gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төмөр хашаанд буга гэмтсэн тул Богдхан уулын дархан цаазат газраас МЭДЭГДЭЛ гаргажээ

Б.Нямдарь
Нийгэм
2026-01-31
76
Twitter logo

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийжээ. 

Хууль, стандартын зөрчил:

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн
- 11 дүгээр зүйлийн 11.1.1,
- 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.

Мөн Амьтны тухай хууль-ийн
- 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах,
- 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.

Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Өмнөх шаардлага, хэрэгжилт: 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгаврын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна. 

Стандартын шаардлага: 
“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д: үзүүртэй, хурц ирмэгтэй, зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг.

Дээрх зөрчилтэй холбогдуулан: 
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид:
 
UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна!

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан