“Грандмед” эмнэлгийн мэс заслын залуу эмч Н.Гансүхтэй залуу хүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын Анагаах ухааны их сургуулийг их эмчийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд АНУ, БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлж байжээ.
УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ДҮНД ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАХ БОЛСОН
-Хүмүүс таныг Eagle телевизийн өглөөний хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр нь мэддэг. Харин эмч гэдгийг тэр бүр мэддэггүй байх?
-Би ээжийнхээ 38 насан дээр мэндэлсэн айлын хэнз хүүхэд. Жаахан байхад ээжийн бие их өвддөг байсан учраас чагнуур зүүсэн эмч болох юмсан гэж боддог байлаа. Харин бурхны авралаар ээж минь өнөөдөр эрүүл саруул байна. Миний хувьд амьдралынхаа 10 гаруй жилийг сурахад зориулжээ.
-15 настай хүүхэд эмч болохоор Хөх хотыг зорьсон гэсэн. Анхны сэтгэгдэл ямар байв?
-Би их яаруу хүн юм шиг. Дандаа л том зүйл рүү тэмүүлж өөрийгөө шахдаг хүүхэд байсан. Бусад хүүхдийн адил амралтыг зүгээр өнгөрөөж чаддаггүй үргэлж л өөрийгөө зовооно. Дуулна, англи хэлний курст явна гээд зүгээр суусан нь ховор. Одоо ч бас зүгээр суудаггүй хэвээр. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ өндөр хөгжилтэй оронд суралцуулаад байх боломжгүй жирийн л нэг төсвийн цалинтай айл. Тиймээс би аавыгаа Хятад руу явуулж өгөхийг гуйсны эцэст наймдугаар ангиа төгсөөд нэг ч Хятад ханз мэдэхгүй хүн сургалтынхаа төлбөрөө атгаад Хөх хот руу хилийн дээс алхаж байлаа. Анх очоод Өвөр Монгол хүн олдохгүй байсан учраас буудал орж, хоол идэж чадахгүй аргаа барсан. Эхний жилдээ их хэцүү байлаа. Яах гэж энд ирэв дээ гэж хүртэл бодсон. Гэвч тэр бүхнийг даваад долоон жилийн дараа хүний эмч гэсэн мэргэжлийг эзэмшээд эх орондоо ирж байлаа. Сургуулиа Хятадын Засгийн газрын шагналтай төгссөн.
-Ер нь Хятадад сурна гэдэг хэр шалгуур юм бэ?
-Хятадад боловсрол эзэмшинэ гэдэг маш хэцүү. Хүмүүс сурахаар явдаг, диплом өвөртлөөд ирдэг. Харин сурч чаддаг уу гэхээр эргэлзээтэй. Хятад хэл гэхэд л тийм амархан сурчихдаг зүйл биш. Сурахын тулд шөнө лааны гэрэлд хичээлээ хийдэг байсан. Учир нь шөнө болгон 11.00 цагт тог тасалж өглөөний 4.00 цагт тог ирдэг байв. Магад үүнийг уншсан хүн өнөө үед яахаараа лааны гэрэлд хичээл хийдэг юм бэ гэж эргэлзэж болно. Багшийнхаа анхааралд өртөж тоогдохын тулд ард нь гурван цаг дуугүй зогсох шаардлага гарна. Итгэлийг нь олсон цагт л багшаас үг сонсоно. Түүнээс бус хэн дуртайд нь хамгаа дэлгэдэггүй ард түмэн шүү дээ.
-Сурахад бэрхшээл юу байв, шантрах үе байсан биз дээ?
-Сурах нь миний туйлын зорилго байсан учраас бэрхшээл байгаагүй. Уйгагүй хөдөлмөрийн дүнд Хятадын засгийн газрын тэтгэлгээр сурах болсон.
-Хятадууд цагийг нарийн баримтална биз?
