Нэгдсэн Үндэсний Байгууллагын ивээл дор 12 дахь удаагаа байгуулагдсан “United World Games” наадмаас сагсан бөмбөгийн 16 насны ангилалд хүрэл медаль хүртсэн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Монгол Улсаас Д.Лхагваа дасгалжуулагчтай эрэгтэй 16 нас болон У.Гэрэлт-Од дасгалжуулагчтай эмэгтэй 16 насны багууд энэ тэмцээнд оролцсон юм.
Баг тамирчдыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан өсвөрийн УАШТ-ээс шалгаруулан явуулсан. “United World Games” наадам энэ сарын 16-20-нд Австри улсын Клангенфурт хотод болсон бөгөөд спортын 10 төрлөөр 40 орчим улсын өсвөрийн тамирчид цугладаг томоохон наадам юм.
Тус наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй 16 насны ангилалд 16 баг оролцсоноос манай эрэгтэй баг "Б" хэсэгт Словени, АНУ болон Итали гэсэн энэ тэмцээний фаворит багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо европ тивийн Словенийн багийн эсрэг хийж, 58:47 харьцаатай хожигдсон.
Ингэснээр хоёр дахь тоглолт болох АНУ-ын багтай хийх тоглолтонд хожигдох эрхгүй болсон юм. Иймээс маш ширүүн тоглолтын эцэст 50:47 харьцаатай тун чухал хожил авч, энэ тэмцээний эхний сенсаацыг тарьсан юм. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтондоо Италийн багийг хожсон.
Ингэснээр хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, тэмцээний хагас шигшээ тоглолтонд “А” хэсгийн тэргүүн байраар шалгарсан талбайн эзэн Австрийн багтай учраа таарсан. Улмаар маш нягт хамгаалсан тоглолтонд талбайн эздийг 29:24 харьцаатай буулган авч, энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ нотлон харуулсан.
Улмаар хагас шигшээд АНУ-ын 2-р багтай учраа таарсан. Жигдхэн өндөр ур чадвартай багийн эсрэг манай хөвгүүд сайн тоглосон ч, 61:40 харьцаатай хожигдол хүлээсэн юм.
Ингэснээр хүрэл медалийн төлөө Унгарын багтай тоглох эрхтэй болсон. Энэ тоглолт үнэхээр санаанд оромгүй өрнөсөн. Тоглолт дуусахад 30 секунд дутуу байхад манай хөвгүүд 5 оноо илүү байсан ч, техник болон санаатай алдаа, мөн 1 удаа бөмбөг алдалт хийснээр, 4 секунд дутуу байхад 1 оноо дутуу болсон.
Улмаар минутын амралт авч, хажуугийн шугамаас гаргахдаа хэрэгжүүлсэн хувилбартай довтолгоо тоглолтын эцсийн мөчид амжилттай болж, гайхалтай төгсгөл хийсэн. Ингэснээр “United World Games” хэмээх томоохон наадмаас хүрэл медаль хүртлээ.
Алтан медалийг хэсгийн шатанд манай хөвгүүдийн хожсон Словени баг хүртсэн бол, АНУ-ын 2-р баг мөнгөн медаль хүртсэн.
Харин охидын 16 насны ангилалд 10 баг оролцсон. Манай эмэгтэй баг “B” хэсэгт Португал, Словени, Унгар, Зимбабве улсын багуудтай багтсан. Улмаар Унгарын багаас бусад 3 багийг хожиж, мөн хэсэгтээ 2-р байраар шалгарсан. Харин хагас шигшээ болон хүрэл медалийн төлөө тоглолтонд Унгарын 1 болон 2-р багуудад дараалан хожигдсон. Гэсэн хэдий ч 10 улсын багаас 4-р байр эзэлсэн чамлахааргүй амжилт үзүүлсэн юм.
“United World Games” дэлхийн хүүхдийн наадамд оролцож, эх орныхоо нэрийн гаргасан баг тамирчдыг багш дасгалжуулагчид, гэр бүлийнхэн болон албаны хүмүүс халуун дотноор угтан авсан юм.