Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн нутаг дахь “Вояаж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг саатуулсан.
Тэдний дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар нар байсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байгаа.
Энэ талаар Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатараас тодрууллаа.
-Таныг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдтэй мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл сонин, сайтаар яваад байна?
-Би бүр гайхаад сууж байна. Хүний нэр хүндэд ингэж халдаж эх сурвалжгүйгээр мэдээлэл цацаж байгаад харамсч байна. Хэн ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгаад ойлгохгүй юм. Нэг нөхөр л намайг гүтгэх шаардлага гарсан юм байлгүй.
Би казино тоглох нь битгий хэл мөрийтэй тоглож үзээгүй. “Вояаж” гэж зочид буудал хаана байдгийг ч мэдэхгүй. Өнөөдрийн сониноос уншиж харлаа. Яамны мэргэжилтнээр ингэж оролдох ямар шаардлага гарсан юм бол гээд гайхаж байна.
Би “Өдрийн сонин” луу утасдаж та нар андуурсан юм биш үү гэтэл Тамгын газрын дарга нь “Та гардуулчихаад юу яриад байгаа юм. Тодорхой эх сурвалж байгаа” гэсэн. Аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирж надаас асуусангүй нэгнээсээ хуулаад бичээд байх юм.
Надад мөрийтэй тоглох мөнгө байхгүй. Ар гэрээ л авч яваа төрийн албан хаагч.
-УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нарыг хэр сайн таних вэ?
-Олны танил хүмүүс учраас Монголчууд бүгдээрээ л мэдэх байх. Би ч гэсэн энэ хэмжээнд л танина. УИХ-ын чуулган, Эдийн засгийн байнгын хороогоор манай яамтай холбоотой асуудал орох үед Төрийн ордонд бид дуудагддаг.
Энэ утгаараа л УИХ-ын гишүүн Д.Зоригттой мэнд ус мэдэлцээд л өнгөрдөг. Харин Д.Загджавыг УИХ-ын гишүүн байсан, Д.Ганбаатарыг бизнесмэн гэдгээр нь мэднэ үү гэхээс өөр хамт мөрийтэй тоглоом тоглоод суух хэмжээнд таних ч үгүй.
-Таныг анх хэлтсийн дарга гэж бичээд байсан. Танай яаманд адилхан нэртэй хүн байгаа юу?
-Эхлээд хэлтсийн дарга гэж бичээд байсан. Одоо ахлах мэргэжилтэн гээд л байна. Овог нь тараад байгаа болохоор би л юм байлгүй. Өөр адилхан нэр устай хүн байхгүй дээ.
-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Баянгол дүүргийн II хэлтэст шалгаж байгаа гэж байсан. Таны нэр холбогдоод байгаатай холбоотой дуудаж шалгаагүй юу?
-Баривчилагдсан гээд л бичээд яриад байх юм. Намайг хаанаас хэн ч дуудаж ямар ч байцаалт аваагүй. Би харин Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгааг орой зурагтаас мэдээлэл авлаа. Тэгээд тус хэлтэст албан хүсэлт гаргаад өнөөдөр аваачиж өгөх гэж байна. Миний нэр холбогдолтой юм уу үгүй юу гэдгийг өөрөө очиж асууж лавлаад нэр төрөө сэргээж авъя. Баянгол дүүргийн II хэлтсээс тодорхойлолт гаргаж өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Над руу хүн бүр л утасдаж асууж байна. Мэддэг нь утасдаж байгаа байх. Мэдэхгүй нь баячуудтай мөрийтэй тоглодог юм байна гэж бодож байгаа биз.