-Хятад хүүхдүүд их олон цагаар сурдаг. Өглөөний 7.30 цагаас давтлагадаа сууж, 12.30 цагт тарна. Үүний дараа гэр рүүгээ харина. Оюутнууд нь хоол идчихээд дотуур байрандаа орж унтаад 14.40 гэхэд сургуульдаа ирнэ. Төрийн байгууллагууд ийм л цаг баримтална. Унтахгүй бол өдрийнхөө ачааллыг даахгүй. Ер нь 15-45 минут өдөр унтчихад тухайн өдрийг ачааллыг маш сайн даана. Тэгээд 18.00 цагт тарж хоолоо идчихээд эргээд давтлагаа хийдэг. Би ч бас энэ ачаалал дунд л явлаа. Монголд хичээлээ хэр сайн уншсан хүүхэд онц авдаг бол Хятадад толгойтой хүүхэд л онц сурах боломжтой. Манай сургууль гэхэд бие даалт өгдөггүй. Харин шалгалтдаа унавал уучлаарай танд сертификат л олдоно. Тэнд цэвэр өрсөлдөөн болдог.
МЭС ЗАСЛЫН ШИРЭЭНИЙ АРД ДИПЛОМ, УДАМ УГСАА БУС ЗӨВХӨН МЭДЛЭГ ҮЙЛЧИЛНЭ
-Хятадуудыг үзэн ядах хандлага Монгол төдийгүй дэлхийд байдаг. Долоон жил суралцсан хүний хувьд тэдний талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Хятадууд их дотуур тамиртай, хамаатан садан гэж сүжирдэггүй ч олуулаа нэгдэж чаддаг. Хятадад байхдаа Монгол хүн болсноороо их бахархана. Тэнд мөнгөгүй бол амьдрахад их хэцүү. Монголд мөнгөгүй байсан ч болгоод л байдаг. Бид хятадуудаас тэгтлээ их эмээгээд байвал хэлийг нь сайн сурах хэрэгтэй. Монгол хүн хятадуудад уусна гэж байхгүй. Хэл, соёлыг нь мэдэж зүрхийг нь чагнах ёстой. Хятад бол их өвөрмөц үндэстэн шүү.
-Яагаад мэс заслын эмч болохоор шийдсэн юм бэ?
-Ер нь эмч болсон хүний хувьд хүний амь аварна гэдэг зорилго нь байдаг. Тийм ч учраас энэ нэр хүндтэй үүргийг хүлээсэн. Мэс заслын ширээний ард диплом, удам угсаа бус зөвхөн мэдлэг л үйлчилнэ. Өнөөдөр мөнгөөр "зодоод" диплом авч болно гэвч энэ нь мэс заслын ширээний ард хүчингүй. Тэнд чадвар, мэдлэг, багаар ажиллах чадвар чухал. Нэг хүнийг аврахын тулд зэрэг 20 зүрх цохилж байдаг.
-Хүний амь хохироосон ялтан, олон хүнд буян хийсэн хувилгаан гээд алийг нь ч ялгахгүй хандах их нигүүлсэл эмч хүнд байдаг юм шиг?
-Эмч хүнд үгүй гэж хэлэх эрх байдаггүй. Чих хамар хоолойн эмч байсан ч хажууд нь хүн үхэж байхад аврах үүрэгтэй. Зөвхөн ажлын байран дээр бус замд тааралдсан ямар ч хүнийг аврах ёстой.
-Үений мэс засал бусад төрлийнхөөс юугаар онцлог юм бэ?
-Үений мэс засалд спортын гэмтлүүдээс гадна манай уур амьсгалтай холбоотой үе мөчний өвчнүүд ордог. Манай зарим хүний сэтгэхүй их сонин шүү дээ. Эмчилнэ гэхээр юун түрүүнд лам дээр очно. Хагалгаа хийнэ гэхээр цааргалдаг. Гадаадын орнуудад энэ төрлийн эмч нар их нэр хүндтэй. Яагаад гэвэл спортын тамирчдын хувь заяаг шийддэг. Цаашид карьераа хэрхэн авч явахыг үений мэс заслын эмч нар тодорхойлно.
КОМПАНИЙН ЗАХИРАЛ БОЛОХ УУ, ЭСВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ УУ. ХАРИУЛТ НЬ ЕРДӨӨ БИШ
-Залуу хүний хувьд өнөөдөр таны мөрөөдөл юу вэ?
