Бан Ги Мүний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаа энэ онд дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын дараагийн нарийн бичгийн даргыг сонгох үйл явц үргэлжилж байна.
Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдийн жагсаалтыг хумих эхний санал хураалт явуулжээ. НҮБ-ын тэргүүний суудлын төлөө 12 хүн өрсөлдөж буй юм.
Тэдгээрийн дундаас сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийг тодруулжээ. Үүнд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антониу Гутерреш /Португал/ эхний санал хураалтад НҮБ-ын гишүүдээс хамгийн их санал авч,түрүүллээ гэж Reuters дамжууллаа.
Харин удаах байруудад Словенийн экс Ерөнхийлөгч Данило Тюрк, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, Сербийн Гадаад хэргийн сайд асан Вук Еремич, Македонийн Гадаад хэргийн сайд Сржан Керим, Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Элизабет Кларк нар тус тус оржээ.
Эх сурвалж: Reuters