Ирэх долоо хоногт үйл ажиллагаагаа эхлэх УИХ-д АН-аас 9 гишүүн ажиллана. Тэдний нэг нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Тэрээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа байр суурийг нь сонссон юм.
-Сонгуулийн үр дүн бидэнд дүгнэлт хийх их зүйл байгааг санууллаа. АН-ыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. АН нийт иргэдийн 50 хувийн саналыг авсан. Үүнийг дандаа санаж явах хэрэгтэй. Энэ удаагийн сонгууль мажоритар системээр явсан. 1996 оны салхи л дахин эргэж байна. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдад нэг зүйлийг дахин сануулъя. Ард түмний 50 хувийн санал ардчилагчдын талд байгаа шүү. Үүнийг өдөр бүр санаж яваарай.
Бид УИХ-д 9 хүний бүрэлдэхүүнтэй болж байх шиг байна. Энэ бүлэг маргаашаас эхлэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Энэ бол бидний хамгийн гол ажил. АН-ын хувьд их хурлаа яаралтай хийж, үндсэн дүрмээ шинэчлэх хэрэгтэй байна. Учир нь үүний цаана манай намын гишүүд болон мянга мянган дэмжигчдийн хүлээлт бий.
УИХ-ын шинэ гишүүд энэ сарын 5-ны 11.00 цагт тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь эхлэх юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир