Монголын сүүний зах зээлийн 50-60 хувийг импортын сүү, 30-40 хувийг дотоодын сүү эзэлж байна. Дотооддоо үйлдвэрлэсэн, импортын, гадны технологиор манайд үйлдвэрлэсэн кальцитай, жимстэй, шоколадтай гээд олон төрлийн сүүг бид өдөр тутамдаа хэрэглэж байна. Эдгээрийг бүгдийг нь байгалийн гаралтай, экологийн цэвэр сүү гэж худалдаалдаг. Гэтэл ихэнх нь хуурай сүүг усанд найруулж, савлаж зардаг ажээ. Хүний биед хэрэгтэй амин дэмээр баялаг сүүг хэрхэн ялгаж, таних талаар зөвлөе.
УСАНД НАЙРУУЛСАН ХУУРАЙ СҮҮ БУЮУ “СЭРГЭЭСЭН СҮҮ”
Одоо манай зах зээлд худалдаалагдаж байгаа сүүний дийлэнх нь усанд найруулсан хуурай сүү буюу сэргээсэн сүү байдаг. Энэ нь үнээний сүүг өндөр температурт хатаан хуурай сүү болгож авчраад устай найруулж шингэн сүү гаргаж авсныг хэлдэг юм байна.
Энэ сүүний найрлаганы 88-89 хувийг ус эзэлдэг бөгөөд химийн аргаар боловсруулж хөлдөөсөн жимс, шоколад хийж, өтгөрүүлэгч, бэхжүүлэгч нэмэхээс гадна зарим сүүний тослогийг нь ихэсгэхийн тулд ургамлын тос хийж, саван дээрх найрлагыг нь илт буруу бичдэг байна. Сэргээсэн сүүг худалдан авснаар бид цайгаа цагаан өнгөнд хувирган ууж байна л гэсэн үг юм.
АМАРХАН ГАШИЛДАГ БУЮУ “ҮНЭЭНИЙ ЦЭВЭР СҮҮ”
Уг нь үнээний дэлэнгээс сааж авсан шингэн сүү л жинхэнэ цэвэр сүү буюу экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ийм сүү амархан гашилдаг. Учир нь сүүнээс хүний биеийг эрүүл байлгахад шаардлагатай 600 гаруй амин дэмийг нөхөж авах бололцоотой бөгөөд эдгээр нь халуун, хуурай орчинд устаж үгүй болмогц сүү гашилдаг аж.
Цэвэр сүүг 3-14 хоног л хадгалдаг бол сэргээсэн сүү нь 6-8 сар халуун, хүйтэн ямар ч нөхцөлд гашилдаггүй. Энэ нь хүний биед хэрэгтэй амьд организм байдаггүйгээс гадна бэхжүүлэгч, химийн бодис хийсэнтэй холбоотой юм байна. Тэгэхээр биедээ хэрэгтэй амин дэмийг сүүнээс авахыг хүсвэл амархан гашилдаг үнээний цэвэр сүүг сонгох нь зөв юм. Гэхдээ ийм сүү нь 48 цагийн дотор амт чанараа алддаггүй ч түүхийгээр нь хэрэглэвэл малын гаралтай элдэв өвчин тусах магадлалтай тул 100 градуст буцалгаж ариутган хэрэглэх ёстой.
СҮҮГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?
Үнээний цэвэр сүүний 100 гр дахь найрлаганд тослог 3.2 хувиас доошгүй, уураг нь 3.6 гр орчим, нүүрс ус 4.7-4.8 гр, илчлэг нь 64-69 ккал, кальци 100-125 мг байдаг. Монгол хүн өдөрт 0.5 л үнээний цэвэр сүү, жилд 138 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Гэтэл бид үнээний цэвэр сүүгээ ялгаж чадахгүй усанд найруулсан хуурай сүү авч хэрэглэснээр биед хэрэгтэй амин дэмүүд ялангуяа сүүнд их хэмжээгээр агуулагддаг кальциа нөхөж авч чаддаггүй. Тиймээс томчууд нь ясны сийрэгжилтэд ихээр өртөж, хүүхдүүд өсөлт багатай, яс, шүдний эмгэг, цус багадалт, сульдаатай төрж байна.
Үнээний цэвэр, ариутгасан сүүг гаднаас нь ялгахын тулд “Сүүний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн зөвлөл”-өөс зөвхөн үнээний цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа газруудад “Эх орны сүү, эрүүл хүнс амьдралын баталгаа” гэсэн үнээний зурагтай логог олгожээ. Тэгэхээр та энэ логотой сүүг цэвэр үнээний сүү гэж сонгож худалдан аваарай.
М.Зүйр