Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн арга хэмжээ 2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 12:00-12:40 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд болох гэж байна.
“Нэг Тэрбумаараа тэмцье” буюу “ONE BILLION RISING” эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн аж.
Энэхүү үйл ажиллагаагаар НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдагаараа онцлогтой юм.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын санаачлагаар энэ жил тэмцэлээрээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг яаралтай батлахыг уих-аас шаардаж жагсана.
Энэхүү хөдөлгөөнийг Монголд охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг иргэний байгууллагууд нэгдэн дөрөв дэх жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бид энэ жил “ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ” сэдвийн хүрээнд зургийн урлагаар дамжуулан Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон нийтийг уриалах жагсаал зохион байгуулах гэж байна.
“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЭЕ - ONE BILLION RISING”
ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛД
Монгол улсад “ХӨӨРХӨН ЗҮРХНҮҮДИЙН АЯН” ТББ-ын санаачлагаар “ГҮНЖ” төв болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээнд 4 дэх жилдээ ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ сэдвийн хүрээнд өрнүүлэх гэж байна.
Өнгөрсөн 3 жилд нийт 2000 гаруй салбар бүрийн оюутан, залуучууд болон хүний эрхийн тэмцэгч нарыг уриалан дуудаж:
-
2013 онд “ГИНЖИЙГ ТАСЛА” сэдвийн хүрээнд Хууль Сахиулахын Их Сургууль дээр 150 гаруй оюутан, сонсогчдод жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээллийг олгож 2013.03.06-ны өдөр “Гинжийг Тасла” флашмоб зохион байгуулсан.
-
2014 онд “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ” сэдвийн хүрээнд Эрүүл Мэндийн Шинэжлэх Ухааны Их Сургуулийн оюутнуудын дунд 2014.02.14-ний өдөр зохион байгуулж “Гинжийг Тасла” флашмоб хийгдсэнээс гадна “Бидний дуу хоолой” гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдын явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж хүчирхийллийн талаар мэдээлэл олгосон.
-
2015 онд “ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨХ ХӨДӨЛГӨӨН” сэдвийн хүрээнд 10 их, дээд сургуулийн 800 гаруй ирээдүйн Нийгмийн ажилтнуудаар дамжуулан эцгийн эрхт ёсны соёлыг агуулсан олон нийтийн хандлага, нийгмийн тогтолцоонд “хувьсгал” хийн өөрчилж Ази тивийг хүчирхийлэлгүй бүс болгохын төлөө 2015.3.8-ны өдөр Чингисийн талбайд “бөмбөрийн дуунаар” охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг 1500 гаруй оролцогчид уриалан, шаардсан юм. Энэхүү хөдөлгөөнийг Сүхбаатар, Баянхонгор, Өмнөговь, Булган, Дархан-Уул аймгуудад амжилттай зохион байгууллаа.
-
2016 онд “ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ” сэдвийн хүрээнд зургийн урлагаар дамжуулан Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон нийтийг уриалан дуудах ба ирээдүйн Сэтгэлзүйчдийг татан оролцуулна.