gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Чинбүрэн: 10-15 настнууд улаанбурханы вакцин хийлгэсэн ч дархлаа суларсан байгаа тул дахин хийлгэхэд буруудахгүй

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2025-06-25
427
Twitter logo

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газраас гаргасан өөрийн салбартай холбоотой шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр, Улаанбурханы халдвар өнгөрсөн долоо хоногт 8160 байсан бол дараагийн долоо хоногт 1500-гаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо өнөөдөр 9623 боллоо. Эндэгдэл гараагүй нь сайн мэдээ. Халдварыг хянах, голомтыг хянах, нөхөн дархлаажуулах зэрэг олон ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөг гаргахаар өнөөдөр шийдвэрлэлээ. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн дархлаажуулж байна. Голомтод  өртсөн хүмүүсийг наснаас үл хамааран вакцин хийнэ.

Баяр наадмаар олуулаа цуглахдаа ямар нэг айдасгүй байхын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулаарай. 10-15 настай хүүхдүүд вакцин хийлгэсэн ч гэсэн дархлаа суларсан байгаа учир нөхөн вакцин дахин хийлгэхэд аюултай зүйл байхгүй.

Халдварын далд үе 10-15 хоног байдаг. Наадмын дараа 8-р сараас өвчлөлийн тоо дахин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар Ерөнхий сайдын манлайлал дор Онцгой комиссын хурал хийж, хийх ажлуудаа төлөвлөсөн. ЭМЯ, харьяа эмнэлгүүд 7-р сарын 10-ныг хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарлан вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Мөн цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст Зөрчлийн хуулиар хатуу арга хэмжээ авч, энэ үйлдлүүдийг зогсоох чиглэлээр ажиллана. 

Одоогоор бид долоон сайхан хүүхдийг энэ өвчнөөр алдаад байна. Эмч хүний хувьд хэлэхэд вакцин эсэргүүцэж мэдэмхийрдэг хүмүүс хүүхдүүдийн амь насны төлөө хариуцлага хүлээж чадах бол иргэдэд буруу мэдээлэл тараагаарай гэж анхааруулмаар байна. Хамгаалах вакцин нь байхад хийлгэхгүй амь алдана гэдэг үнэхээр харамсалтай. Улаанбурханы эсрэг вакциныг Монгол Улс 1973 оноос хэрэглэж байгаа хүний биед аюулгүй нь нотлогдсон вакцин гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Тийм учраас 9-р сард томуу, улаанбурхан хавсарч хүнд байдалд орох, олон хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлэхгүйн тулд Засгийн газар вакцинжуулалтыг дээд хэмжээнд эрчимжүүлж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан