Даллас Маверикс багийн довтлогч Дирк Новитцки ирэх жил багтайгаа тоглохгүй гэнэ. Саяхан нэгэн радио нэвтрүүлгийн үеэр тэр энэ тухайгаа ярьжээ.
Далласын зүгээс түүнд 9 сая еврогийн цалин бүхий шинэ гэрээ санал болгосон ч 3 жилийн гэрээгээ дуусгана, тэр ч байтугай гэрээгээ сунгаад 40 нас хүртлээ тоглоно гэж ярьж байсан Дирк хачирхалтай шийдвэр гаргасан байна.
Одоо 37 настай тэрээр энэ улиралд дунджаар 18,3 оноо авч, 6,5 самбараас авалтыг гүйцэтгэжээ. Хэдий баг нь плэй-оффт шалгарсан ч эхний даваанд Оклахома Сити Тандер багт бүдэрсэн юм.
2014 онд гэрээнийхээ сүүлийн жилд гэрээгээ сунгах эсэхийг тоглогчийн мэдэлд үлдээх шийдвэрийг тухайн үед гаргаж байсан нь ийнхүү биеллээ олж байна.
Тэр гэхдээ цаашдынхаа хувь заяаны талаар огт яриагүй аж. Харин зөвхөн одоогийн багийнхаа ирээдүйн талаар л түлхүү ярьсан байна.
“Бид сүүлийн жилүүдэд ердөө плэй-оффын эхний шатны л баг болж хувирлаа. Чөлөөт агентуудаас том нэр зайлшгүй авчрах хэрэгтэй, багийн эзэн/Кубан/ ерөнхий менежер/Нелсон/ нартай удахгүй ярилцах болно” хэмээсэн байна.
Даллас хэдийгээр сүүлийн жилүүдэд багаа хэд хэдэн удаа эрс шинэчилсэн ч яг тийм том нэр гэхээр тоглогчийг авч чадаагүй юм. Дирк том тоглогчоор хань татахын тулд өөрийнхөө цалингаас хасуулж байсан ч удаатай.
Энэ удаа ч гэсэн тэр одоогийн авч байгаа цалингаасаа хэтрүүлэхгүйг авч, үүгээрээ багийн Salary Cap буюу цалингийн лимитэнд эерэг нөлөө үзүүлснээрээ хэн нэг том тоглогчийг авчрах боломжтой байлаа.
Новитцки 1998 онд төрөлх Германы Вюрцбург хотоос НБА-д шууд хөл тавьж байлаа. Драфтын 1-р бүсээс сонгогдон Милоуки Бакс багт сонгогдсон ч тэд түүнийг Далласт өгсөн юм.
Тэр цагаас хойш 18 жил зөвхөн Далласын төлөө зүтгэсэн тэрээр 2011 онд НБА-ийн аварга болж байлаа. 13 удаагийн Бүх оддын тоглогч маань ирэх улирал хаана тоглох вэ, эсвэл зодгоо тайлах уу гэдэг нь асуулт болон үлдлээ.
Эх сурвалж: www.sport.de