Улсын хэмжээгээр 2016 оны эхний найман сард 977 нялхас эндсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 158 буюу 19.3 хувиар өссөн дүн юм.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 208 буюу 21.3 хувиар мөн л өссөн байна. Нялхсын эндэгдэлд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл голлон нөлөөлжээ. Харин аймгаар нь авч үзвэл Баян-Өлгий аймагт нялхсын эндэгдэл хамгийн их байсаар байна.
Иймд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газраас эрүүл мэндийн газартай хамтран аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлжээ.
Эх, нярайн аюулгүй, эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлэх, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлсэн байна. Нярайн дулаацуулагч ширээ, хүчилтөрөгчийн аппарат, эх барих мэс заслын иж бүрдэл, эх баригчийн иж бүрдэл, багаж ариутгагч, нярайн пульсоксиметр, 3D хэмжээст өнгөт допплер бүхий долоон нэр төрлийн 47 тоног төхөөрөмжийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгулд хүлээлгэн өгчээ.