gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн 117 багш тэтгэвэрт гараад, төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй боллоо

Б.Эрдэнэчимэг
ТӨСӨВ
2025-07-04
307
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  13 цаг 38 минут
2025.07.04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор өнөө өглөө явуулсан.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлыг 2.6 тэрбумыг бууруулаад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлыг нэмэх Г.Ганбаатар гишүүний санал дэмжигдсэн тул дахин санал  хураах боломжтой эсэхийг тодруулав.

Мөн  тэрбээр эл санал дэмжигдсэнээр нийслэлийн 100 гаруй багш тэтгэвэртээ гараад авдаг төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүйд хүрнэ гэв.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй” гэж заасныг тайлбарлав.

Насаараа төрдөө хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэврээ гарахдаа авдаг тэтгэмжийг нь хасаж болохгүй тул үүнийг залруулж, буцааж олгоход  онцгойлон анхаарах шаардлагатай гэлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлаас  2.6 тэрбум төгрөгийг хасна гэж уг саналыг томьёолсон. Бид тус газрын төсвийг үзэхэд 2.6 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд эхний хагас жилдээ үүнийхээ талыг зарцуулсан.

Мөн хэмнэлтийн хүрээнд бичиг хэрэг, бүх зардлууд нь хасагдсан тул 1.0 тэрбум гаруй төгрөгийн цалингийн урсгал зардал үлдсэн. Одоо ганцхан зардал үлдэж байгаа нь багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж тул түүнээс нь хасахаар байгаа” хэмээн тайлбарлав. Ингээд

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай,
  • Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
     
  14 цаг 13 минут
2025.07.04

Сангийн яам энэ оны эдийн засгийн өсөлтийг 8-аас бууруулж, 5 хувь байна гэв. Энэ онд хөдөө аж ахуй, уул уурхайн салбар өсөлтөд гол үүрэг гүйцэтгэнэ гэв. УИХ-ын гишүүн Б.Түвшин, төсвөө ойр ойрхон өөрчилж байгаа нь бид эдийн засгийг 3-4 жилээр харж чадахгүй байгаатай, төсвийг илүү мэргэжлийн түвшинд боловсруулахгүй байгаатай  холбоотой.

5000 ам.доллараас дээш бүх зардалд зардал- үр ашгийн тооцоо хийх хэрэгтэй. Орлого нь орж ирээгүй байхад төрийн байгууллагууд зардлаа түрүүлээд гаргачихдаг. Энэ оны зардлыг  танах гэж бид махаа идэж байна. Сангийн яам төсөв боловсруулдаг аргачлалаа олон улсын жишгээр сайжруул.

Төрийн нэрээр мөнгө цуглуулаад тэрийгээ буцаан хуваарилж байна. Төсвийн зардал нэмэгдэх хэрээр манай нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ? Үүнийг судалсан уу? Та нар мөнгө хураахын төлөө явсаар одоо иргэд, ААН-үүд хүнд байдалд байна. Төсвийн  урсгал зардал нийт зардлын хэдэн хувийг эзлэх вэ гэсэн хатуу шаардлага тавих хэрэгтэй. Ингэвэл төсвийн хөрөнгө оруулалт өснө. Гэтэл бид гадаад зээл тусламжаар өнөөг хүргэнэ. Энэ эдийн засгийн зөв бүтэц биш гэв.       

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал түүнтэй санал нийлж байна гээд төсвийг хиймэл оюун ухаан ашиглаж, улам сайжруулна. Гэхдээ нүүрсний үнэ унахыг та ч таамаглаж чадахгүй гэв.  Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн дийлэнх зардлыг хуулийн дагуу олгодог. Жишээ нь хүүхдийн мөнгийг өрх бүрд олго гээд хууль бий. Нийт 11 их наяд төгрөгийг хуулийн дагуу хуваарилдаг" гэв. 

Ирэх намар Засгийн газар төсвийн төслийг өргөн барихдаа 40-өөд хуулийн төслийг хамт өргөн барина. Ингэснээр төсвийн зардлаа бууруулна. ДНБ-ий хэдэн хувьтай төсвийн орлого, зардал, тэнцэл тэнцэхийг хуульд тодорхой заасан. Таны санаачилсан Нийгмийн даатгалын хууль гэхэд л зардлыг нэг их наядаар өсгөнө гэв.     

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан