МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ХЭРЭГЦЭЭ БА АРГА ЗАМ САЛБАР ХУРАЛДААН
Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох, саад бэрхшээлийг арилгахаас гадна эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэх салбар хуралдаан эхэллээ.
Салбар хуралдаанд
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа,
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,
- Эрүүл мэндийн тогтолцоо болон санхүүжилтийн зөвлөх, эдийн засагч Ц.Нацагдорж,
- Хавдар судлалын үндэсний төв, захирал Л.Төмөрбаатар,
- Азийн хөгжлийн банк, нийгмийн салбар хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа,
- “Сонгдо” эмнлэгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан нар тэргүүлэгчдээр оролцоно.
Ц.НАЦАГДОРЖ: ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООТОЙ БОЛСНООР ХУВИЙН, УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЯЛГААГ АРИЛГАНА
Эрүүл мэндийн тогтолцоо болон санхүүжилтийн зөвлөх, эдийн засагч Ц.Нацагдорж МУ-д үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ач, холбогдлын талаар илтгэл тавьж байна.
Эрүүл мэндийн салбарыг
- Засаглал- Улсын эмнэлгүүдийг бие даалгах, салбарын удирдлагын эрх, үүргийн шинэ хувиарлалт
- Тусламж үйлчилгээ хүргэлтийн шинэчлэл - Эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх
- Санхүүгийн гэсэн гурван үндсэн шинэчлэлийг хийх хэрэгтэй.
Засаглал, тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны түвшинд хийх хэрэгтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй. Санхүүжилтийн шинэчлэлд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.
Одоогийн санхүүжилтийн тогтолцооны хамгийн том давуу тал нь эв нэгдлмйн зарчим, ЭМД-ын хамралт өндөр буюу 90 хувьтай, улсын хэмжээнд сан төвлөрдөг, тогтвортой эх үүсвэртэй байдаг зэрэг болно.
Харин сул талын тухайд эх үүсвэр дагасан хуваагдмал тогтолцоотой, төлбөрт гүйцэтгэл, бодит өртөг уялдаагүй, худалдан авалт хийгддэггүй, үр ашиг муутай, санхүүгийн эрсдлээс бодитой хамгаалж чадахгүй байгаа аж.
Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогторлцоог нэвтрүүлэхийн ач холбогдол нь чанар, үйлчилгээний хүртээмж сайжирна, санхүүгийн эрсдэл багасна, хувийн болон улсын эмнэлгийн ялгааг арилгаж, өрсөлдөөнийг бий болгох, салбарын хэмжээнд хуваарилалт, захиргааны үр ашгийг илүү нэмэгдүүлж, бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болно гэдгийг тэрээр онцоллоо.
Эдийн засгийн чуулганаар гурван жил эрүүл мэндийн салбарын талаар хэлэлцсэний үр дүнд даатгалын тухай хуулийг баталж, дөрөвдүгээр сард тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон гээд олон үр дүн гарсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ.
Эрүүл мэндийн салбарыг 100 хувь хувьчилъя гэж хүмүүс түүнд ханддаг аж. Гэвч энэ салбар өвөрмөц, онцгой салбар, сонголтгүй байдаг учир төрийн оролцоо, зохицуулалт өндөр түвшинд байх ёстой байдгийг ч тэрээр онцолж байна.
"Эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөхгүйгээр урагш явна гэж байхгүй. Засаглалын тогтолцоог өөрчлөхгүйгээр зөв зүйтэй санаачлагыг хэрэгжүүлэхэд төвөгтэй. Шинэчлэл хийх гээд асуудал оруулж ирдэг ч системд уялдаж өгдөггүй учраас болж өгөхгүй байна" хэмээн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэллээ.
Сайн эмч нарт хөшүүрэг байдаггүй. Улсын эмнэлэгт нэг сайн эмчийн ачаалал их байдаг ч тухайн эмчийн сэтгэл ханамж тал дээр сул байдаг. Тэгвэл ҮЭМД тогтолцоог бий болгосноор иргэд төдийгүй эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж дээшилдэг болохыг Ж.Алтантуяа тайлбарлаа.
Хичнээн сайн засаглалтай байсан ч санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй бол болохгүй. Хуулинд төр даана гэсэн асар олон заалт байдаг. Гэвч тэрийг хангалттай хэмжээнд өгч чадахгүй. Тэгэхээр хувь хүний нуруун дээр тэр ачааг өгч байна. Даатгалаа төлсөн хүн өвдвөл давхар төлбөр төлж байгаа юм хэмээн Л.Төмөрбаатар хэлж байна.
Салбар хуралдаанд оролцож буй П.Энхбаатар ард иргэдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай, сайн үйлчилгээ авахын тулд эмнэлэг, эмч нар, даатгалын компаниудын дунд өрсөлдөөн байх ёстой гэв. Даатгалын компани эмнэлэг хоёр харилцан уялдаатай ажиллаж, нэг нэгэндээ хяналт тавих ч чухал гэдгийг онцоллоо. Амьд явах эрх бол хүний хамгийн дээд эрх. Энэ эрхийг хамгаалж байгаа хамгийн чухал хүн нь эмч. Гэтэл эмч нар хамгийн бага цалинг авч байна. Цалинг нь сайжруулахгүйгээр сайн үйлчилгээ авна гэдэг асуудалтай гэдгийг тэрээр хэлсэн юм.
Одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөвхөн эмзэг бүлгийнхэнд зориулагдсан байгаа учраас цалингаас гаднах эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болгох хэрэгтэй. Эмнэлгийн хэрэгслийг үнэгүй авна гэдэг боломжгүй. Элэгний С вирүсийн эмийг үнэгүй болгох гэсэн шоу яваад байна. Гэтэл энэ нь цаанаа эмийн компаниудын захиалга яваад байна гэдгийг хуралдаанд оролцогч онцолж байна.
Манай улсын өндөр өртөг зардлаар тусламж үйлчилгээг хангалтгүй түвшинд хүргэж байна.
Эмнэлэг тав, арван жилийн дараа ямар байхаа мэдэхгүй, стратеги байхгүй байна. Мөн эмнэлгийг биш тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Төрийн биш үйлчилгээний байгууллага шиг байх ёстой гэсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлж байна.
Харин эрүүл мэндийн салбарынхан нэгнийгээ муулах, нэгнийхээ ажлыг өөлөх биш эв санааны хувьд нэгдэлтэй байх нь цаашид энэ салбарыг авч явах хөшүүрэг юм гэдгийг Ж.Алтантуяа онцолж байна.
"Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хэр чанартай, сайн байх нь эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Нийлүүлэлт хийж байгаа хүмүүс багаар ажиллоаж байж энэ салбарын асуудал шийдэгдэнэ. Нийгэмд энэ салбарт хүчин зүтгэж байгаа бидний үнэлгээ ч буурсаар байх болно. Нөгөөтэйгүүр эрэлт буюу тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тухайд гэвэл олон улсад хүний эрүүл мэндийн байдалд салбарын зүгээс зөвхөн 20 хувь шалтгаалдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид өөрсдийн эрүүл мэндийн тухай ойлголт, боловсролын талаар анхаарал хандуулахгүй бол болохгүй. Иргэд эрүүл мэндийн үнэ цэнийн тухай ойлголттой байж, анхаарах шаардлагатай байна. Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлийг чухалчлах нь зүйтэй" гэж хуралдааны хөтлөгч Юнайтед фамели эмнэлгийн дэд ерөнхийлөгч Т.Болормаа салбар хуралдааныг хааж хэлсэн үгэндээ дурдлаа.