Хятадын хэвлэлээр элсэн цөлийг дамжин өнгөрөх 930 км урт бүхий хурдны зам ашиглалтад орсон талаар өнөөдөр мэдээлжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн энэхүү төсөлд 5.55 тэрбум ам.долларыг зарцуулсан аж.
Улмаар Өвөр Монголын нутагт орших таван элсэн цөлийг холбосон тус замыг ашиглалтад оруулснаар энэ бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой болж байгаа юм.
Тус бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ ачаа тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрөх юм. Энэ нь цөлийн бүсэд барьсан дэлхийн хамгийн урт зам болж байна.
Өвөр Монголын өөртөө засах орны нутагт энэхүү төслийг 2015 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 30 мянган замын барилгачныг дайчилжээ.
Өвөр монголын өөртөө засах орны нийт нутаг нь 1.18 сая хавтгай км талбайг эзэлнэ. Тус бүс нутагт Бадын-Жаран, Тэгэр, Улаан Бух, Муу Ус, Говийн гээд таван цөл байдаг байна. Тиймээс дээрх хурдны замыг барьснаар цөлийн бүсэд дэд бүтэц хөгжүүлэх боломж бий болж байгаа юм.
Эх сурвалж: Синьхуа