Туул голын усны чанарын хяналт шинжилгээний тавдугаар сарын төлөв байдлыг танилцууллаа.
Усны үндэсний хөтөлбөрийг дэмжих төвийн үндэсний зөвлөх мэргэжилтэн Я.Эрдэнэбаяр энэ явцын тайланг гаргажээ.
Туул голын усны чанарыг хянахын тулд Туул голын дагуу есөн цэгээс, Сэлбэ, Улиастай, Дунд голоос усны дээж авч, химийн болон бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлон, MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай /цаашид ХА гэх/-тай харьцуулсан байна. Ус бохирдуулах бодисын агууламжийг доорх хүснэгтэд харуулжээ.
Туул голын хотоос дээш цэгт усны эрдэсжилт 25.2-62 мг/л, хүчилтөрөгчийн горим хэвийн, Туул-Зайсан орчимд перманганатын исэлдэх чанар 2.25 дахин, аммонийн азотын агууламж 1.32 дахин их, бусад бохирдуулах бодис хэвийн байна.
Харин хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош хэсэгт усны эрдэсжилт 44.6-207.6 мг/л, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сонгино доод, Шинэ гүүр, Хадан хясаа, Алтанбулаг орчимд эрдэс фосфорын агууламж 0.205-0.255мг/м3 буюу 2-2.5 дахин, перманганатын исэлдэх чанар 18.5-21.0мг/м3 буюу 1.8-2.1 дахин их эсч бохирдсон, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 8.4-26.6мг/л буюу 2.8-8.9 дахин их аммонийн азотын агууламж 0.64-5.66 мг/м3 буюу 1 28-11.3 дахин ихэсч “ИХ БОХИРДОЛ” –ын түвшинд хүрч бохирдсон юм байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтэс
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс