Сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болоод буй.
Чухам үүнийг хэлэлцэн шийдвэрлэхэд хамаг анхаарлаа хандуулна гэсэн УИХ-ын үйл ажиллагаа тун идэвхгүй байна. Юуны түрүүнд УИХ дахь АН болон МАН-ын бүлэг сонгуулийг зуун хувь мажоритар тогтолцоогоор явуулахдаа томсгосон, жижигсгэсэн хувилбарын алинаар нь явуулах, эсэхэд саналаа нэгтгэх ёстой.
Эл хоёр хувилбараас гадна сонгуульд оролцох эрх бүхий намууд пропорциональ хувилбараар сонгох байсан 28 мандат 28 хүнийг эрэмблэн жагсааж, сонгогч түүнээс нь намыг бус, хүнийг нь сонгох байдлаар явуулбал Цэцийн дүгнэлтэд нийцнэ гэж ярьж буй.
Эдгээрийг тойрч ярилцах учиртай намын бүлгүүд одоо л хуралдаж эхлэх гэж байна. АН-ын бүлэг 13.00 цагт хуралдаан зарлаж, 14.00 цагт эхлүүлсэн ч одоо түр завсарлаад байна. 30 минут завсарлаад эргэж хуралдана гэсэн АН-ын бүлгийнхэн одоо хараахан цуглаагүй байна.
Харин МАН-ын бүлэг 16.00 цагт хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй, хуралдаан эхлээгүй байна.