"Цэвэр Агаар" төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.
Энэ хүрээнд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах юм.
Иймд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгөх шаардлагатай.
Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт маргааш Нийслэлийн Иргэний танхимд болно.
Уулзалтад нийслэлийн 92 хороодын засаг дарга болон зохион байгуулагчид оролцох ажээ.