Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст, Баянгол багийн нутаг дахь Яргайт, Улиастайн шилд янгир ямаа хамуурч үхэж байгаа тухай таагүй мэдээ манай сонинд ирлээ.
Өнгөрсөн өвөл ч тус нутагт янгир хамууран үхэж үрэгдэж байсан юм. Тиймээс Өмнөговь сумын ЗДТГ, Мал эмнэлгийн тасаг янгир бэлчдэг газруудад нь хужир шүү тавьсан нь үр нөлөө өгөөгүй бололтой.
Хамуутай янгир цөөнгүй байгааг нутгийн малчид мэдэн, холбогдох байгууллагуудад мэдээлсэн аж.
2013 оны хоёр, гуравдугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг Алтан Хөхий уулын Хэц хэмээх газарт гурван янгир үхсэн байхыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн олсон юм. Уг амьтны толгой, эрүү, ам, хэвлий, цээж, дөрвөн хөлийн үс халцарч, шархалсан байсан аж.
Сэг зэмийг нь аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд Сарrа cibirieca, Sarcotes төрлийн хамууны хачиг олон тоогоор илэрсэн тухай “Өнөөдөр” сонин тэр үед мэдээлсэн. Бэлчих газар нутаг нь хумигдсаны улмаас янгир хамуурч байна гэж мэргэжилтнүүд үзэж буй аж. Зэрлэг амьтдыг хамуунаас хамгаалахын тулд монголчууд тэднийг үргээж, хөдөлгөөнийг нь ихэсгэх, сумны дарь үнэрт үүлэх зэрэг арга хэрэглэдэг байжээ.
Б.Байгаль