-Юуны өмнө энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй юм болов уу. Байртай боллоо, үнэтэй машин авч уналаа. Тэгээд цаашаа юу байх вэ? Компанийн захирал болох уу, эсвэл УИХ-ын гишүүн болох уу. Хариулт нь ердөө биш. Өнөөдөр миний хувьд мундагтаа гурван ажил хийгээд явж байгаа бус боломжийг л алдаагүйд оршиж байна. Би ч гэсэн телевизээр гарахдаа өөрийгөө тарган гэж голж болно, залуу эмч учраас алдаа гаргачих вий гэж эмээнэ. Гэсэн хэрнээ өөрийгөө хэзээ ч голж байгаагүй. Би өөрийгөө голвол хэн ч намайг тоохгүй. Тиймээс өөртөө итгэсэн учраас тэнд шүүмжлүүлж улам суралцаж байна. Тэгэхээр залуу хүний мөрөөдөл бол оюуны хөрөнгө оруулалт байгаасай гэж хүснэ.
-Боломжийн талаар юу хэлэх вэ?
-Боломж хаа сайгүй л байдаг. Миний хувьд нэг хүнтэй уулзахад нэг боломж нээгддэг гэж боддог.
-Цаг хугацаагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Бид цаг хугацаагаа их нарийн төлөвлөх ёстой. Яаж гэхээр графикийн дагуу биш. Өнөөдрийн би арван жилийн өмнө юу хийх байсан бол гэж хааяа боддог. Арван жилийн дараах Гансүхийг өнөөдөрт харамсуулахгүйн тулд хөдөлмөрлөх ёстой. Манай сургуулийн ханан дээр “Таван жил зовж сураад тавин жил жаргаарай” гэсэн том улаан бичиг хадаатай байв. Өнөөдөр надад үл хөдлөх хөрөнгө, дансан дахь хэдэн сая төгрөг аль нь ч байхгүй. Харин асар том мөрөөдөл, ёс суртахуун, боловсрол, энэ улаан нүүр байна. Бидэнд ажлын туршлага, боловсрол, оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тархиа зовоохгүй бол насаараа яс махаа зовооно.
-Хүний насан туршийн төлөвшил хаанаас эхтэй вэ?
-Түүнийг номоос олох хэцүү. Эцэг эхийн хүмүүжлээс цэвэр шалтгаалдаг. Монгол үндэстний ялгарах онцлог бол энэ зүйр үг. Манай аав намайг жаахан байхад зүйр үг их цээжлүүлнэ. Миний хүү хүний итгэл даавал гайхамшиг, алдвал гутамшиг гэдэг байв. Энэ үг намайг өнөөдөрт хөтөлсөн хөшүүрэг. Шинэ ажлыг авах болгондоо би айдаг. Гэсэн хэрнээ хэзээд чадна гэж хэлдэг. Чадахгүй бол хоёр дахь гэсэн боломж олдохгүй. Энэ логикоор явдаг. Дадаад ирэхээр хүн залхуурч эсвэл өөр зүйлд сатаарч эхэлдэг. Хүн хоёроос гурван жил болоод ажил дээрээ өөрийнхөө хийдэг чиглэлийг солих ёстой гэж боддог. Ингэж байж амжилт гаргана.
-Залуу хүний хувьд хөгжихөөс өөрийгөө боомилж байдаг зүйл бол айдас, өөртөө итгэлгүй байдал байх тийм үү?
-Тийм ээ. Би ажилд орохдоо хэзээ ч хүнээр яриулж зуучлуулж үзээгүй. Учир нь би дуртай зүйлээ хийдэг учраас. Залуучуудад үргэлж боломж бий. Грандмед эмнэлэгт анх орохдоо зарын дагуу очоогүй, шууд хүний нөөц дээр очоод өөрийгөө танилцуулаад танилцуулгаа өгчихсөн. Гэтэл манайхан зар харах юм уу эсвэл танил талаа хамгийн түрүүнд хайдаг.
АЛИВАА БЭРХШЭЭЛ ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД ТАШУУР БОЛДОГ
-Арван жилийн дараа та хэн байх бол?
