Чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн барилдаан өчигдөр өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнээс Монголын эрэгтэй баг хос хүрэл медаль хүртэж 106 орноос зургадугаар байрт шалгарлаа.
Тэмцээнээс медаль хүртсэн тамирчид өнөөдөр өглөө Ташкентаас эх орныхоо зүг морджээ.
ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран

Төв аймгийн Сэргэлэн суманд 1986 онд төрж Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг 2003 онд, ҮБТДС-ийг төгссөн.
1999 оноос Төв аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ж.Зоригийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн.
2003 оноос “Алдар” спорт хороонд Гавьяат тамирчин Ц.Цогбаяр, олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярын нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2008 оноос чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
2013 онд Гавьяат тамирчин цол хүртсэн.
Залуучуудын УАШТ-нээс мөнгө, хүрэл, Бүх ард түмний спортын наадмаас алт, хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нээс мөнгө, 3 алтан медаль хүртээд байна.

2009, 2011, 2013-2014 онуудын ДАШТ-нд 4 удаа оролцсон.
2013 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд 66 кг-ын жинд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Украиний бөх Семён Радуловтой таарч 8:4 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт Унгарын бөх Герго Воллерийг 4:2, 5:0 онооны харьцаагаар дийлж дөрөвдүгээр тойрогт Грекийн бөх Андреас Триантафиуллидасийг 3:3, 8:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан.
Мөнгөн медалийн төлөө Кубын бөх Ливан Лопез Азгуйтай хүч үзэж 6:6 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд БНАСАУ-ын бөх Жин Хун Кангийг 3:1 онооны харьцаагаар хожсон.
ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир

1985 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрж 2003 онд ШУТИС-ийн дэргэдэх лицей сургуулийг төгссөн.
Чөлөөт бөхийн спортоор 1998 оноос “Арслан” клубт дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор хичээллэж эхэлсэн. 2010 оноос “Хилчин” спорт клубт, 2007 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2003 онд спортын мастер, 2007 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн
Өсвөрийн УАШТ-нээс хүрэл, залуучуудын УАШТ-нээс алт, УАШТ-нээс мөнгө, хошой алт, хүрэл медаль хүртжээ.
ДАШТ-нд 2012, 2013 онуудад оролцож 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-нд тавдугаар байр эзэлсэн.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2007 онд Киргиз улсын Бишкек хотод хүрэл медаль хүртсэн.
“Mongolian Open” олон улсын тэмцээнээс 2013 онд хүрэл, Болгар улсад болдог Дан-Коловын нэрэмжит олон улсын тэмцээнээс 2010 онд мөнгө, 2011 онд хүрэл, 2014 онд Франц улсад болдог “Голден Гран-При” тэмцээнээс алт медаль хүртжээ.
МЧБХ Д.Өлгийсайхан