2013 оны Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Женнифер Лоуренс улаан хивсний ёслолын үеэр бүдэрч унажээ.
Хүн л болсон хойно бүдэрч ойчих нь асуудал биш ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил шилдэг эмэгтэй дүрийн шагналаа гардаж авахаар тайз руу гарч байхдаа шатан дээр мөн л бүдэрч унасан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаад байгаа юм.
“Магадгүй бүдэрч унах нь түүнд аз авчирахын цондон ч байж болох юм” хэмээн Дэйлимэйл-ийн вэбсайт мэдээлжээ. Гэвч түүнд энэ удаад аз авчирсангүй. Тэрээр “American Hustle” киногоороо “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналд нэр дэвшээд байсан ч "12 years a slave" киноны жүжигчин Лупита Ньонго хүртсэн юм.
Түүнийг бүдэрч унасан талаар нь сурвалжлагч асуухад “Яахав дээ, хивстэй адилхан өнгийн даашинзтай байсан учир андуураад хормой дээрээ гишгэчих шиг боллоо” гэсэн юм.