-Эмч хүнд цаг зав үнэндээ хомс. Эмчээ хийх ёстой. Эрүүл мэндийн салбарыг хүмүүст ойлгуулах ёстой. Өнөөдөр гааль татвар, валютын ханш ярьдаг шиг эрүүл мэндийн салбарыг үргэлж ярих ёстой. Хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгож байх хэрэгтэй. Тийм ч учраас би олон хүн цугласан газар явахыг эрмэлзэнэ. Тэр үед салбараа ярих дуртай. Арван жилийн дараа мэргэжлийнхээ хувьд өсөж өөрийнхөө санасан хагалгаануудыг сайн хийж чаддаг, олон улсад өөрийгөө таниулсан эмч болно гэж төсөөлж байна. Олон хүн эрүүл мэндийн салбараа ярьж таниулсан байх болно. Түүнээс биш дарга болоод их мөнгөтэй болно гэж бодохгүй байна. Зорьсон зорилгодоо хүрч, мөрөөдлийнхөө талыг биелүүлнэ.
-Шантралын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүн бүр шантардаг. Надад алхам тутамдаа шантрах үе тохиолддог. Аливаа бэрхшээл залуу хүний хувьд ташуур болдог. Зорилго тууштай бол хэр баргийн зүйлд бууж өгдөггүй. Үүнээс эсрэгээрээ бол мэдээж шантарна. Амьдралд зөндөө сөхрөх шалтгаан бий. Тэр болгон дээр харин босох тэнхээтэй байх нь чухал. Цалингаа шалгахдаа залуучууд бид шантардаг ч их зүйлд зорьж байгаа учраас тэр асуудал биш.
-Магтаалд хөөрдөг үү, эсвэл?
-Магтаал хүнийг алдаг. Залуу хүнийг магтмаар байвал нүүрэн дээр нь битгий магтаарай.
-Таныг хамгийн их түлхэж байсан урам юу байсан бэ?
-Өдөр болгон бусад хүн басамжилж байдаг. Хүн муу үг сонсох бүртээ урам авна. Түүнд юу чаддагаа харуулъя гэж бодно. Бусад хүн басах тоолонд гялалзах ёстой.
-Боловсролыг хэрхэн харж байна. Өндөр боловсролыг гадаадад сургууль төгссөнөөр нь үнэлээд байна уу, эсвэл чадварлаг ажиллаж байгаагаар нь уу. Ер нь боловсролын үнэлэх үнэлэмж нь юу вэ?
-Өнөөдөр Америк, Японд сургууль төгсөж ирсэн залууг мундаг гэдэг. Үнэхээр мундаг байна. Гэхдээ энэ нь боловсролыг үнэлэх үнэлэмж биш. Гадаадад сургууль төгслөө гэхэд хүн явсан газар, эзэмшсэн мэргэжлээрээ онгирч болохгүй. Өнөөдөр Америкт боловсрол эзэмшсэн залуу тамхиныхаа ишийг газар хаях тохиолдолд тэр новш болж хувирч байгаа юм. Залуучууд өнөөдөр хүсэл мөрөөдлөөрөө гоёх хэрэгтэй.
-Залуу хүний хувьд бусдад туслах зэргээр хэр нийгмийн идэвхтэй вэ?
-Ер нь боломж олдвол хүнд туслахыг хүсдэг. Саяхан аав охин хоёрыг гэртэй болоход тусалсан. Нэг өглөө манай эхнэр нүүр хуудсан дээр “Хайраа, энэ хүмүүст туслах боломж байна уу” гэж бичжээ. Тэгсэн очиж уулзахад гэрээ гал түймэрт шатаалгасан аав, охин хоёр байв. “Би хүмүүсээс тусламж хүсээд хэчнээн төгрөг байсан ч хамаагүй тав хоногийн дараа гэхэд та хоёрт гэр бариулж өгье” гэж хэлсэн. Цаг алдалгүй нүүр хуудсанд хуудас нээгээд найзууддаа уриалсан. Гэр барина их ажиллагаатай юм билээ. Цахилгаан татах зэргээс эхлээд гэрийн цоож хүртэл хэрэг болно. Нийт 500 мянган төгрөг цугласан. Энэ аян өрнөж байхад аав нь 61-р цэцэрлэгт цахилгаанчин, талбай цэвэрлэгчээр ажилд орсон. Мөн аав охин хоёрыг хашаандаа үнэгүй буулгах айл хүртэл олдов. Хүүхдүүд гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд машин угааж олсон 50 мянган төгрөгөө хандивлаж байсан. Ингээд бодохоор амьдрал их баялаг. Бие биенээ гэсэн халуун сэтгэл байвал улам урагшлаад л байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхныг хүсье!