбарууд, гар утас зэргийг ашиглан алга болсон хүүхдийн талаар боломжит бүх сувгаар мэдээлэл цацна.
Сүүлийн үед сайтуудыг ч ашиглах болж. Уг мэдээлэлд хүүхэд хаанаас алга болсон, ямархуу гадаад төрхтэй, сэжигтэй этгээдийн нүүр царайны болон унаж явсан машиных нь байдал зэргийн талаар өгүүлнэ. Эрэл хайгуул эхэлснийг дуулаад гэмт хэрэгтэн хулгайлсан хүүхдээ орхисон тохиолдол мэр сэр байдаг аж. “Amber Alert” тогтолцоог бусад оронд ч хэрэглэх болсон байна. Тэгэхдээ улс орон бүрт өөрийн гэсэн онцлог байх нь мэдээж.
Энэ туршлагыг анх түрүүн Канад улсад хэрэглэжээ. Англид үүнтэй төстэй хөтөлбөрийг 2006 оноос “Child Rescue Alert” нэрээр хэрэгжүүлж байна. Францад “Alert Enlevement” нэртэй тогтолцоо бий болжээ. 2011 оноос Румын, Мексик, Өмнөд Солонгост ийм байгууллага үйл ажиллагаа явуулах болсон байна.
Алга болсон болон хөдөлмөрөө мөлжүүлж буй хүүхдүүдэд туслах Үндэсний төв хэмээх ашгийн бус байгууллагууд сураггүй болоод их удсан ч байсан хүүхдүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, хадгалж байдаг аж.
Хүүхэд тус бүрийн фото зураг, онцлох шинж тэмдэг, ДНХ, холбогдох эмнэлгээс авсан шүдний нь тухай мэдээлэл бүхий лавлах хөтөлнө. Сүүлийн үеийн мэдээгээр бол 2014 оны эхний байдлаар ийм байгууллагуудын тусламжтайгаар 670 гаруй хүүхдийг аварч, гэрт нь ирүүлжээ.
Өнгөцхөн харвал учир утгагүй мэт нэгэн мэдээлэл 2013 оны наймдугаар сарын 6-ны шөнө Калифорни муж улсад гар утсаар тархжээ. Түүнд цэнхэр өнгийн “Ниссан” машины тухай өгүүлсэн байв. Ийм машинд хулгайлагдсан хүүхдүүд байж магадгүй байсан аж. Дмитрий Второвын үзэж буйгаар бол “Amber Alert”-ийн дохио маш онцгой тохиолдолд л хүмүүсийн сонорт хүрэх ёстой юм байна. Өөр нөхцөлд энэ дохиог ашиглах гэх нь үр дүнгүй, яагаад гэвэл тухайн хотын гудамжаар давхиж буй цэнхэр өнгөтэй бүх “Ниссан” машины талаарх мэдээллээр цагдаагийн байгууллагыг дарах аюултай. Алга болсон хүүхдийг эрж хайх хамгийн үр ашигтай арга нь сүүний саван дээр түүний зургийг хэвлэх явдал гэж АНУ-д үзэж байв. Тэгэхдээ 1980-аад онд ихэд түгээмэл болж байсан энэ практик одоо ард хоцорсон байна. Учир нь иймэрхүү зураг бусад хүүхдэд айдас төрүүлнэ гэж эмч нар үзэх болжээ. Түүнээс гадна сүүний уут сав, пицца болон хүнсний бусад зүйлийн хайрцган дээр гаргасан зураг алга болсон хүүхдийг эрж хайхад ямар тус хүргэснийг нотлох тоо баримт байдаггүй аж.
1990-ээд онд ид газар авч байсан Америкийн “Soul Asy Lum” хамтлагийн “Runаway Train” хэмээх дууны дүрс бичлэг алга болсон хүүхдүүдийн талаарх мэдээллийг хүмүүст хүргэхэд ихээхэн тус болж байжээ. Ийм мэдээллийг буруугаар ашиглах явдал ч гарч байсан аж.
Энэхүү тогтолцоог бий болгосон хүмүүсийн нэг болох Ди Андерсон “Хүүхэд алга болсон тохиолдол болгонд энэ тогтолцоог ашиглахыг урьтал болгох болсноор уг ажил өөрийн амжилтын золиос болох нь цөөнгүй” гэж сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн байдаг.
2004 онд АНУ-ын Кливлэндэд 14 настай охин Жин Дехесусийг алга болоход цагдаагийн газар нь “түгшүүр” зарлахаас татгалзсан байна. Шалтгаан нь хулгайлсан хүний онцлох шинж тэмдгийн талаар хууль сахиулах байгууллагад ямар нэг мэдээлэл байсангүй. Энэ бол уг мэдээллийг өгсөн хүмүүст тавьдаг гол шаардлага аж.
Алга болсон охин үл мэдэх нэг эрэгтэй хүнтэй утсаар ярьсныг ангийнх нь охид мэдэж байсан нь хэд хоногийн дараа тодорхой болсон байна. 2013 оны тавдугаар сард аврагдах хүртлээ Дехесус болон Кливлэндийн өөр хоёр эмэгтэй “Огайогийн хулгайлагчийн” мэдэлд 10 жилийг өнгөрөөсөн аж.
Р.Жаргалант